Энэ зуунд уламжлалт гэрлэлт, хайр дурлалын харилцаа хэрхэн өөрчлөгдөх вэ?

Орчин үед уламжлалт гэрлэлтээс гадна маш олон төрлийн харилцаа, гэрлэлтийн хувилбарууд бий болжээ. Жишээлбэл: Уламжлалт гэрлэлтээс гадна нээлттэй гэрлэлт, гэрээт гэрлэлт гэх мэт. Хүн бүр харилцааны илүү хялбар хувилбарыг хайх болсон нь энэхүү мэдээллээс харагдаж байна. Ингээд орчин үед давамгайлж буй гэрлэлтийн чиг хандлагуудаас танд хүргэе.

Энэ зуунд уламжлалт гэрлэлт, хайр дурлалын харилцаа хэрхэн өөрчлөгдөх вэ?
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Зочны гэрлэлт

Хэдийгээр хосууд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан ч дундын эзэмшил, дундын ахуйн амьдрал, гал тогоо гэж үгүй. Энэ нь бие даасан залуучуудад тохирсон гэрлэлт бөгөөд тэд өөрсдөө байр, эд хөрөнгөтэй байдаг. Гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эдгээр хосууд эд хөрөнгөө хуваана гэсэн ойлголт байхгүй.

Зочны гэрлэлттэй хосууд хоорондоо уулзаж, болзож, хүүхэдтэй болдог хэдий ч хамт амьдардаггүй. Гэхдээ энэ нь хосууд тусдаа байх үедээ өөр хүнтэй уулзаж болно гэсэн үг биш юм.

Зочны гэрлэлт

2 Нээлттэй гэрлэлт

Нээлттэй гэрлэлт гэдэг нь хосууд зөвхөн нэг нэгэнтэйгээ уулзах ёстой гэсэн үг биш бөгөөд өөр хэн нэгэнтэй харилцаатай байж, бүр гэртээ ч дагуулж ирэх боломжтой. Гэртээ дагуулж ирсэн үед хосуудын хэн нь ч эсэргүүцэх, уурлах ёсгүй.

Энэ төрлийн гэрлэлтийг сонгосон хосууд урт удаан хугацааны турш амьдарна гэдэгтээ итгэлтэй байдаг гэнэ. Учир нь хүн төрөлхтөн байгалиасаа шинэ мэдрэмжийг хайдагт оршино. Харин нэг хүнд хайртай байж, өөр хүнтэй бэлгийн харьцаатай болох нь тэс өөр мэдрэмжийг өгч, амьдралд өнгө нэмдэг гэж тэд үздэг байна.

Энэхүү гэрлэлт нь нэг сул талтай байдаг. Хосууд төдийлөн сайн бодохгүйгээр энэ төрлийн гэрлэлтийг сонгодог бөгөөд харин дараа нь хосуудын нэг нь хардаж, хэрүүл маргаан үүсгэж, эцэст нь гэрлэлт салалтаар төгсдөг аж.

Нээлттэй гэрлэлт

3 Түр зуурын гэр бүл

Сүүлийн үед залуус тодорхой хугацаатай гэр бүлийн харилцааг илүүд үзэх болжээ. Жишээлбэл: Тэд гэрлэлтээ батлуулахдаа гэрлэлт хүчинтэй байх хугацааг тавьдаг байна. 5 жил, 10 жил гэх мэт.

Энэхүү хугацаанд хосууд өнгөрүүлсэн амьдралаа дүгнэж, хэрвээ бүх зүйл таалагдаж байвал дахин гэрлэлтээ сунгадаг. Өөрөөр хэлбэл, уг гэрлэлт нь хөдөлмөрийн гэрээтэй ижил бөгөөд энэ нь ч орчин үеийн хосуудад маш их таалагддаг аж.

Түр зуурын гэр бүлтэй болсон тохиолдолд хүүхэд төрүүлж, хамт амьдарч болох бөгөөд чөлөөт харилцаатай байдаг гэсэн үг юм. Энэ нь хосуудыг нэг нэгнээ илүү сайн таньж мэдэхэд тусалдаг байна.

Түр зуурын гэр бүл

4 Тэгш эрхтэй гэр бүл

Эцгийн эрхт ёсонд эрэгтэй хүмүүс мөнгө олж, харин эмэгтэйчүүд гэрийн ажлаа хийж, хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй гэж үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ орчин үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд тусгай хуваасан үүрэг хариуцлага гэж байхгүй. Жишээлбэл: Дээрх гэрлэлтийг батлуулсан хосуудын хувьд эрэгтэй нь хүүхэд харах чөлөө авч, харин эмэгтэй нь карьераа өсгөх боломжтой.

Уг гэрлэлтийн гол онцлог нь бүх зүйлийг ижил тэнцүү хувааж хийх явдал юм.

Тэгш эрхтэй гэр бүл

5 Сологами

Сологами хүмүүс ихэнхдээ гэр бүл болох сонирхолгүй байдаг. Магадгүй тэд өмнө таагүй хосын харилцаатай байсан байж болох юм. Тиймээс ч ганц бие амьдралыг илүүд үздэг байна.

Тэд романтик харилцаанаас татгалздаггүй ч энэ харилцаагаа илүү албан, гэрлэлт болгохыг эрмэлздэггүй. Энэ төрлийн хүмүүст хувийн орон зай, тав тух маш их хэрэгтэй.

Зарим ганц бие хүмүүс өөрөө өөртэйгөө гэрлэлтээ батлуулдаг бөгөөд үүнийг сологами гэдэг аж. Өөртэйгөө гэрлэлтээ батлуулсан хүмүүс олон нийтийн дарамт шахалтаас ийнхүү өөрийгөө авардаг байна.

Сологами

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()