Интроверт хүмүүсийн аялахад тохиромжтой 15 газар

Хэрвээ та нам гүм, чимээ аниргүй байдлыг эрхэмлэгч нэгэн бол хөл хөдөлгөөн ихтэй томоохон хотуудаар аялахыг хүсэхгүй л болов уу. Ихэнх үзэсгэлэнтэй, алдартай газрууд жуулчдын хөлд дарагдсан байдаг нь таны санааг зовоож байж болох юм. Тэгвэл дэлхий дээр олонд танигдаагүй ч үзэсгэлэнтэй, чимээ аниргүй, диваажин мэт гайхалтай газрууд цөөнгүй байдгийг танд сануулъя. 

Интроверт хүмүүсийн аялахад тохиромжтой 15 газар

1 Гармиш-Партенкирхен (Garmisch-Partenkirchen), Бавари муж, Герман

Гармиш-Партенкирхен бол Германы хамгийн өндөр цэг болох Цугшпитц уулан дээр байрлах үзэсгэлэнтэй хот юм. Далайн түвшнээс дээш 3000 метрийн өндөрт байрлах энэхүү хот өмнө нь 2 хэсгээс бүрдэж байсан бөгөөд нэг хэсэгт нь ромчууд, нөгөө хэсэгт нь тевтончууд амьдарч байсан аж.  Харин 1936 оны үед Өвлийн Олимпын наадам болохоос өмнө энэхүү хотыг нэгтгэсэн байна.

Гармиш-Партенкирхен (Garmisch-Partenkirchen), Бавари муж, Герман

2 Хималайн нуруун дахь жижиг тосгод

Энэ бол Хималайн нуруунд байрлах нууцлагдмал тосгодын нэг бөгөөд ойролцоо орших олон тооны сүмийн ажилчдын хэрэгцээг хангах зориулалттай баригдаж байжээ. Уг тосгон руу явган эсвэл мориор явж хүрэх боломжтой.

Хималайн нуруун дахь жижиг тосгод

3 Рейне (Reine), Норвеги

Рейне бол Москенесын хойг дээр байрлах загасчдын тосгон юм. Энэхүү тосгонд ердөө 329 хүн амьдардаг хэдий ч Норвегийн хамгийн үзэсгэлэнтэй тосгоны нэгт тооцогддог. 

Рейне (Reine), Норвеги

4 Гасадалур (Gasadalur), Фарерын арал

Шотландын хойд зүгт байрлах Фарер арлын энэхүү тосгонд хүрэхэд ихээхэн хүндрэлтэй. Жишээлбэл: Гасадалур тосгон руу хүрэхэд Дэлхийн 2-р дайны үед Британичуудын барьсан нэг шатаар явна. Гасадалур тосгонд ердөө 18 хүн амьдардаг бөгөөд тэд 700 метрийн өндөрт бүхий л сөрөг зүйлээс тусгаарлагдаж амьдардаг. 

Гасадалур (Gasadalur), Фарерын арал

5 Кольмар (Colmar), Франц

Кольмар бол Эльзас мужийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг юм. Эртний гудамж, гүүр, байшин, чулуун баримал зэрэг нь мартагдашгүй сэтгэгдэл үлдээнэ. Үүнээс гадна Кольмар нь Эльзасын дарсны нийслэл бөгөөд "Route du Vin – Дарсан зам" нэр нь энэхүү газраас гаралтай аж.

Кольмар (Colmar), Франц

6 Камден (Camden), Мэн муж, АНУ

XVIII зууны 70-аад оны үед өмнө нь индианчуудын сууршьдаг байсан Камденыг Англичууд колоничилж байсан. Иргэний дайны үед энэхүү хот нь Америкчүүдийн хувьд “гэрээ, хэлэлцээр”-ийн хот болжээ. Харин одоо уг жижиг, цэвэрхэн хотод 5000 хүн амьдардаг бөгөөд зуны улиралд жуулчид, оршин суугчдын харьцаа 2:1 болдог байна. 

Камден (Camden), Мэн муж, АНУ

7 Блед, Словени

Уулаар хүрээлэгдсэн Блед хотын талаар тэртээ 1004 онд анх яригдаж эхэлжээ. Энэхүү хот нь Ариун Ромын удирдагчид маш ихээр таалагдсан бөгөөд тухайн үеийн хамба лам Бриксенд бэлэг болгож өгч байжээ. Ижил нэрт нуурын дунд Бледийн сүм байрлана. Блед нь 5000 оршин суугчтай бөгөөд Словений хамгийн үзэсгэлэнтэй амралтуудын нэг юм. 

Блед, Словени

8 Манарола, Итали

Манарола нь Италийн хойд зүгт байрлах Лигури мужид орших жижиг загасчны хот юм. Хадан дээр байрлах өнгө өнгийн байшингууд дотроос Лигурийн далайн эрэг харагдана. Манарола хотод байрлах сүмийг 1338 онд баригдсан гэж үзэж байгаа учир Италийн хамгийн эртний хотын тоонд зүй ёсоор багтдаг.

Манарола, Итали

9 Бибери (Bibury), Их Британи

Английн хамгийн үзэсгэлэнтэй хотын тоонд Бибери зүй ёсоор ордог. Хамгийн анх энэ хот байдаг талаар 1086 онд бичигдэж байсан бөгөөд үүнээс хойш энэ хэсэгт цаг хугацаа зогссон мэт санагдана.

Ихэнх барилгууд олон зуун жилийн өмнөх хэв маягаараа байгаа бөгөөд дундуур урсах гол нь тэдгээр барилгуудыг чимсэн хэвээр байна.

Бибери (Bibury), Их Британи

10 Анси (Annecy,), Франц

Анси хот нь эргэн тойрон дахь Альпын уулсаасаа ч илүү үзэсгэлэнтэй харагддаг. XIV зууны үеийн байшин барилга, цамхгуудын хооронд жижиг усан сувгууд байх бөгөөд тэдгээр нь үзэсгэлэнт Анси нууранд цутгадаг байна.

Анси (Annecy,), Франц

11 Гёреме (Göreme), Турк

Туркийн Гёреме нь одоо бол задгай тэнгэрийн доорх музей юм. VI–IX зууны сүүл хүртэл Гёреме нь Христийн шашны сүсэг бишрэлийн томоохон төв байсан бөгөөд 400 орчим сүмтэй байжээ . Ариун Павел Гёремесийг зөв шударга хүмүүс, лам хувраг бэлтгэх хамгийн тохиромжтой газар гэж үзэж байжээ.

Гёреме (Göreme), Турк

12 Тэнби (Tenby), Уэльс

Уэльс хэлнээс орчуулахад энэхүү хот нь “загасны жижиг цайз” хэмээн орчуулагдана. МЭ 900 онд байгуулагдсан уг хот нь Ирландын тэнгисээр дамжин Атлантын далай руу гардаг боомт байжээ. Нормандууд Английг байлдан дагуулсны дараа Уэльсүүд бослого дэгдээхээс сэргийлж хотын тойруулан асар том хэрэм босгожээ. Харин одоо Тэнби хот нь үзэсгэлэнт байгаль, гайхалтай хэрэм цайзуудаараа дэлхийд алдартай.

Тэнби (Tenby), Уэльс

13 Ливенуорт (Leavenworth), Вашингтон муж, АНУ

Энэхүү Америкийн хот нь Төв Европын архитектураас шууд хуулбарласан мэт харагддаг. Хотын барилгын загвар, хэв маяг нь бавари маягийн тосгоны загвартай ижил бөгөөд жуулчдын анхаарлыг татах зорилготойгоор ийнхүү барьжээ. 

Ливенуорт (Leavenworth), Вашингтон муж, АНУ

14 Вестманнаэйяр (Vestmannaeyjar,), Исланд

Вестманнаэйяр нь өмнөд Исландын жижиг ольтриг дээр орших 4000 хүн амтай хот юм. Уг арлуудыг Ирландын далайн аялагчид болон викингчүүд анх нээж, суурьшиж эхэлсэн гэж үздэг байна.

Вестманнаэйяр (Vestmannaeyjar,), Исланд

15 Куинстаун (Queenstown), Шинэ Зеланд

Куинстаун нь Шинэ Зеландын Өмнөд арлын баруун өмнөд зүгт байрлана.  Хотын эргэн тойронд үзэсгэлэнтэй уулс байрлах бөгөөд ХХ зууны 60-аад оны үед  энэ газраас алт олж, хотод олон хүн суурьших эхлэл тавигджээ.

Куинстаун (Queenstown), Шинэ Зеланд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()