Солонгос гаралтай Британи охин "К-поп"-ын залуу дуучид юу үзэж туулдгийг дэлгэжээ

21 настай Юодиас (Euodias) Их Британиас Өмнөд Солонгосыг зорьж, поп од болохоор зориг шулууджээ. Харамсалтай нь бүсгүйн мөрөөдөл ирээдүйн дуучин охидын бэлтгэл хийх хар бараан, завгүй амьдрал болж хувирсан байна. Од болох хүсэлдээ автсан өсвөр насны охид өдөрт 18 цаг бэлтгэл хийж, ухаан алдталаа хоолны дэглэм барих нь энүүхэнд. Хоёр жилийн дараа Юодиас Британи руу буцсан бөгөөд тэрээр к-поп оддыг хэрхэн бэлтгэдэг, тэд ямар хүнд хэцүү шалгуур даван туулдгийг олон нийтэд дэлгэжээ. 

Солонгос гаралтай Британи охин  "К-поп"-ын залуу дуучид юу үзэж туулдгийг дэлгэжээ
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Их Британийн Сандрерленд хотын оршигч суугч 21 настай Юодиас хэмээх бүсгүй охидын хамтлагийн гишүүн болох мөрөөдөл тээн Сөүлийг зорьжээ. Тэрээр Солонгост ирснээсээ хойш 2 жилийн турш поп дуучдын бэлтгэлд хамрагдсан бөгөөд тэрхүү хатуу чанга дэглэм, хүнд бэлтгэлийг дааж чадахгүй мөрөөдлөө орхихоор шийдсэн байна.

Охид ямар ч амралтгүй бэлтгэл хийж, олон хүнтэй жижиг өрөөнд газраар унтдаг байв. Охид хоолны дэглэм барьж, өлсгөлөн бэлтгэл хийсний улмаас ухаан алдаж унадаг байсан бөгөөд продюсерууд охидыг гоо сайхны мэс засалд орохыг шаардана. Үүнээс гадна тэдний хэрхэн биеэ авч явахад хүртэл хяналт тавьдаг байна.  

Юодиас өөрийн мөрөөдлийг орхиж, гэрээгээ сунгахгүйгээр, Их Британийг зорихоор шийджээ. Харин одоо бүсгүй YouTube хуудаснаа блог хөтөлдөг бөгөөд түүний Инстаграм хуудас 38000 гаруй дагагчтай.

Тэрээр хятад болон солонгос гаралтай бөгөөд өмнөд солонгосын олон ангит киног үзэж өссөн учир од болохыг мөрөөдөж байжээ. 10 нас хүрснийхээ дараа бяцхан охин өөрийн дуу бичлэгийг төрөл бүрийн дуу хөгжмийн компаниуд руу илгээх болсон бөгөөд тэрээр 2000 охидтой өрсөлдөх санал авчээ. Ингээд хэд хоногийн дараа Юодиаст гэрээний санал ирсэн учир хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж гэр бүлээ орхин Өмнөд Солонгосыг зорьсон аж. 

Хэрвээ гэрээ дуусахаас өмнө компанийг орхих юм бол түүний гэр бүл сургалтын төлбөрийг бүхэлд нь төлөх хэрэгтэй болно гэдгийг продюсерууд бүсгүйд сануулсан байна. Азаар ээж нь хамгийн бага хугацаа буюу 2 жилийн гэрээнд гарын үсэг зурсан аж. Юодиас 9-16 насны охидтой бэлтгэл хийж, хамт амьдрах болжээ. Байгууллагын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гэр бүлийнхэн нь хүүхдээ эргэх боломжтой гэнэ. Сурагчид шөнийн цагаар 15 минут л гар утас хэрэглэх эрхтэй.

Сургалт маш хүнд хэлбэрээр явагддаг байсан гэнэ. Өглөө бүжгийн хичээлээс эхэлдэг бөгөөд бэлтгэл 5:00-23:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүх сурагчид нэг цагт унтах ёстой бөгөөд нийтийн байрны хаалгыг түгждэг байжээ. Үүнээс гадна сурагчдаа байрандаа байгаа эсэхийг  хүн бүр тогтмол хянадаг. Охид амрах, баяр тэмдэглэх гэх зүйлийг мэдэхгүй бөгөөд нийтийн байр болон бэлтгэлийн өрөөнд охидын жинхэнэ нэрийг хэлэх хориотой. Нэрний оронд дасгалжуулагчид сурагчиддаа дугаар өлгөдөг байж.

Юодиас туранхай, жижиг биетэй байсан учир продюсеруудад маш их таалагддаг байжээ. Бүсгүйн жинг тогтмол хяналтан дор барьж байсан бөгөөд суралцагчдын хэн нь ч өндөр, наснаасаа үл хамаарч 47 кг-аас дээш жинтэй байх ёсгүй аж. Харин илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд чанга хатуу хоолны дэглэм тогтоох, эсвэл бүр хоол ч өгдөггүй байсан гэнэ. Үүнээс болж улаан хоолойн хорт хавдар үүсэж, зарим охидын сарын тэмдэг нь хүртэл ирэхээ больж байжээ. Хэт их ядарснаас болж тэд ухаан алдаж унадаг байсан гэнэ.

Юодиас бүжгийн бэлтгэлийн үеэр хоёр удаа ухаан алдаж унасан бөгөөд дараа нь юу болсныг мэдэхгүй орон дотроо сэрдэг байсан гэнэ.  Эцэст нь бүсгүйд солонгосын поп хамтлагт орох санал тавьсан ч тэр эхлээд шалгаруулалтад тэнцэх ёстой байжээ. Харамсалтай нь Юодиас шалгаруулалтад тэнцэж чадаагүй учир продюсерууд түүнийг гоо сайхны мэс засал хийлгэх хэрэгтэй гэжээ. Энэ нь бүсгүйг илүү ялдам харагдахад туслах байжээ.

Гэрээний хугацаа дууссаны дараа бүсгүй Англи улсыг зорьсон байна. Ингээд Юодиас гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзаж, Парисын загварын сургуульд орохоор бэлтгэж байгаа гэнэ.

Бэлтгэлийн үеэр ийнхүү их хориг тавих нь засаж болшгүй алдаанд хүргэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд маш олон залуу уран бүтээлчид  хүнд хэцүү бэлтгэл, дарамтаас болж амиа хорлож байгаа билээ. 

15
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()