Монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж, шингээх чадвар эрдэмтдийн тархийг гашилгасаар...

Монголчууд 3000 гаруй жилийн өмнөөс мал аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд малын мах, сүү цагаан идээг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж өнөөг хүрсэн билээ. Хачирхалтай нь, тухайн цаг үед амьдарч байсан эртний хүмүүсийн ДНХ-г шинжилж үзэхэд тэд сүүнд агуулагддаг хамгийн чухал сахар болох лактозийг шингээх чадваргүй байсан нь тогтоогджээ. 

Монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж, шингээх чадвар эрдэмтдийн тархийг гашилгасаар...
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Судалгааг гардан явуулсан Германы Хүн төрөлхтний түүхийн шинжлэх ухааны "Max Planck" хүрээлэнгийн судлаач Кристина Вариннер "Лактозид тэсвэртэй болохоос өмнө буюу тэртээ 4000 жилийн өмнө хүмүүс яаж сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулдаг байсныг бид судалсан. Монголчууд үүнийг биеэрээ харуулсан” гэж ярьжээ. 

Дэлхий дээрх ихэнх хүмүүс, ялангуяа ази, африкчууд насанд хүрээд сүүний сахар буюу лактозыг шингээх чадвараа алддаг. Ингэснээр сүүн бүтээгдэхүүнийг шингээх чадвар муудаж, гэдэс эвгүйрхэх гэх мэт асуудал үүсдэг гэсэн үг.

Харин бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн Монголчуудын хувьд ахуйгаа даган ДНХ-д өөрчлөлт орж байв. Үүний үр дүнд насанд хүрсэн Монгол хүний биед сүүний сахарыг шингээх чадвар буюу лактозид тэсвэртэй чанар үүссэн нь тэдэнд жилийн аль ч улиралд өөх тос, уургаар баялаг хоол хүнс хэрэглэх давуу чанарыг бий болгож өгсөн байна. Дасан зохицох чадвар өндөртэй хүмүүс болох Европ, зүүн болон хойд Африк, Ойрхи Дорнодын малчин ард түмэн цагаан идээг боловсруулах соёлыг дэлгэрүүлсэн байдаг. 

Орчин үеийн Монголчууд, ялангуяа малчид өдөрт авах ёстой калорынхоо гуравны нэгээс илүү хувийг цагаан идээнээс авч байна. Тэд 7 төрлийн мал амьтныг сааж, сүүгээ боловсруулан бяслаг, тараг, айраг, шимийн архи гаргаж авдаг. Монголчууд ийнхүү сүү, сүүн бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэдэг ч тэдний 95 хувь нь лактозид тэсвэргүй болох нь тогтоогдсон байна. Харин тэд хэрхэн сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа ямар ч асуудалгүй хэрэглээд байгаа нь судлаачдын гайхшралыг төрүүлээд байгаа юм. 

Үүний шалтгаан нь сүүлийн үеийн сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулалтын хөгжилтэй холбоотой юу эсвэл эрт үеийн Монголчууд лактозид тэсвэртэй байж байгаад аажмаар энэ чадвар үгүй болсон уу гэсэн асуулт гарч ирсэн байна.

Үүний хариултыг олохын тулд Уориннер болон түүний багийнхан Монголын хойд хэсгээс олдсон МЭӨ 1300-900 оны үед хамрагдах буган хөшөө-хиргисүүр дэх 6 хүний шарлийг шинжилж үзжээ. Суурин иргэншилгүй нүүдэлчдийн хувьд хооллолтын хэв маяг, соёлыг илэрхийлэх археологийн баримт тун ховор. Иймд судлаач Шеван Вилкин тэдгээр араг ясны шүдийг шинжилж, түүнд агуулагдах үндсэн уургийг тодорхойлсон байна. Уг шинжилгээгээр хонь, ямаа, сарлаг, үнээний сүүний уураг шүдний дээжээс илэрсэн бөгөөд тэрхүү араг яснуудын шүд, хөлийн ясны ДНХ нь тэднийг лактозинд тэсвэргүй байсныг нотолжээ. Ийнхүү судалгааны багийнхан "Монголчууд лактозид тэсвэргүй байсан ч малынхаа сүү саалиар цагаан идээ бэлтгэж, сүү сүүн бүтээгдэхүүний ашиг шимийг дээд зэргээр ашиглаж ирсэн" хэмээх дүгнэлтэд хүрчээ. 

Орчин үеийн Монголчууд сүүгээр тараг, бяслаг, ааруул зэрэг бүтээгдэхүүн хийж хэрэглэдэг бөгөөд сүү сүүн бүтээгдэхүүнийг лактозийг боловсруулдаг бактерийн тусламжтайгаар биедээ шингээдэг. Эрт үед ч үүнтэй ижил байдлаар сүүг боловсруулж хэрэглэдэг байсан нь батлагдсан. "Сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулахдаа тэрхүү микробыг хянах, өөрчлөх нь үүний гол цөм байсан. Үүнээс гадна тэдний бие махбодь дотор гаднаасаа микробыг маш хүчтэй хянаж байсан нь улмаар сүү сүүн бүтээгдэхүүний соёл үүсэх нөхцөл болсон" хэмээн Уориннер  тайлбарлажээ. Ийнхүү Монголчуудын сүүг боловсруулах арга технологи нь лактозийг шингээх нөхцөл болж байсан хэдий ч Монголчууд цагаан идээ бэлтгэх аргыг хэрхэн яаж сурсан нь оньсого хэвээр байгаа юм. Хүн амын нэлээдгүй хэсэг нь лактозид тэсвэртэй Ямнаяачууд 5000 жилийн өмнө Төв Евроазийн тал нутгаас баруун зүүн тийшээ тархсан гэсэн таамаглал байдаг. Тэдний өргөн тархсан энэхүү гайхалтай ген Хүрэл зэвсгийн үед Европ болон Азийн олон орны иргэдийг өөрчилсөөр манай Алтайн нуруунд хүрээд зогссон бололтой. Зүүн Азийн хүмүүст өөрсдийн онцгой генээ өгөөгүй ч гэсэн Ямнаяачууд өөрсдийн цагаан идээ боловсруулах соёлыг түгээн дэлгэрүүлсэн гэж судлаачид үзжээ. Ийм гайхшрам дүгнэлтэд хүрсэн судлаачид хүний биед байдаг зуу зуун ашигтай бактериас яг ямар нь Монголчуудыг ийм онцгой болгож, тэднийг лактозид тэсвэртэй байлгадгийг судлахаар зорьж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()