Хивсний хээ угалз хаанаас гаралтай, ямар учиртай вэ?

Гар хийцийн ч бай, үйлдвэрийн аргаар урласан ч бай аливаа хивсэнд үндэсний онцлог бүхий хээ угалз, уламжлалт хэв маягийг шингээсэн байдаг. Зөвлөлтийн үед хивсний үйлдвэрлэл хурдацтай хөгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед хивсний хээний загварыг үндэсний онцлог, бэлгэдэлд тулгуурлан гардгадаг байжээ. 

Хивсний хээ угалз хаанаас гаралтай, ямар учиртай вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Бидний сайн мэдэх хивснүүд

ЗХУ-ын үед тухайн улсад төдийгүй бусад бүгд найрамдах улсуудад үйдвэрлэсэн оригинал хивснүүд айл болгонд байсан. Тухайн үед "казах", "карабах" хивс, зарим үед Куба хивс өндөр эрэлттэй байжээ. Харин хилийн чанадаас Болгар, Германы хивсийг ч захиалах боломжтой бөгөөд улс улсын хивс өөрийн үндэсний онцлогийг шингээсэн өвөрмөц хээтэй байв. 

Бидний сайн мэдэх хивснүүд

Жишээлбэл, Арменийн хивсэн дээр тус улсын уламжлалт хээ угалз болох “Ереван” “Ижеван” хэмээх дүрс бий. Хээний үндсэн загварыг бадамлянхуа цэцгээс сэдэвлэсэн бөгөөд түүний гоёмсог дэлбээн дээр амьтад, нахиа болон цэцгийн ишийг дүрсэлдэг байжээ. 

Харин Турк хивснүүд дээр "гель" хэмээн нэрлэгддэг ромбо хэлбэр бүхий дүрс түгээмэл байдаг бөгөөд тэдгээрийг зөвлөлтийн мэргэжилтнүүд зохиож зурсан бус харин тухайн ард түмний уламжлал, эртнээс хэрэглэж ирсэн гоёл чимэглэлээс сэдэвлэсэн байна. 

Аль улсад үйлдвэрлэснээс үл хамааран хивсний хээг үндсэн 4 хэсэгт хуваадаг. Амьтны зурагтай, ургамал цэцэгсийн зурагтай, геометрийн дүрстэй гэсэн хивсний ангиллууд бий. Харин өөр нэг шалгуур нь орон зайн бэлгэдэлтэй холбоотой бөгөөд хивсний гол чимэглэл төв хэсэгтээ эсвэл захаараа байрласан эсэхээс хамаардаг байна. Харин бусад жижиг дүрсүүдийн хувьд нарийн утга илэрхийлдэггүй бөгөөд ихэвчлэн гоёл чимэглэлийн шинж чанартай байдаг. 

2 Хивсний хээний утга

Ургамал, мод:

Мод -  Өсөн үржихүйн болон амьдралын эх булгийн бэлгэдэл. Модноос ихэнхдээ анар жимс ургасан байгаагаар дүрсэлдэг.

Хивсний хээний утга

Бута - Янз бүрийн өнгөтэй навчин хээг "бута" гэж нэрлэдэг бөгөөд Персээс гаралтай

Эслим - Цэцэг навчин чимэглэлтэй спираль хээ. Тасралтгүй мөнхөд үргэлжлэхийн бэлгэдэл.

Ваар - Цэцэгтэй ваарны хээ нь Перс соёлд мөнхийн хайрын бэлгэдэл аж.

Амьтан:

Бүргэд - Хааны хүч, эрх мэдэл

Тоть - "Нарны бурхан" буюу муу бүхнээс хамгаалагч

Хонь - Нүүдэлчин амьдрал

Тахиа - Өсөн үржихүйн бэлгэдэл

Арслан - Хүч, эрх мэдэл

Жигүүртэй морь - Мэргэн ухааны бэлгэдэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()