Том компаниудад "залгиулсан" ирээдүйтэй жижиг бизнесүүд

АНУ-ын Холбооны худалдааны комисс (FTC)-оос тус улсын монополийн эсрэг хуулийн хэрэгжилтийг шалгах явцдаа Alphabet, Amazon, Apple, Facebook, Microsoft зэрэг томоохон компаниудыг 2010-2019 онуудад өөрт нэгтгэсэн жижиг компаниудын тухай  мэдээллээ ил болгохыг шаардлаа. Ингэснээрээ шударга өрсөлдөөн явагдаж байгаа эсэхийг төрийн байгууллагууд хянах боломжтой болохоос гадна технологийн зах зээл илүү нээлттэй болж, хэрэглэгчдэд ашигтай өрсөлдөөн бий болох юм. Энэ хүрээнд томоохон компаниуд шинээр цэцэглэж буй бизнес, жижиг компаниудыг хэрхэн өөртөө нэгтгэж, залгисан талаарх хэд хэдэн жишээг та бүхэнд сонирхуулъя.

Том компаниудад "залгиулсан" ирээдүйтэй жижиг бизнесүүд

1 "Alphabet Holding"-ын залгисан компаниуд

"Aardvark" (50 сая доллар)

2010 онд "Alphabet Holding"-д нэгдэж жилийн дараа алга болсон Aardvark нь хэрэглэгчид аливаа нэгэн асуудлаар онлайн асуулт асууж түүнд нь тухайн чиглэлийн мэргэжилтэн чат болон цахим шуудангаар хариулах боломжийг бүрдүүлсэн үйл ажиллагаа явуулж байсан юм. Харин худалдагдсаны дараа Google нь тухайн стартапын ихэнх ажилчдыг Google+ ажиллуулахаар болсон байна. Гэсэн хэдий ч энэ сервис нь инновацын хувьд ихээхэн ирээдүйтэй байсан учир Quora болон Superpod зэрэг төслийн эх үндэс болсон байдаг. Сонирхуулахад  Superpod-ыг 2019 оны 1-р сард Google худалдан авсан байна.

"DocVerse" (25 сая доллар)

DocVerse нь Microsoft Office-ын хэрэглэгч нар баримт материалыг онлайн бичих, хянах боломж бүхий плагин хийж хөгжүүлж байсан компани юм. Google уг компанийг 2010 онд аваад жилийн дараа бүх ажилчдыг нь Microsoft Office-д зориулсан Google Cloud Connect төсөл дээр ажиллуулж эхэлсэн байна. Хэдийгээр Google Cloud Connect нь 2013 оноос ажиллахаа байсан боловч тэрхүү плагины олон боломж, үйлдэл нь Google Drive-д шилжин ирсэн байдаг.

"Superpod" (60 сая доллар)

Superpod нь Aardvark-ын нэгэн адил хэрэглэгч нар сонирхсон зүйлээ мэргэжилтнүүдээс асууж, хариулт авах боломж олгодог үйл ажиллагаа явуулж байгаад 2019 онд Google-д худалдагдсанаар компаниа хааж, багийнхан нь Google-ийн нэгэн “том төсөл” дээр шилжин очсон гэдэг.

"Alphabet Holding"-ын залгисан компаниуд

2 "Amazon"-ны залгисан компаниуд

Amie Street

2014 оны 6-р сараас Amazon нь Amazon Music Service үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ. Гурван сарын дараа тус компани нь олонд нэрд гарсан Amie Street-ийг худалдаж авсан байна. Amie Street-ийн хэрэглэгч нарт 5 долларын үнэтэй купон өгснийг тэд Amazon Music Service-д зарцуулах боломжтой байв. Харин Amie Street-ийн бизнес загвар нь үүнээс эсрэг буюу хүмүүсийн эрэлт хэрэгцээнээс хамаарч тухайн контентын үнэ тогтох зарчимтай байсан ба алив нэг хэрэглэгч үнэгүй дуу хөгжим татаж авсан ч цаг хугацаа явах хэрээр, олон хүн уг трекийг татах тутам тухайн контентын үнэ нь өсдөг байсан юм.

Sizmek

Amazon компани Sizmek-ийг авсан шалтгаан нь Google-тэй сурталчилгааны зах зээлд өрсөлдөх зорилготой байв. Энэ мэдээг анх нийтэлсэн AdAge-д нэгэн тоймчийн бичсэнээр бол тухайн технологийн гигант нь рекламаас олсон орлогыг хэрхэн ямар замаар ашиглаж байгаа талаар эрх бүхий байгууллага шалгах шаардлагатай олон зүйл бий гэжээ.

"Amazon"-ны залгисан компаниуд

3 Apple-ийн залгисан компаниуд

Metaio (32 сая доллар)

Metaio компани нь виртуал бодит байдалд зориулсан янз бүрийн апп бүтээж байгаад 2015 онд Apple-д худалдагдсаны дараа хаагдсан байдаг. 2017 онд Apple нь яг ийм төрлийн үйл ажиллагаа бүхий ARKit үйлчилгээг олон түмэнд танилцуулан нээсэн байна.

Gliimpse

Энэ компани 2016 онд Apple-д худалдагдсаныхаа дараахан үйл ажиллагаа зогсоосон билээ. Тэд хэрэглэгч нарыг өөрийн эрүүл мэндийн талаарх мэдээллээ аюулгүй байдлаар хадгалах, хуваалцах боломжийг олгосон үйлчилгээ үзүүлдэг байсан бөгөөд яг ийм платформ нь одоо Apple-ийн HealthKit нэртэй ажиллаж байгаа юм.

HopStop

Өмнө нь энэ компани хот суурин газар дотор зүг чиг, байршил олж тогтооход хэрэгтэй, Android, iOS болон Windows дээр ажиллах боломжтой үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд Apple нь 2015 онд Google Maps-аас татгалзаж өөрийн ийм үйлчилгээг хийж эхэлсэн юм. Apple нь 2013 оны 6-р сард HopStop-ыг худалдаж аваад хэдхэн хоногийн дараа Windows, 9-р сард Android дээр ажиллах боломжийг хааж, 2015 онд бүрмөсөн үйлчилгээг нь зогсоосон байдаг. Харин тус онд гарсан iOS 9 дээр ажиллах Apple Maps нь HopStop-ын ихэнх үйлдлийг хийдэг болсон байна.

Polar Rose (28,23 сая доллар)

Flickr болон Facebook дээрх зургийн альбомоос хүний нүүр царайг олох, таних автомат үйлчилгээ үзүүлэх плагиныг Polar Rose хийсэн бөгөөд уг стартапыг  Apple худалдаж авсны дараа үйл ажиллагаагаа зогсоожээ. Одоо iOS болон Mac бүхий хэрэгслийн фото үйлчилгээнд дээрх бүх боломж бий билээ.

VocalIQ (75 сая доллар)

Хүний дуу хоолойг таних үйлчилгээ бүхий олон компанийг Apple худалдан авч өөрийн адил зорилгот программаа хөгжүүлж байгаа юм. VocalIQ нь хиймэл оюун ухаан болон дуу хоолойн харилцан зохицлыг илүү бодит мэт байдалд хүргэж чадсан гэдэг. Мөн Apple нь хиймэл оюун ухааны салбарт ажиллаж байсан олон компанийг залгин авсны дотор Pullstring, Turi, Tuplejump болон Emotinet нар бий. 

Apple-ийн залгисан компаниуд

4 Facebook-ийн залгисан компаниуд

Beluga

Тодорхой хэсэг бүлгийн доторх мэдээлэл солилцох үйлчилгээг хийсэн Beluga компанийг Facebook 2011 онд худалдан авсан ба тэр үед Facebook нь хөдөлгөөнт холбооны салбарт байр сууриа олох гэж ид ажиллаж байсан үе билээ. Facebook эхлээд Beluga-ийн бүтээсэн апп нь тэдний нэрийн дор тусдаа апп байдлаар ажиллах болно гэж мэдэгдэж байсан боловч Facebook Messenger гарсны дараа энэ бүхэн мартагдан өнгөрсөн байна.

Gowalla (3 сая доллар)

Facebook нь Foursquare-ыг худалдаж авч чадаагүй учир өрсөлдөгч нь болох Gowalla-ыг өөрийн болгожээ. 3 сарын дараа энэ компани хаагдаж, Facebook-ийн API хэмээх шинэ апп бий болсон байна.

Facebook-ийн залгисан компаниуд

5 Microsoft-ын залгисан компани

Intentional Software

Microsoft корпорац нь 2017 онд Intentional Software компанийг худалдан авснаа зарласан бөгөөд уг компанийг Word болон Excel-ийг бүтээсэн Чарльз Симони (Charles Simonyi) үүсгэсэн байгуулсан байжээ. Intentional Software нь аливаа программыг энгийн хялбар болгох тал дээр голчлон ажилладаг байсан юм. 

Microsoft-ын залгисан компани

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()