Таны хэзээ ч туршиж болохгүй лайфхакууд

Сүүлийн үед хүмүүс олон нийтийн сүлжээгээр дамжуулан өдөр тутмын амьдралыг хялбарчлах олон сонирхолтой "лайфхак"-уудыг бусадтайгаа хуваалцсаар байна. Харамсалтай нь, тэд бүгд бодит амьдрал дээр үр дүнгээ өгөхгүй учир туршиж үзэхээсээ өмнө дахин нэг нягтлаарай. Ингээд та бүхний өнөөг хүртэл үнэн гэж бодож ирсэн үр дүнгүй лайфхакуудаас танилцуулж байна. 

Таны хэзээ ч туршиж болохгүй лайфхакууд
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Уксустай сода бөглөрөл гаргаж чадахгүй

Нимбэг эсвэл уксусын хүчилтэй содыг бөглөрсөн усны хоолой руу хийх хэрэггүй. Эдгээр нь гэрийн аргаар бөглөрөл арилгахад тусалж чадахгүй. Хэрвээ их хэмжээний сода хийж дээрээс нь органик хүчил хийх юм бол натрийн ацетатаас болж, их хэмжээний бөглөрөл үүсэх болно. Азотын, хүхрийн болон ортоцфосфорын хүчил нь харин илүү үр дүнтэй. Гэхдээ хүчилтэй ажиллахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Хүчил болон тос нь экзотермик урвалд орж, усны хоолой хэт халах магадлалтай.

Уксустай сода бөглөрөл гаргаж чадахгүй

2 Баттерэйг хөргөж хүчин чадлыг нэмэгдүүлэх

Гар утасны баттерэй эсвэл аккумуляторын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд хүйтэн газар байлгах ёстой гэдэг ч энэ бол худал ойлголт юм. 

Баттерэйг хөргөж хүчин чадлыг нэмэгдүүлэх

3 Аяганы ёроолд хутгаа ирлэх

Хэдийгээр жижиг хутгыг ийм аргаар бага зэрэг ир оруулж болох ч тэгэхийн тулд та үнэхээр чадварлаг байх ёстой. Ялангуяа 25-30 градусын өнцөг гаргаж барихад маш хэцүү. Үүний оронд хамгийн энгийн хутга ирлэгчийг худалдаж аваарай. Энэ тохиолдолд хутга илүү сайн ирлэгдэж, аяганы тань ёроол шинэ хэвээрээ үлдэх болно.

Аяганы ёроолд хутгаа ирлэх

4 Тусгай хэрэгслийн тусламжтай ногоог нэгэн жигд хэрчих

Та хамгийн үнэтэй хутганы цуглуулгыг ашигласан ч та энэ бүхнийг хэзээ ч тэгш хэрчиж чадахгүй. Энэ бол зөвхөн өндөр мэргэжлийн тогоочийн ур чадвар шаардсан ажил учир та санаа зовохгүй байж болно. 

Тусгай хэрэгслийн тусламжтай ногоог нэгэн жигд хэрчих

5 Гадилыг тугалган цаасаар ороох

Гадилны үзүүрийг тугалган цаасаар ороовол илүү удаан хадгалах боломжтой гэх ойлголт гэрийн эзэгтэй нарын дунд бий. Туршилт хийн харьцуулж үзэхэд 4 хоног тугалган цаасгүй байсан гадил харласан ч үзүүр нь шинэхэн харагдаж байна. Энэ үр дүнд хүрэхийн тулд температурын нөлөөллийг ашигладаг юм. Зүгээр л халуун сэнсээр үлээлгэхэд л харлах болно.

Гадилыг тугалган цаасаар ороох

6 Гадилаар өндөг орлуулах

Гадил хэзээ ч өндгийг орлож чадахгүй. Өндөгний цагааныг элсэн чихэртэй хольж хутгах үед, жигнэмэг болон бялууг илүү зөөлөн болгох хөөс үүсдэг бол, гадилыг элсэн чихэртэй хутгахад огт хөөс үүсэхгүй. Гурил хөөлгөгч нэмсэн ч нэмэргүй гэдгийг санаарай.

Гадилаар өндөг орлуулах

7 Халуун цавуу

Халуун цавуугаар бараг л бүх зүйлийг нааж болно гэж хүмүүс боддог. Хэрвээ ямар нэг зүйл тань эвдэрсэн, хугарсан байвал шинийг л худалдаж авна уу гэхээс халуун цавууг ашиглаж тогтоож чадах нь юу л бол. Гэхдээ наах гэж байгаа зүйл болон түүний байгаа орчин чухал хамааралтай гэдгийг бүү мартаарай

Халуун цавуу

Дээрх зүйлсийг та нэг бус удаа туршиж үзсэн байх. Харин одоо эдгээрийг ямар ч үр дүнгүй гэдгийг мэдэж авлаа. Ойр дотны хүмүүстэйгээ ч мөн хуваалцаарай. 

3
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()