Төгс арьстай болж чадсан бүсгүйчүүдийн өгч буй зөвлөгөө

Reddit-ийн хэрэглэгчдийн дунд арьс арчилгаанд чиглэгдсэн "Skincare Addiction" хэмээх булан байдаг гэнэ. Уг буланд бүсгүйчүүд арьс арчилгааны хоорондоо мэдээлэл хуваалцахаас гадна хэрхэн төгс арьстай болох талаар зөвлөгөө өгдөг байна. Ингээд "Skincare Addiction" булангийн бүсгүйчүүдийн өгсөн арьс арчилгааны зөвлөгөөтэй танилцацгаая.

Төгс арьстай болж чадсан бүсгүйчүүдийн өгч буй зөвлөгөө
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1. Snattattack нэртэй хэрэглэгч 10 сарын арьс арчилгааныхаа үр дүнг харьцуулсан зургаа оруулжээ. Тэрээр нүдний хар тойрог, батга болон наранд удаан байснаас үүссэн толбонуудаасаа ангижирч чадсан байна. Тэрээр “Би одоо крем хэрэглэхээ больсон бөгөөд өөрийнхөө арьсанд сэтгэл хангалуун байгаа” гэжээ. Ингээд түүний арьс арчилгаатай танилцъя. 

Өглөө:

  • Цэвэр усаар угаах;
  • Чийгшүүлэгчтэй нарны хамгаалалттай тос түрхэх (SPF 50).

Орой:

  • Нүүрний шингэн саван;
  • Чийгшүүлэгч тос;
  • Бензоилпероксид агуулсан гель;
  • Ниацинамид (10 %) болон цайр (1 %) агуулсан серум;
  • Ретинол агуулсан бодис

2. Fonthoe нэртэй хэрэглэгчийн хэлснээр тэрээр нүднийхээ дор улаан тойрог бүхий толботой байжээ. Дараах зааварчилгааны дагуу арьсаа арчилснаар энэхүү асуудлаасаа ангижирч чадсан байна. 

Өглөө:

  • ниацинамид (10 %) болон цайр (1 %) агуулсан серум;
  • Гиалуронын хүчилтэй чийгшүүлэгч тос (нохойн хошуун тостой);
  • Нарны хамгаалалттай тос (SPF 30).

Орой:

  • Нүүрний шингэн саван;
  • ниацинамид (10 %) болон цайр (1 %) агуулсан серум;
  • Гиалуронын хүчилтэй чийгшүүлэгч;

Долоо хоногт нэг удаа: АНА хүчил  (30 %) болон BHA-хүчил (2 %) агуулсан гуужуулалт

3. Xinveigled нэртэй хэрэглэгчийн арьс 3 сарын дотор өөрчлөгдсөн бөгөөд тэрээр энэ өөрчлөлтөд ихээхэн сэтгэл ханамжтай байгаа гэнэ. Бүсгүй нүүрний Т хэсэг, хэт их нүхжилт, хамар орчмын мэдрэмтгий арьсандаа сэтгэл хангалуун бус байжээ. Тэрээр арьсаа ийнхүү арчилснаар асуудлаа шийдэж чадсан байна.

Өглөө:

  • Хүйтэн усаар угаах;
  • С амин дэм болон ретинол агуулсан бүтээгдэхүүн
  • Зөөлөн  чийгшүүлэгчтэй тос

Орой:

  • Нүүрний хөөсөн угаагч
  • С амин дэм болон ретинол агуулсан бүтээгдэхүүн
  • Шөнийн тос

Долоо хоногт 3 удаа: салицилын хүчлээр арчих

4. Зураг дээр 4 сарын хугацаанд гарсан өөрчлөлтийг харуулсан бөгөөд бүсгүй арьс арчилгаа өөрт нь маш их зохиж байна хэмээн үзсэн учир Reddit сайтад хувцаалцсан байна.  

Өглөө:

  • Нүүрний гелин угаагч (30  секунд байлгаад дараа нь угаана);
  • С  амин дэм (20 %), Е амин дэм болон ферулын хүчилтэй бүтээгдэхүүн;
  • Нарны хамгаалалттай тос (SPF 46).

Орой:

  • Нүүрний шингэн саван;
  • Шөнийн тос;
  • Арьсны эмчийн бичиж өгсөн тос;
  • Чийгшүүлэгч тос

5. Хэрэглэгчид зөвхөн нүүрний арьс арчилгаа төдийгүй, гарын арьс арчилгааны талаар хуваалцдаг байна. Caitykate98762002 нэртэй хэрэглэгч, өөрийн үр дүнгээс хуваалцжээ.

Өглөө:

  • Органик гарын тос;
  • С амин дэмтэй бүтээгдэхүүн;
  • Нарны хамгаалалттай тос (өдөрт багадаа 2 удаа түрхдэг).

Орой:

  • Органик гарын тос;
  • Ретинол агуулсан серум;
  • Биеийн чийгшүүлэгчтэй тос.

6. Өөрт тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгож чадсанаар бүсгүй нүүрээ будахаа больж, будаг арилгагч салфеткаг ч хэрэглэхээ больсон гэжээ. Үүнээс гадна тэрээр арьс харшлын эмчийн зөвлөсөн бүтээгдэхүүнийг огт хэрэглээгүй байна. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд түүнд тохироогүй аж. Түүний арьс арчилгаа:

Өглөө:

  • Нүүрний шингэн саван;
  • Нүүрний чийгшүүлэгч;
  • Нөсөө толбоны эсрэг серум;
  • Нүдний тос;
  • Уруулын маск;
  • Усан үзэмний ус (Caudalie).

Орой:

  • Нүүрний шингэн саван
  • Нүүрний чийгшүүлэгч;
  • Мицелляртай ус;
  • Нөсөө толбоны эсрэг серум;
  • Усан үзэмний ус (Caudalie);
  • Нүүрний чийгшүүлэгчтэй тос.

Хэрвээ арьс нь хэт их хуурайшвал бүсгүй нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг гэнэ.

Долоо хоногт хэд хэдэн удаа: BHA хүчил агуулсан гуужуулагч (2 %) – 1-2 удаа, “Дифферин” гель болон А амин дэм агуулсан бүтээгдэхүүнээр 2-3 удаа цэвэрлэх.

7. Chameleon28 нэртэй бүсгүй өөрийн арьсанд тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүнийг олсон байна. Ингээд түүний арьс арчилгаа 4 сарын дотор мэдэгдэхүйц үр  дүнгээ өгчээ.

Бүсгүйн хэрэглэдэг бүтээгдэхүүн:

  • Нүүрний шингэн саван;
  • Батганы эсрэг цэгэн тос;
  • Чийгшүүлэгч тос;
  • Өглөө — нарны хамгаалалттай тос (SPF 50).

Баруун талын зураг нь чийгшүүлэгч тос түрхсэний 30 секундийн дараах үр дүн. Бүсгүйн хэлснээр түүний хөлний арьс нэлээн асуудалтай байсан гэнэ. Азаар сонгосон тос нь сайнаар нөлөөлсөн бөгөөд цаашид ч үргэлжлүүлж хэрэглэх төлөвлөгөөтэй байгаа аж.

8. Realbambinopasta нэртэй хэрэглэгч 15 долоо хоногийн нэг төрлийн арьс арчилгааны аргыг хэрэглэсэн байна. Ингээд түүний нүүрний тослог багасаж, улайлт хүртэл буурсан байна. Түүний өдөр тутмын арьс арчилгаа:

Өглөө:

  • Нүүрний шингэн саван;
  • Бүйлсийн хүчилтэй бүтээгдэхүүн;
  • Чийгшүүлэгчтэй нарны хамгаалалттай тос  (SPF 30).

Орой:  

  • Нүүрний шингэн саван;
  • Ретинол (2 %) агуулсан эмульс;
  • Чийгшүүлэгчтэй тос.

Амралтын өдөр бүр – цэвэрлэх үйлчилгээтэй маск. 

9. Зураг хоорондын хугацаа нь 9 сар. Elunak-ын хэлснээр баруун талын зураг дээр тэр бараг будаггүй шахуу байгаа гэнэ. “Ямар ч крем, пудр байхгүй бөгөөд зөвхөн сормуусаа л будсан”.

Өглөө:

  • Усаар угаах;
  • Нүүрний чийгшүүлэгч;
  • С амин дэмтэй бүтээгдэхүүн;
  • Үнэргүй чийгшүүлэгчтэй тос.

Орой:

  • Нүүрний шингэн саван;
  • Ретинол  агуулсан серум (2 %);
  • Нүүрсний арьс нөхөн төлжүүлэх тос болон нүдний тос.

Долоо хоногт нэг удаа: AHA хүчил (30 %) болон BHA хүчил (2 %) агуулсан гуужуулагч, нүүрний маск.

10. Shneekyshnake нэртэй бүсгүй нүүр будалтдаа зөвхөн сормуусны будаг ашигладаг гэнэ. Өмнө нь тэрээр энгийн савангаар нүүрээ угааж байжээ. Мөн нүүрэн дээр нь батга гарч, нүүр нь тослогтож, улайлт өгч санааг нь зовоож байсан аж. Харин одоо тэрээр гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байгаа юм байна.

Өглөө:

  • Нүүрний шингэн саван;
  • Спирт агуулаагүй чийгшүүлэгч;
  • Чийгшүүлэгчтэй нарны хамгаалалттай тос (SPF 30);
  • Нүүрний чийгшүүлэгчтэй цацлага.

Орой:

  • Нүүрний шингэн саван;
  • Спирт агуулаагүй чийгшүүлэгч;
  • Ретинол агуулсан бүтээгдэхүүн (0,5 %);
  • Гиалуроны хүчилтэй тос;
  • Нохойн хошууны тостой нүдний тос.

11. Lalalazylady нэртэй хэрэглэгч өөрийн арьс арчилгааны нууцаас хуваалцжээ. “Хэдэн сарын өмнө би арьс арчилгаандаа маш олон бүтээгдэхүүн хэрэглэж байсан. Миний арьс маш ихээр хуурайшдаг байсан. Ингээд би арьс арчилгаагаа өөрчилсөн. Одоо би зөвхөн чийгшүүлэгчтэй нарны хамгаалалттай тос, бага зэрэг крем болон хацар өнгөлөгч л  хэрэглэж байгаа” гэжээ.

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()