100 жилийн өмнө дэлхийг тойрох аялалд гарсан 16 настай охины түүх

1922 онд Канадын 16 настай Алоха Вандервелл хэмээх эмэгтэй Ford Model-T загварын машинаар дэлхийг тойрох аялалд гарчээ. Тэрээр зорьсондоо хүрэхийн тулд 10 жилийн дотор 611 мянган км газраар аялж, 80 улсыг дамжин дэлхийг тойрсон анхны эмэгтэй болсон юм. Ингээд зоригт бүсгүйн амьдралын түүхийг та бүхэнтэй хуваалцъя. 

100 жилийн өмнө дэлхийг тойрох аялалд гарсан 16 настай охины түүх
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Алоха Вандервеллын жинхэнэ нэр нь Идрис Галиция Велш бөгөөд тэрээр Канадад 1906 онд төрсөн байна. Бага насандаа олон адал явдлын ном уншсаар яваандаа өөрөө аялах дуртай болсон гэдэг. Дэлхийн 1-р дайн эхлэх үед хойд эцэг нь Британийн армид алба хаахаар болсон учир ээж, эгчтэйгээ цуг Европт ирээд Их Британи, Бельги, Франц улсуудад амьдарч байв. Энэ үед залуу охины эрч хүч янз бүрийн танхай байдлаар илэрч байсан учир эх нь томоожуулахаар сүмийн сургуульд суулгажээ.

1922 онд охин "Paris Herald" сонинд гарсан “ухаантай, царайлаг-бүх дэлхийг тойрох эмэгтэйчүүдийн их аян. Бидэнтэй нэгдэгтүн” гэсэн зарыг харсан ба үүнийг Вальтер Вандервелл хэмээх (жинхэнэ нэр нь Валериан Йоханнес Печински) Польшийн цагаач, адал явдлын эрэлч, зохион бүтээгч, өөрийгөө ахмад гэж нэрлэсэн нэгэн нийтэлсэн байж. Вандервелл нь Форд компанийн дэмжлэгтэйгээр дэлхийг тойрсон аялал зохион байгуулж байсан бөгөөд энэ аяны зорилго нь дайны эсрэг, диктаторуудыг барьж хорин дайн эхлүүлэхгүй байх явдал байв. Вандервелл өөрийн гэсэн сэтгүүлчийн баг, гэрэл зурагчин, механик, нарийн бичигтэй (эхнэр нь) байсан боловч кино оператор нь эмнэлэгт хэвтсэн учир сониноор дамжуулан өөр хүн хайх хэрэгтэй болсон байна. Илүү анхаарал татахын тулд эмэгтэй хүн хэрэгтэй гэж зар тавьсан нь тэр байлаа.

16 настай Идрис зарыг хараад тэр шөнөдөө л галт тэргээр Ницце-ийн сүмийн сургуулиас Парис руу давхижээ. Ахмадтай уулзаад бага наснаасаа аялах дуртай, нүүдэлчин амьдралыг их сонирхдог гэдгээ хэлээд камертай ажиллаж чадна гэж худал хэлсэн гэдэг. Вандервелл хэдийгээр энэ охины эр зоригийг биширч байсан ч багтаа авалгүй буцахыг шаардсан нь түүний хэт залуу байсантай холбоотой юм.

Гэсэн  хэдий ч зарын дагуу өөр ганц ч хүн ирээгүй, Идрис ч шантралгүй гуйсаар байжээ. Тэрээр аялагчдын машиныг таксигаар даган давхих, янз бүрийн хэрүүл уруул гаргах зэргээр ахмадын анхаарлыг татсаар байгаад зөвшөөрүүлсэн боловч  ахмадын эхнэр үүнд маш их дургүйцсэн гэдэг.

Идрис нь Алоха Вандервелл  (алоха- хавайн мэндчилгээний үг бөгөөд амьдралын амьсгал гэсэн утгатай үг) гэсэн нэртэй болж анхны аялалд гарахдаа 4 тив, 43 улсаар дамжин аялсан ба дайны дараах Франц, Герман, Турк, Египет, Афганистан, Палестин, Энэтхэг, Дорнод Африк болон Сибириэр явжээ. Сибирьт явах үед улаан армийн комиссар  Алохуд “хүндэт генерал” гэдэг  бэлгэ тэмдгийн цол олгосон байна.

Энэ аяны үеэр охин кино камераар зураг авч сураад аяллынхаа тухай бичлэг хийж, өөрөө хальсаа угааж, Вальтерын лекцийн дараа киногоо үзүүлэх, билет зарах, нягтлан хийх гээд бүхнийг амжуулж байв. Мөн орчуулагч, жолооч, нарийн бичгийн үүрэг гүйцэтгэж байжээ.

Аяллын баг Энэтхэгт нэлээд хэдэн сарыг өнгөрөөсөн бөгөөд тэд нутгийн хүмүүстэй уулзаж, соёлын дурсгалтай танилцаж байгаа нь

Алоха Египетийн пирамидын хажууд.

Африк. Хөлөг онгоц дээр гаргаж буй алдартай машиныхаа дээр зогсож байгаа нь

Анхны аяллын багийнхан усан онгоц дээр

Хүн тэргэн дээр

Европт аялсан анхны аяллын үеэр

Зөвлөлтийн цэргүүдтэй

ЗХУ-д

Аяллынхан Японд

АНУ-аар аялах үедээ 18 настай Алоха, 29 настай Вальтер нар нэг гэр бүл болжээ

Шинэхэн гэр бүлийг энэ аялал алдаршуулсан бөгөөд тэднийг хүндэтгэсэн янз бүрийн хүлээн авалт хийж, Дуглас Фэрбенкс, Мэри Пикфорд  зэрэг Холливудын одууд хамтдаа зураг авахуулж  байв. Энэ хоёроос Валерия, Нил гэсэн хоёр хүүхэд төрсөн ч тэдний аялах сонирхол, адал явдал хайх хүсэл нь үгүй болсонгүй. Тэд өөрсдийн анхны аяллын тухай баримтат киногоо хийчхээд дахин аялалд, Өмнөд Америкийн чиглэлд гарсан байна.

Амазонкийн ширэнгэн ойд Вандервеллчуудын нисдэг завь эвдэрсэн учраас нөхөр нь хэрэгтэй сэлбэг олохоор буцахдаа эхнэрээ бороро овгийн индианчуудтай, багийн нэг гишүүнтэй цуг үлдээхээс өөр аргагүй болжээ. Энэ үеэр Алоха нутгийн ардуудтай хэл амаа олж найзархсаар “Чулуун зэвсгийн үеэс Бороро руу ниссэн нь" гэсэн нэртэй нутгийн ардуудын тухай анхны киног хийсэн байна.

1932 онд Вандервелл Калифорнид харамсалтайгаар алагдсан боловч Алоха аялан явсан хэвээр байв. 1930-аад оны үед тэрээр кино зурагчин Вальтер Бейкертэй нэг бүл болон хамтдаа дэлхийгээр аялан, кино хийн, аяны дурсамж бичсэн байдаг бөгөөд эдгээр нь одоо дэлхийн олон музейд хадгалагдаж байгаа юм. Харин бүсгүй 1996 онд, 90 настайдаа Калифорнид нас барсан гэдэг. Эмэгтэй Индиан Жонс хэмээн нэрлэсэн энэхүү зоригт бүсгүйн тухай, түүнд зориулсан Alohawanderwell.com гэсэн сайт бий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()