Амьтдын тухай итгэмээргүй баримтууд

Амьтдын тухай мэдээ мэдээлэл цахим ертөнцөд тоо тоймгүй олон бий. Харин дараах сонирхолтой баримтуудыг та өмнө нь сонсож байгаагүй болов уу. 

Амьтдын тухай итгэмээргүй баримтууд

1 Панда

Ээж нь гэдсийг нь маажиж өгөхөөс нааш хулсны баавгайн бамбарууш бие засаж чаддаггүй. 

Панда

2 Заан

Амьдралынх нь туршид зааны шүд хэд хэдэн удаа бүрэн шинэчлэгдэж өөрчлөгддөг. Яг л хүүхдийн сүүн шүд шиг. 

Заан

3 Залхуу сармагчин

Тэдний булчин хүйтнийг эсэргүүцэж, чичрэх чадваргүй учир богино хугацаанд хөлдөж, амиа алдах эрсдэл өндөр байдаг. 

Залхуу сармагчин

4 Ехидна

Тэрээр супер чадвартай бөгөөд нүүрэн дээрх тусгай мэдрэгчийн тусламжтайгаар цахилгааныг харж чаддаг байна. Зөвхөн ехидна болон нугасан хошуут гэсэн хоёр амьтан л ингэж чаддаг гэнэ.

Ехидна

5 Загас

Загас ханиалгах үедээ загалмайгаараа усны хамт вирусээ гадагшлуулдаг. 

Загас

6 Квокка

Квокка нь сүүлэндээ хоол тэжээлээ нөөцөлж чаддаг бөгөөд эрэгчингүйгээр ч хээлтэж, гөлчгий төрүүлэх чадвартай. 

Квокка

7 Далайн хав

Далайн хав нь өөхний зузаан давхаргын ачаар усан дээр хөвж чаддаг бөгөөд унтаж байсан ч живэхгүй аж. 

Далайн хав

8 Носаха

Энэхүү өхөөрдөм амьтныг Носаха гэж нэрлэдэг бөгөөд тэд өрөвдүүлэхдээ тун гаргууд. Тэд зулзагануудаа том болсон ч дэргэдээсээ явуулдаггүй. 

Носаха

9 Үхэр зараа

Нас бие гүйцсэн зараанууд өмнө нь маш зөөлөн, сэвсгэр байжээ. Хувьслын явцад тэд өргөстэй болсон байна. 

Үхэр зараа

10 Бинтуронг

Тэд яг хүн шиг зан ааш гаргадаг. Тухтай сайхан орчинд байвал хүн шиг инээд алдаж эхэлдэг байна.

Бинтуронг

11 Лемур

Лемур модны холтсыг хуруугаараа тоншиж цуурай үүсгэдэг. Ингээд тэд шавьж хорхой хаана байгааг хялбархан мэддэг. 

Лемур

12 Усны үхэр

Зөвхөн халим гэлтгүй тэд ч усан дор дуу авиа гаргаж чаддаг. 

Усны үхэр

13 Азарган тахиа

Тэдний донгодох буй чимээ ичээндээ буй баавгайг ч сэрээж чадна. мөн азарган тахианууд донгодохдоо өөрийн чихээ дүлийрүүлэхгүйн тулд хүзүүгээ урагш нь сунгадаг байна.

Азарган тахиа

14 Сарьсан багваахай

Сарьсан багваахайнууд зулзагалахдаа далавчаараа унаж буй зулзагаа барьж авдаг. 

Сарьсан багваахай

15 Опоссум

Тэд сондгой тооны хөхтэй байдаг бөгөөд үүний нууцыг одоо ч эрдэмтэд тайлж чадаагүй байна. 

Опоссум

16 Үчимбар

Тэд махчин ирэвсүүд шиг архирч чаддаггүй. Тэдний хэлний дор яс байдаггүй учир гаслах, хуцах, чахрах зэргээс илүү дуу гаргаж чадахгүй. 

Үчимбар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()