Грета Тунбергийн хүчтэй өрсөлдөгч болон гарч ирж буй охинтой танилц!

Аливаа үйл хөдлөл болгон эсрэг үйлчлэлд өртдөг жамын дагуу олон хүнийг залхааж байгаа Грета Тунбергийн эсрэг үзэл бодол бүхий хүн гарч ирэх нь тодорхой байсан билээ. Ийм хүн гарч ирсэн нь 19 настай Герман охин Наоми Зайбт бөгөөд тэрээр "Та бүхнийг битгий айж тэвдээсэй, харин бодож эргэцүүлж байгаасай гэж боддог хүн шүү" гэж хэлэх дуртай нэгэн юм.

Грета Тунбергийн хүчтэй өрсөлдөгч болон гарч ирж буй охинтой танилц!
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

2019 оны 9-р сараас 16 настай экологийн идэвхтэй тэмцэгч Грета Тунберг гэдэг нэр алдаршиж, НҮБ-ийн цаг уурын өөрчлөлтийн хурал дээр ер бусын их сэтгэл хөдлөлтэйгөөр үг хэлж олны анхаарлыг татсан байдаг. Энэ охин нь янз бүрийн улс орны төр засгийн удирдагч нарыг “хүүхэд насыг минь хулгайлсан, байгаль орчныг үл хайрладаг”  хэмээн буруутгаж зүхнэ.

Түүний хэлсэн үгс нь ихээхэн тархаж бараг л бүх дэлхий хоёр хуваагдсан гэж хэлж болох юм. Зарим нэг нь залуу охиныг байгаль орчныг хайрлан хамгаалах шинэ цагийн элч гэж үзэж байхад нөгөө хэсэг нь түүнийг улс төрийн янз бүрийн явуулгын нэг гар хөл болсон охин хэмээн ярина.

Иймэрхүү эсрэг тэсрэг нэр хүнд олж авсан охин маань "Time" сэтгүүлийн оны хүн болсон төдийгүй бүр Нобелийн шагналд ч нэр дэвшиж байсан юм. Одоо ч тэрээр байгаль орчныг хамгаалах талаар эрс түрэмгий үгээ хэлсээр байгаа ба НҮБ-ийн чуулган дээр хэлсэн "та бүхэн айж сандрах цаг болж" гэсэн үгээ давтан, бусдыг айж сандруулсаар яваа билээ.

Гэхдээ бүх дэлхийгээрээ айж сандран байж байгаль эхийг хамгаалах нь юу л бол гэж 19 настай Наоми Зайбт (Naomi Seibt) 2020 оны 1-р сард сурвалжлагчдад хэлсэн байдаг. Ухаалаг, Тунбергтай адил хурц ширүүн үг хэлдэг Зайбт нь Гретагийн байр суурийг "хүн чанарын эсрэг муухай үзэл бодол" гэж боддог гэдгээ үл нууна.

Тэрээр өөрийгөө "цаг уурын нөхцөл байдлыг бодитоор харагч" хүмүүсийн нэг гэж үздэг ба  экологийн төлөө тэмцэгч олон хүмүүс нь бодит хохирлын хэмжээг хэтрүүлж байдаг гэж үздэг байна.

"Бид байгаль цаг уурын өөрчлөлтөд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байгаа гэдэг итгэлийг би үгүй болгох гэсэн юм биш. Гэхдээ бидний ялгаруулж буй CO2 нь цаг уур, байгаль орчинд тэгж их нөлөөлж байна гэж үү? Миний хувьд энэ бол утгагүй зүйл".

Тэрээр сургуульд байхаасаа эхлэн олон нийтийн ажлыг сонирхох болсон ба түүний тавьсан, олны анхаарлыг татсан анхны асуулт нь Германы улс төрчдийн либерал бодлогын тухай байжээ. Дараа нь тэрээр Тунбергийн "Ирээдүйн төлөөх баасан гараг" хөдөлгөөнд оролцогч залуучуудыг анхаарах болсон байна.

Зайбт сэтгүүлчдэд хандан хэлэхдээ "эдгээр айж чичирсэн, үүнийгээ орчин тойронд тараасан өсвөр насныхныг харахаар уур хүрдэг” гэж мэдэгдэж байсан ба "тэд манай дэлхий сүйрэх бий гэж айсан учраас ийм арга хэмжээ авч байгааг ойлгож байгаа боловч тэдний энэ эсэргүүцсэн арга барилаар ажиллаж байгаа нь огт таалагддаггүй" гэж байв.

Бодит байдал ямар байгааг ойлгохын тулд энэ охин шинжлэх ухааны судалгаанд анхаарч удалгүй "хүн төрөлхтний үйл хөдлөл нь бидний оршин байгаа орчинд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа боловч энэ нь манай дэлхийг сүйрэлд хүргэх шалтгааны үндсэн хүчин зүйл биш" гэдгийг ойлгосон гэдэг. 2019 оны 5-р сард Наоми YouTube дээр байгаль орчны тухай өөрийн үзэл бодлыг хуваалцах суваг нээжээ.

11-р сараас Мюнхений судалгааны төв "EIKE" нь охиныг нэгэн семинарт урьж, үг хэлүүлсний дараа  Heartland их сургуулийн цаг уур, экологийн бодлогын төвийн захирал Жеймс Тейлор түүнийг анзаарч эхэлсэн байна.

Шинэ он гарахын өмнө Наоми НҮБ-ын Мадридын форумд үг хэлж, 1-р сард "Heartland" их сургуультай хамтран ажиллах санал хүлээн авсан байна. "Heartland" их сургуулийн цаг уур, экологийн бодлогын төв нь хүний хүчин зүйлийн нөлөөгөөр байгаль дэлхий аюултай хэмжээнд хүртэл дулаарч байгаа гэсэн буруу ойлголтыг  өөрчлөх зорилготой ажилладаг юм байна.

Наоми Зайбт нь хүмүүсийг яаран дүгнэлт хийлгүй, Грета Тунберг болон тэдний талынхны хэлж байгаа үгсийг сохроор дагалгүй, шинжлэх ухааны үндэстэй баримт материалд түшиглэн байж аль нэг талыг баримтлах хэрэгтэй гэж зөвлөсөн, гуйсан үгийг бүх л дэлхийгээр аялан явахдаа хэлж анхааруулж байгаа  билээ.

"Грета Тунберг шиг жижигхэн охиныг, эсвэл Леонардо ди Каприо зэрэг нэрд гарсан, тэр тусмаа шинжлэх ухааны, эдийн засгийн багахан ойлголттой хүмүүсийг шинжлэх ухааны бэрхшээлүүдийн тухай яриулаад байх нь буруу гэж би боддог. Мөн Гретаг сохроор зарим хүн дагасантай адил намайг бас тэгж битгий дагаасай. Миний хувьд бусад хүнд хэлэх ганц зүйл бол хүн хэн нэгнээс хамааралгүй, өөрөө бодож л байгаасай" гэсэн байна.

Энэ үгийг тэрээр Daily Telegraph-д өгсөн ярилцлагадаа хэлсэн бөгөөд одоо түүнийг «Анти-Грета» хэмээн нэрлэх болжээ. Наоми энэ нэрэнд дургүй, өөрийг нь хувь хүн гэдэг үүднээс харж байгаасай, харин Гретагийн эсрэг хүчний гарын үзүүрийн тоглоом гэж битгий ойлгоорой хэмээн шаарддаг билээ.

АНУ-д болсон Улс төрийн үйл ажиллагааны талаарх Консерватив бага хуралд (CPAC 2020) энэ бүсгүй доорх үгийг хэлсэн байна:

"Сайн байна уу, намайг Наоми Зайбт гэдэг бөгөөд би бол цаг уурыг бодитоор харагчдын нэг юм. Би «Анти-Грета» биш, цаг уур экологийн бэрхшээлийг үгүйсгэдэг хүн ч бас биш. Бидний хувьд эрх чөлөөтэй байх нь хамгийн чухал зүйл. Хэвлэл мэдээллээр гарч байгаа миний тухай янз бүрийн цуу ярианд намайг барууны хүчний, Heartland институт зэрэг газрын хүүхэлдэй гэдэг бөгөөд би үүнд хариулт хэлэх гэсэн юм. Бидний хамтын ажиллагаа нь биднийг нэгтгэж байгаа зарчим, үнэт зүйл дээр тулгуурласан  билээ"

Олон хүн Наоми Зайбтыг Грета Тунберг шиг ихээхэн зөрчилтэй хүн гэж хардаг. “Байгаль орчныг  бодитоор хардаг” хүн маань Heartland институттэй хамтран ажилладгаа нуудаггүй харин ч ил хэлэх боломж болгоныг ашигладаг байна.

The Guardian-д бичсэнээр бол энэ институт нь нефть болон нүүрсний том компаниудаас санхүүжилтээ авдаг ба АНУ-ын ерөнхийлөгч Трампын ойрын хүмүүстэй холбоотой байдаг гэнэ. Харин Дональд Трамп нь Грета Тунбергийн сөрөг хүчин билээ.

Мөн Зайбт нь Америкийн нефтийн компаниудаас Германд үзүүлэх дарамт шахалтыг хэрэгжүүлэх нэг зэвсэг болсон гэж үздэг сэжиглэл байгаа ба Герман улсын эрх баригчид нь ногоон энергийн төлөө хэт их санаа тавьдаг болсон гэсэн үзэл бодолтой хүчнүүд бий. Магадгүй Наоми хэмээх охины цаана ууртай ааш араншингаараа  алдартай, хоёр салаа гэзэгтэй швед охиныхоос дутахгүй том хүч нуугдан байж болох билээ.

Хэрвээ энэ үнэн бол дэндүү харамсалтай бөгөөд “экологийн цирк” гээч нь үнэхээр улс төрийн хүчнүүдийн нэг зэвсэг болсон байна гэдгийг харуулж байгаа юм. Ийм нөхцөлд Грета ч тэр, Зайбт ч тэр , эх дэлхийнхээ төлөө сайхан уриа лоозон хэлдэг ч бодит байдал дээрээ түүний төлөө огт санаа зовдоггүй хүмүүс байжээ гэдэг нь тодорхой болох билээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()