Орос залуу экс найз бүсгүйдээ зориулсан бүхнээ буцааж нэхэмжилжээ

Оросын нэгэн залуу салсан найз бүсгүйдээ захидал илгээжээ. Уг захидалдаа тэрээр өөрт нь өгсөн бүх бэлгийг буцааж өгөхөөс гадна түүнд болон түүний эцэг эхэд зарцуулсан бүх мөнгийг төлөхийг шаардсан байна. Залуу зарлагынхаа жагсаалтыг дэлгэрэнгүй гаргаж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бөгөөд бүсгүй түүнийг ичихээ мэддэггүй, өөдгүй амьтан хэмээн буруутгасан ч олон нийт залуугийн талд байгаа аж. 

Орос залуу экс найз бүсгүйдээ зориулсан бүхнээ буцааж нэхэмжилжээ
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

Захидлын эхэнд тэрээр хайртай хүнээсээ салснаас болж хэсэг хугацаанд архинд орсноо дурдаад өнгөрсөн хугацаанд чухам ямар гээчийн хүнийг хайрлаж байснаа дахин нэг эргэцүүлсэн хэмээн бичжээ. Тэрээр найз бүсгүйнхээ нүднээс өөрийг нь үзэн ядаж, жигшсэн харц тод харагддаг байсан хийгээд, түүний гэр бүлийнхэн ч залууг угсаа гарал муутай гэсэн шалтгаанаар тааламжгүй ханддаг зэргийг санаж, хариугаа авахаар шийдсэн бололтой. 

Залуугийн жагсаалт 2 хуудас орчим болсон бөгөөд эндээс тэр найз бүсгүй болон гэр бүлийнхэнд нь их л өгөөмөр ханддаг байсан нь илт харагдана. 

Тэрээр "Нэгнийхээ хувьд чухал хүмүүс байхаа больсон бол хэн хэнээсээ авсан зүйлсээ ч буцааж өгөх нь зөв гэж бодож байна. Би ч гэсэн чамаас авсан зүйлсээ эргүүлж өгнө. Нэгэнт л би танай гэр бүлийн гишүүн байхаа больсон учир тэдэнд өгсөн зүйлсээ ч эргүүлж авахад болохгүй зүйл байхгүй" гэсэн энгийн дүгнэлт хийсэн байна. 

Жагсаалтад 1200 долларын үнэтэй булган шуб, 400 долларын гадуур хувцас, 150 долларын нүдний шил зэрэг өндөр үнэтэй эд зүйлс олон байлаа. Мөн тэрээр гэр бүлийнхэнд нь ч багагүй мөнгө зарцуулдаг байжээ. Жишээлбэл, бүсгүйн эгчид 1000 доллараар ухаалаг утас, ээжид нь 200 доллараар оригинал чихэвч, 400 долларын винтов хүртэл авч өгсөн байв. Ерөнхийдөө залуугийн гаргасан жагсаалт 5000 доллар давсан бөгөөд тэрээр бусад ойр зуурын зардлыг тооцолгүй орхисноо дурджээ. 

Захидлын төгсгөлд тэрээр "Би чиний төлөө их зүйл зарцуулсныг чи ойлгосон байх. Тэр хэрээр миний сэтгэл гэнэн цайлган, өгөөмөр байж. Харин одоо чамаас бүгдийг буцааж авмаар байна. Ямар нэг зүйлийг өөртөө авч үлдэхийг хүсвэл мөнгийг нь дансанд хийгээрэй" гэжээ. Хариуд нь бүсгүй бүх зүйлийг нь буцааж өгнө гэсэн бөгөөд бага багаар төлж байгаа гэнэ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()