Таны ой тогтоолт муутай байгаагийн шалтгаанууд

Ой тогтоолтын асуудал хүн бүртэй тулгардаг болов уу? Маш хялбархан энгийн зүйлийг ч дорхноо мартаж байна уу? Мэдээж, ой тогтоолт муутай байх нь тийм ч хөгжилтэй зүйл биш. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хамгийн түрүүнд шалтгааныг нь олж тогтоох хэрэгтэй.

Таны ой тогтоолт муутай байгаагийн шалтгаанууд

1 Сэтгэл санааны гүн хямрал

Хагарсан, хугарсан зүйлс бүтэн болох боломжгүй гэдгийг хүн бүр мэднэ.Үүнтэй адилаар сэтгэл санааны гүн хямралд  орсон хүн хэзээ ч аливаа зүйлд анхааралтай байж чадахгүй юм. Сэтгэл зүйн хувьд асуудалтай байгаа хүнд бие махбодийн хувьд ч таатай байх нь юу л бол. Өөрийн азгүйдэлд бухимдсан таны анхаарал сарнисан байх учир та зөвхөн азгүйдлийнхээ талаар бодож, чухал зүйлсээ мартсан байх болно. Ямар нэг зүйл хийх хүсэл ч төрөхгүй.

Сэтгэл санааны гүн хямралд орох маш олон шалтгаан бий. Жишээлбэл: Ээлж дараалан гарсан азгүйдэл эсвэл дотны хүнээ алдах гэх мэт. Бүх төрлийн сөрөг сэтгэл хөдлөл, айдас, харуусал, тайван бус байдал зэрэг нь ой тогтоолтонд муугаар нөлөөлж, аливаа зүйлд анхаарлаа хандуулж чадахгүйд хүргэнэ. Тархи сөрөг сэтгэл хөдлөлийг илүүтэйгээр тогтоож авдаг учир ой тогтоолт, сэтгэн бодох чадварт доголдол үүсэж бид мунхаг, ухаангүй нэгэн мэт харагддаг.

Сэтгэл санааны гүн хямрал

2 Олон даалгаварыг нэг дор гүйцэтгэх

Сүүлийн үед залуус бүх зүйлийг амжуулахын тулд нэг дор маш олон зүйлийг хийдэг. Хэдий чинээ тархи ачаалалтай ажиллаж байна төдий чинээ хөгжиж байна гэж бид ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь тархийг төөрөгдөлд оруулж, стресст хүргэдэг байна. Нэг дор олон зүйлийг хийх, тогтоох гэсэн оролдлого хийснээр зарим нэг зүйл мартагдаж хоёрт шилждэг аж. Харин бүх зүйлийг санах гэхээр өдрийн хоолоо ч идэх завгүй болж та бухимдаж эхэлнэ. 

Таны тархи бодож байгаа шиг чинь хүчтэй биш гэдгийг санаарай. Олон төрлийн ажлыг нэг дор хийх нь сэтгэл зүйн болон сэтгэл санааны бохирдолд хүргэнэ. Ингээд цаашилбал стресстэх магадлал ч өндөр.  Тиймээс хоёр туулайны араас зэрэг хөөхийн оронд чухал гэсэн зүйлдээ анхаарал хандуулж, нэгдүгээрт тавих хэрэгтэй.

Эцэст нь гэж хэлэхэд “үгүй” гэж хэлж сураарай. Өөртөө багахан ч болов амрах цаг гаргах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Эс тэгвээс галзуурахад ганц хуруу шүү дээ.

Олон даалгаварыг нэг дор гүйцэтгэх

3 Сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй байх

Зарим хүмүүс айдас, биеэ тоосон байдал, эсвэл ичимхий байдлаасаа болоод сэтгэл хөдлөлөө бүрэн гүйцэд илэрхийлж чаддаггүй. Тэд өөрийн сэтгэл хөдлөлийг дотроо нуудаг. Гэхдээ сайн танил бус энгийн ажилтандаа сэтгэл хөдлөлөө нээх нь эргээд сөрөг үр дагаварыг дагуулдаг гэдгийг санаарай.

Тархи нь зүүн болон баруун гэсэн хоёр хэсэгтэй байдаг. Зүүн тал нь логик сэтгэлгээг хариуцдаг бол баруун тал нь  уран сэтгэмж, сэтгэл хөдлөлийн байдалд нөлөөлдөг. Тархины хоёр талыг тогтмол ажиллуулах үед тогтвортой байдал үүснэ. Амьдралд тэнцвэртэй байдал алдагдах үед ямар нэгэн муу зүйл тохиолддог гэдгийг та мэднэ биз.  Ой тогтоолт сайтай байна гэдэг нь тархины хоёр талыг зэрэг ажиллуулсантай холбоотой. Тиймээс тархиныхаа логик сэтгэлгээний хэсэг болон сэтгэл хөдлөл, уран сэтгэмжийнхээ хэсгийг ч сайн ажиллуулах хэрэгтэй. Эс тэгвээс  сэтгэл хөдлөл ил гарч тархины тэнцвэрт байдлыг алдагдуулснаар логик сэтгэлгээ гэж бараг үгүй болох биз.

Сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй байх

4 Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх

Мэдээж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Жишээлбэл: Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь өнгөрснийг санах ой санамжинд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Энэ нь 70-аад оны дуу хөгжийн санах ой биш бөгөөд таны өнгөрсөн амьдрал бүхэлдээ юм. Тархины энэ хэсэг нь өнгөрсөн түүхийг дурсаж санах, сэргээхэд оршино.  Согтууруулах ундаа бага багаар бидний тархин дахь мэдээллийг устгаж үгүй хийдэг.

Хэдий чинээ их архи ууна төдий чинээ тархины хүчилтөрөгчийн хангамж багасдаг байна. Согтууруулах ундаа цусаар дамжиж тархинд орж таны ой тортоолтыг үгүй хийж, төв мэдрэлийн системд ч сөргөөр нөлөөлөх гэнэ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх

5 Тиамины дутагдал

Тиамин гэдэг нь В1 амин дэм бөгөөд бодисын солилцоо болон хоол хүнсийг энерги болгож хуримтлуулахад туслах чухал элемэнт юм. Үүнээс гадна В1 амин дэм мэдрэлийн системийг хэвийн ажиллахад туслана. Судлаачдын үзэж байгаар уг амин дэмийн ихэнхи хэсэг нь тархинд байдаг бөгөөд бидний сэтгэл хөдлөл, ой тогтоолт, хөдөлгөөн болон бодлыг хариуцдаг гэжээ. Хангалттай хэмжээний В1 амин дэм авч чадахгүй байгаа хүмүүс Верника -Корсакова хэмээх синдром тусдаг байна. Энэ нь богино хугацааны болон урт хугацааны ой санамжийг алдагдуулдаг аж.  Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хангалттай хэмжээний тиамин авах хэрэгтэй. Загас, самар, шош төрлийн бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Тиамины дутагдал

6 Нойр дутуу байх

Хангалттай хэмжээнд унтаж амрах нь тархийг нөхөн сэргээхэд тустай. 20 цагийн турш л сэрүүн байхад таны толгой дотор бантан хутгагдах болно. Үүнээс гадна тархины долгион унтаж байх үед үүсдэг учир энэ нь ой тогтоолтонд нөлөөлдөг аж. Мөн унтаж байх үед бүх ой тогтоолт тархины урд хэсэг рүү шилждэг байна. Дутуу нойртой үед ой тогтоолт тархины урд хэсэг рүү орж чадахгүй бөгөөд энэ нь ой тогтоолтонд сөргөөл нөлөөлдөг аж. Тиймээс өдөрт 7-8 цаг унтаж амрах ёстой гэдэг дүрмийг баримтлах хэрэгтэй.

Нойр дутуу байх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()