Төвдийн "ариун" Кайлас уултай холбоотой тайлагдашгүй нууцууд

Энэтхэг, Төвдийн нутгийг дамнан сунаж тогтсон Кайласын нурууны оргилуудын нэгийг Кайлас гэдэг. Далайн түвшнээс дээш 6638 метр өргөгдсөн, содон хэлбэртэй энэхүү уул нь Хиндү, Будда, Жайны шашинтнуудын хувьд ариун газарт тооцогддог бөгөөд холбоотой олон домог, ам дамжсан яриа байдаг. Ингээд оргилд нь өнөөг хүртэл нэг ч хүн гарч байгаагүй энэхүү уулыг тойрсон тайлагдашгүй нууцуудаас хүргэж байна.

Төвдийн "ариун" Кайлас уултай холбоотой тайлагдашгүй нууцууд

1 Цаг хугацаагаар аялдаг

Ариун дагшин энэ ууланд “зочилсон” хүмүүс үс, хумсны ургалт нь итгэмээргүй түргэссэн хэмээн батлан хэлдэг. 14 хоногт ургадаг үс, хумс тэнд бол ердөө л 12-хон цагийн дотор ургадаг гэнэ. Үүнийг яалт ч үгүй хөгшрөх үйл явц хэт хурдассан гэж тайлбарлахаас өөр аргагүй юм.

Цаг хугацаагаар аялдаг

2 Байршил нь байнга өөрчлөгддөг

Төвдийн бурханы шашны хувраг Миларепа 11-р зуунд Кайлас уулыг улам өндөр, эгц болгосон бөгөөд ингэснээр ууланд авирахаар гарсан уулчдын замыг хааж, төөрүүлэх болсон гэсэн яриа бий. 

Үнэхээр ч өнөөг хүртэл энэ уулын оргилд хүрсэн нэгээхэн ч хүн байхгүй. Оргилд нь гарахаар явсан хүмүүсийн дотроос нас барсан хүмүүс маш олон бий.

Байршил нь байнга өөрчлөгддөг

3 Дэлхийн тэнхлэг энд байдаг уу?

Орос, Америкийн судлаачдын явуулсан хэд хэдэн ч судалгаагаар Кайлас уулыг манай дэлхийн төв хэмээн үзсэн байдаг. Дэлхийд алдартай Стонхенжийн чулуун хөшөө эндээс 6666 км зайд оршдог бол Хойд туйл эндээс мөн л 6666 км-ийн зайд, харин Өмнөд туйл 13332 км-ийн зайд оршдог байна. Үүгээр ч зогсохгүй дэлхийн мод буюу сансрын тэнхлэг хэмээн үзсэн дүгнэлт ч байдаг юм.

Дэлхийн тэнхлэг энд байдаг уу?

4 Диваажингийн хаалганд хүргэдэг

Кайлас уул яг л луужин шиг. 4 тийшээ харсан байрлалтай. Эртний Ведийн сударт бичсэнээр бол Кайлас уул нь диваажинд хүрэх хаалга ажээ. Хинду шашин, Бурханы шашин, Жайны шашинтнууд үүнд итгэдэг.

Диваажингийн хаалганд хүргэдэг

5 Хас тэмдэг, Ум үсэг болж харагддаг

Орой болж нар жаргахад ууланд сүүдэр туссан байгаа нь яг л хас тэмдэг шиг харагддаг байна. Хинди шашинтанууд хас тэмдгийг өлзий буяныг бэлгэддэг хэмээн бэлгэшээдэг. Мөн уулан дээр тогтсон цасан дээр заримдаа маанийн 6 үсгийн эхний Ум үсэг ч үзэгдэх нь бий гэнэ.

Хас тэмдэг, Ум үсэг болж харагддаг

6 Хүний гараар бүтсэн Пирамид

Оросын судлаачид Кайлас уулыг байгалийн бүтээл гэхэд дэндүү төгс, нарийн судлавал тун тэгш хэмтэй байгааг тогтоожээ. Уулын оргил цогчин дугантай тун төстэй бөгөөд талууд нь перпендикуляр байгаа нь яг л пирамид шиг харагддаг ажээ.

Хүний гараар бүтсэн Пирамид

7 Нууруудын хэлбэр нь ч ер бусын

Кайлас уулын бэлд Манасаровар болон Ракшас Тал нэртэй хоёр нуур бий. Манасаровар нуур яг л нар шиг хэлбэртэй бол Ракшас Тал нуур хавирган сар шиг хэлбэртэй харагддаг. Төвдүүд Манасароварыг бурхны нуур, Ракшас Талыг чөтгөрийн нуур гэж өөрөөр нэрлэдэг байна. Мөн сонирхуулахад Манасаровар нь цэнгэг уст нуур бол Ракшас Тал нь давст нуур юм байна.

Нууруудын хэлбэр нь ч ер бусын

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()