Эдгэршгүй өвчин туссанаа мэдсэн Америк бүсгүй сексийн амьдралдаа "хувьсгал" хийжээ

Хөхний хорт хавдартай гэж оношлогдсон Молли (овгоо нууцалсан) хэмээх Америк бүсгүй удаан амьдрахгүйгээ мэдсэнээс хойш нөхрөө орхиж, өөр эрчүүдтэй бэлгийн харилцаанд орж эхэлжээ. Тэрээр "секс намайг амьд байгаа мэдрэмж төрүүлдэг цор ганц зүйл. Үүний тусламжтайгаар би өвчнөө мартаж чаддаг" хэмээн ярьж байжээ. 

Эдгэршгүй өвчин туссанаа мэдсэн Америк бүсгүй сексийн амьдралдаа "хувьсгал" хийжээ
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Молли 41 настайдаа хөхний хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд хэдийн 4-р шатандаа хүрсэн байж. Тэрээр цацраг туяаны эмчилгээ, химийн эмчилгээ, нөхөн сэргээх мэс засал гээд хэд хэдэн шатлалаар эмчилгээ хийлгэсэн ч үр дүнгээ өгөөгүй учир эмч нар түүнийг гормоноор эмчлэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. 

Эмчилгээг эхлүүлэхээс өмнө эмч нар түүнд дааврын эмчилгээ нь бэлгийн дур хүслийг бууруулж магадгүй гэж анхааруулжээ. Хачирхалтай нь, энэ бүхэн эсрэгээрээ болсон байна. Өвчтэй гэдгээ мэдэхээс өмнө тэрээр нөхөртэйгээ сексийн тал дээр асуудалтай байсан ба тэд өөр хавьтагчтай болох талаар ярилцаж байсан гэнэ. 

"Хорт хавдартай гэдгээ мэдэхийн өмнө бид хоёрын бэлгийн амьдралд багагүй бэрхшээл гардаг байсан. Тэгээд сексийн тал дээр эрс өөрчлөлт хийхээр шийдээд байтал өвчин гараад ирсэн" хэмээн найзынхаа хөтөлдөг подкастын үеэр ярьсан байна. 

Дааврын эм ууж эхэлснээс хойш бүсгүйн бэлгийн дур хүсэл нэмэгдэж, улмаар нөхрөөсөө салах шийдвэр гаргажээ. Үүний дараа тэрээр олон эрчүүдтэй уулзаж эхэлсэн бөгөөд түүний ганц болзол нь секс байлаа. Молли 2019 оны 3 сард 45-тайдаа нас барсан бөгөөд үүнээсээ өмнө тэрээр 185 эртэй бэлгийн харилцаанд орсон байв. 

"Үргэлж л сэрэл хөдөлдөг болсон. Биед маань заавал хэн нэгэн  хүрэх хэрэгтэй юм шиг санагддаг. Шөнийг өнгөрөөсөн нэг залуутай өглөө 6 цагаас кофе уугаад, өөр нэгэн залуутай хамт өглөөний хоолоо идэх жишээтэй...Янз бүрийн залуусыг гэртээ авчрахаас огтхон ч айдаггүй. Тэд нар яана гэж? Намайг ална гэж үү? Угаасаа л би үхэж байгаа шүү дээ" хэмээн тэрбээр ярьж байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()