Бие муутай хүмүүсийг үргүй болгох харгис Япон хууль

Япон гэдэг өвөрмөц хачирхалтай орнуудын нэг бөгөөд зарим хүмүүст үзэсгэлэнтэй, амьдрахад тав тухтай санагддаг бол зарим хүмүүсийн хувьд амьдрахад хүнд нөхцөлтэй мэт санагддаг. Үүнээс гадна Япон бол бусад улсуудын нэгэн адил гэдэг өөрийн гэсэн с, өөрийн гэсэн асуудалтай орон гэдгийг санах хэрэгтэй.

Бие муутай хүмүүсийг үргүй болгох харгис Япон хууль
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1948-1996 оны хооронд Японд нэгэн чанд хатуу хууль баримтлагдаж байсан бөгөөд энэ нь ард иргэдийг “эрүүлжүүлэх” уриан дор явагдаж байсан гэнэ. Хуулийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэл зүйн асуудалтай иргэдийг хүүхэдтэй болох боломжгүй болгоход оршиж байжээ.  

1880-аад оноос эхлэн Ямато хүмүүсийн цэвэр цусыг хадгалах, үүний тулд гэр бүл төлөвлөх, ген цэвэршүүлэх (eugenics) явдлыг Японы засгийн газар анхааралдаа авч эхэлсэн байна.

Ингээд эрүүл, цэвэр Япон хүнийг удмыг цаашид үргэлжлүүлэхийн тулд оюун ухааны хоцрогдолтой, хөгжлийн бэрхшээлтэй, генийн өвчтэй хүмүүсийг "дорд хүмүүс" ангилалд оруулжээ.

Ингээд дээрх хуулийн дагу асуудалтай нь тогтоогдсон хүмүүсийг хүчээр үргүй болгож байсан бөгөөд энэ хугацаанд 16000  орчим хүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүй “хөнгөлсөн” байна.

Үргүй болгох хагалгааны оргил үе нь 1960-1970 он байсан бөгөөд хамгийн сүүлийн хагалгааг 1993 онд хийж, 1996 онд уг хуулийг хүчингүй болгожээ.

Ихэнх тохиолдолд хагалгаа хийх шалтгаан нь генетикийн төгс байдлыг бий болгох юм. Гэхдээ эмч нар сэтгэл санааны гүн хямралд орсон хүмүүсийг ч “эрүүлжүүлэх” хөтөлбөрт хамруулж байсан гэнэ.

Албан ёсны мэдээллээс харахад хуулийн үйлчлэх хугацаанд нийт 25000 удаа хагалгаа хийсэн бөгөөд үүний 16000 зөвшөөрөлгүй хагалгаа байжээ. Харин орчин үеийн эмч нар өвчтөнийг хагалгаанд оруулах шалтгаан хэт "энгийн" байсан гэж үзэж байгаа аж. Тухайн үеийн зарим өвчнүүдийг ангаахын аргаар эмчлэх боломжтой байсан гэнэ.

Олон удаагийн шүүх хурлын дараа төрийн удирдлагууд  хохирогчдод 3000000 йен өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч хохирогчид илүү их  мөнгө хүсэж байгаа аж. Үүнээс гадна тэд төрийн удирдлагуудыг уучлалт гуйхыг шаардсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()