Заяаны ханиа мөн эсэхийг мэдэхэд 2-3 минут л хангалттай!

Хүн төрөлхтөн одоог хүртэл хайр гэж юу болох, бидний амьдралд ямар хэрэгтэй болохыг ойлгохгүй байгаа. Хайрын сэтгэл зүйг олон жилийн турш судлаж байгаа бөгөөд одоог хүртэл хамгийн сонирхол татсан асуудлуудын нэг байгаа аж. Хайрын шинжлэх ухааныг мэдэх хүн ховор ч эрдэмтэд хэд хэдэн чухал зүйлсийг мэдэж, тогтоож чадсан байна. Ингээд хайрын талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Заяаны ханиа мөн эсэхийг мэдэхэд 2-3 минут л хангалттай!

1.Тэврэлт стрессийг эмчлэхэд туслана

Гэхдээ энэхүү тэврэлтэнд найз нөхөд, гэр бүлийнхнийгээ тэврэх тэврэлт хамаарахгүй гэнэ. Зөвхөн хайртай хүндээ тэврүүлэх нь стресс болон түгшүүрийн байдлыг арилгадаг аж.  Хайр бол бүх төрлийн сэтгэл санааны өвчин, түгшүүрийг эмчлэх шилдэг эмчилгээ юм.

2. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины ажиллагаа дурлах үед өөр өөрөөр ажилладаг

Эрчүүд дурлах үед тэдний тархины “харааны чадвар”-ын хэсэг илүү сайн ажилладаг бол бүсгүйчүүдийн хувьд “ой тогтоолт”-ын хэсэг ажилладаг байна.

Тиймээс л эрчүүд чухал өдрүүдийг санаж чаддаггүй бололтой.

3. Бид биеийн өндрөөр нь хосоо сонгодог

Зарим хүмүүс энэ алхмыг өөрийн мэдэлгүй хийдэг. Өндөр хүмүүс өндөр хүнийг сонгож, харин намхан хүмүүс намхан хүн сонгодог. Эрчүүд, эмэгтэйчүүд зөн совингоороо хажуудаа өөртэйгөө ижил өндөртэй хүнийг харах хүсэлтэй байдаг гэнэ.

4. Хамаатнуудтайгаа ижил хүнд бид татагддаг

Хосоо сонгоход эцэг, эхтэйгээ төстэй хүмүүсийг сонгодог гэж бид боддог ч үнэн хэрэгтээ ах, эгч, дүүтэйгээ ижил хүнийг сонгох нь элбэг байдаг аж.

Бид өөрт таалагдсан бүх хүмүүсийг тэдгээр хүмүүстэй харьцуулдаг. Судалгаанаас харахад гэр бүлийнхэн хэн нэгэнтэй адилхан байх нь хайр сэтгэл үүсэхэд хамгийн чухал нөлөөтэй болох нь тогтоогджээ.

5. Бид өөртөө тохирохгүй хүнийг сонгодог

Хэрвээ та галбирлаг, цайвар үстэй, дунд зэргийн өндөртэй хүн сонирхдог бол таны сонголт эсрэгээрээ байх болов уу. Тиймээс бид зөвхөн төгс хүнийг сонгодог гэж бодох хэрэггүй. Олон туршилтаас харахад хүмүүс эрсдэл гаргаж, турших дуртай байдаг гэнэ.

6. Танд тохирох эсэхийг мэдэхэд 2-3 минут л хангалттай

Анхны харцаар дурлаж болох ч анхны харцаар хайрлах нь ховор. Гэхдээ үнэхээр өөрт тохирох хүн гэдгийг нь мэдэхэд ердөө 2-3 минут л хангалттай байдаг гэнэ.

Заримдаа энэхүү дурлал хэд хоног, хэдэн цаг үргэлжлэх магадлалтай байдаг бөгөөд ихэнхдээ хамгийн түрүүнд эрчүүд дурладаг байна.

7. Амьдралдаа хэнийг ч хайрлаж байгаагүй хүн гэж бий

Хэн нэгэнтэй танилцах үед тэр таньтай хүйтэн хөндий харьцаж байвал та бурууг өөр дээрээ тохох хэрэггүй. Дэлхийн хүн амын 1.5-2% нь амьдралдаа хэзээ ч хайрыг мэдэрч байгаагүй болохыг эрдэмтэд тогтоожээ.

8. Дурласан хүн хосынхоо зөвхөн сайн талыг харна

Энэ нь бүсгүйчүүд зэрлэг нөхрөөсөө салахгүй, харин эрчүүд хартай эхнэрээсээ салдаггүйтэй холбоотой. Дурласан хүн  хосынхоо зөвхөн сайн талыг л хардагт оршино.

9. Хайр хэд хэдэн алхамтай явдаг

Хамгийн анхны алхам бол хүсэл бөгөөд маш хүчтэй учир түүнийг хянах боломжгүй. Харин дараа нь хүмүүс нэг нэгнээ маш ихээр анхаарч, холбоо үүсдэг байна. Холбооны үр дүнд дасал үүснэ.

Бүх төрлийн хайр дасад болж хувирдаг бөгөөд үүнээс айх хэрэггүй. Зүгээр л харилцаандаа бага зэрэг өнгө нэмэхэд л хангалттай.

10. Ихэнхдээ эрчүүд хайраа илчилдэг

Хамгийн түрүүнд эрчүүд дурладаг талаар бид өмнө нь дурдаж байсан билээ. Энэ нь сэтгэлээ илчлэхэд нь түлхэц болж өгдөг байна. Харин бүсгүйчүүд энэ байдлыг санаж, анхны алхам хийх гэж сандрах хэрэггүй. Гэхдээ хайраа ичлэх анхны алхмыг эрт хийх хэрэггүй бөгөөд эс тэгвээс эмэгтэй хүнийг айлгах магадлалтай.

11. Феромоны ялгарлыг батлаагүй

Хэрвээ та эсрэг хүйстнээ тааварлашгүй нэгэн зүйлээр өөртөө татаж байгаа бол энэ феромон биш бөгөөд эрдэмтэд феромон байдаг гэдгийг батлаагүй байна.

12. Дурласан үед шийдвэр гаргахад нөлөөлдөг тархины хэсгүүд зүгээр л унтаж байдаг.

Дурласан хүмүүс ихэнхидээ санаанд оромгүй, ичгэвтэр алхмыг хийдэг нь тархины шийдвэрийн хэсэг унтаж байдагтай холбоотой юм. Хэрвээ хэн нэгэн танд тогтмол хайраа илчилдэг хэрнээ, хүйтэн хөндий хандаж байвал тэр үнэхээр тэвчээртэй хүн юм. Эсвэл тэр таниас ямар нэг зүйлийг хүсэж, дурласан мэт жүжиглэж байж ч болно.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()