Хиймэл эрхтэнтэй эрийн амьдрал

Шинжлэх ухаан нэг газраа зогсохгүй цаг үргэлж хөгжсөөр байдаг нь гайхалтай. Эрдэмтэд хиймэл гар хөл төдийгүй хиймэл бэлэг эрхтэн ч бүтээсэн бөгөөд энэ нь олон хүний амьдралыг бүрэн бүтэн, утга учиртай болгосоор байна. Өнөөдөр та бүхэнтэй 6 настайдаа осолд орж бэлэг эрхтнээ тайруулаад байсан эр 44 насандаа хиймэл эрхтэн суулгуулж, анх удаа хөвчрөлт гэгч зүйлийг мэдэрсэн тухай түүхийг хуваалцаж байна. 

Хиймэл эрхтэнтэй эрийн амьдрал
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

Мохаммед Абад (Mohammed Abad) 6 настай байхдаа тормос нь ажилладаггүй машинд мөргүүлж 500 метр орчим газар чирэгдэж явжээ. Энэхүү аймшигт ослоос хүү амьд гарсан ч шодой болон нэг төмсгөө авахуулахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Гэвч 2015 онд 20см-ийн урттай хиймэл бэлэг эрхтэн суулгуулсан бөгөөд хагалгаанаас 2 долоо хоногийн дараа тэрээр амьдралдаа анх удаа сэрэл хөдлөх гэгч зүйлийг мэдэрчээ. Тус мэс ажилбарыг хийх ажилд 3 жил шаардагдсан байна. Энэ хугацаанд  Мохаммед 119 удаа хагалгаанд орсон ба хамгийн сүүлийн хангамжийн системийг тохируулах хагалгаа нь 11 цаг үргэлжилжээ. 

Уг хиймэл бэлэг эрхтэн “асаах”, “унтраах”  товчлууртай бөгөөд энэ нь босгох, буулгах үүрэгтэй гэнэ. Харин гадна талын бүрхүүлийг нь түүний гарнаас арьс авч хийжээ. Энэхүү гайхалтай мэс заслыг Лондонгийн Их Сургуулийн эмч нар хийсэн байна.

“Би 7-р сарын 10-нд эмнэлгээс гарч Шотланд хүрэх галт тэргэнд суусан. Бүрэн эдгэрч, бэлэг эрхтний ажиллагааг сэргээхийн тулд үүнийг би 2 долоо хоногийн турш босоо байлгах ёстой байсан. Би эргэн тойрныхоо хүмүүст мэдэгдүүлэхгүйгээр тэвчиж чадсан” хэмээн Мохамед ярьжээ.

Хагалгааны өмнө Мохаммед сэтгэл санааны гүн хямралд орсон байсан гэнэ.

“Би хэнтэй ч юм ярихыг хүсэхгүй, бусдаас тусгаарлагдахыг хүсэж байсан. Бэлэг эрхтний маань талаар ярих үед л надад шууд уйлмаар санагддаг байлаа. Гэхдээ би энэ хүнд хэцүү алхмыг даван туулж, аз жаргалтай байна” гэж Мохаммед ярьсан байна. Хагалгаа түүний амьдралыг бүхэлд нь өөрчилснийг тэрээр нуугаагүй юм.

Уг бэлэг эрхтэн хэрхэн ажилладаг вэ?

Бэлэг эрхтний дотор хоёр гуурс байх бөгөөд энэ нь гэдэсний шингэнээр дүүрч хөвчрөлтийг барих үүрэгтэй гэнэ. Харин төмсгөнд бэлэг эрхтнийг шахуургын тусламжтайгаар хөвчрүүлэх зориулалттай товчлуур байдаг.

Эмч нар түүний эрхтэнд гарын шууны арьснаас хийж өгсөн байна. Ингэснээр хиймэл эрхтэнтэй өвчтөн секс хийх, босоогоор бие засах боломжтой. 

Бионик бэлэг эрхтэн жинхэнэтэй ижил мэдрэгдэж байна уу гэсэн асуултад тэрээр "Энгийн хүнийх шиг санагдахгүй байна. Тэс өөр мэдрэмж төрж байна" гэжээ. 

Уг бэлэг эрхтэн хэрхэн ажилладаг вэ?

Хагалгаанаас өмнө эхнэр нь түүнийг хаяж явсан учир тэрээр одоо ганц бие байгаа. Тэрээр хуримын анхны шөнө хүртэл эхнэрээсээ бэлэг эрхтэн болон нэг төмсгөө тайруулснаа нуусан аж. 

44 насандаа Мохаммед зандан байхаа больж сексийн таашаал, аз жаргалыг мэдэрчээ. Цахим сүлжээнд түүний тухай нийтлэл гарснаас хойш олон бүсгүйчүүд Мохаммедтэй секс хийхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн гэнэ. Тэрээр 14 цагийн турш харуулд гардаг учир хувийн амьдралаа зохиох хугацаа тун бага аж.

14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()