"Их сургуульд сурах гэж биш хөгжилдөх гэж ордог" - Илон Маскийн сурагч, оюутнуудад өгч буй 5 зөвлөгөө

Вашингтонд болсон "Satellite 2020" чуулганд тэрбумтан, филантропч, эрдэмтэн Илон Маск дуу хоолойгоо хүргэж, их сургуулиуд сургалт хичээлээс илүү энтертайнмэнт талруугаа хөгжиж байна гэжээ. "SpaceX" компаний үүсгэн байгуулагч тэрбээр аливаа компанид ажиллахад дор хаяж бакалаврын зэрэг хүртсэн байх ёстой гэсэн заалтыг тийм ч зайлшгүй шаардлагатай зүйл биш гэдгийг онцолжээ. 

"Их сургуульд сурах гэж биш хөгжилдөх гэж ордог" - Илон Маскийн сурагч, оюутнуудад өгч буй 5 зөвлөгөө
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 "Их сургуульд сурах гэж биш хөгжилдөх гэж ордог"

"Шекспир их сургуульд сурсан болов уу? Би үгүй л гэж бодож байна" хэмээн тэрбээр өгүүлжээ. 

Дээд боловсрол шаардаж буй мэргэжлүүдийн тоо өсөхийн хэрээр тэтгэлэг багасаж, сургалтын төлбөр нэмэгдэж байгаа явдлыг хурал дээрх нэгэн спикер онцолсон байна. Үүнд Маск "Сурмаар байгаа бүхий л зүйлсээ үнэгүй сурах боломжтой тул заавал коллежид явах шаардлагагүй" гэжээ. Түүнийхээр дээд боловсролын институцын гол үнэ цэнэ бол даалгавар хийлгэх замаар оюутнуудад дэг журам, хүмүүжил заах, мөн өөрийн насны хүмүүстэй хэрхэн харилцах аргад суралцуулах явдал ажээ.

"Их сургууль бол зугаа цэнгэлийн болон хүлээлгэсэн үүрэг даалгаврыг биелүүлж сургах гол зорилготой гэж би боддог" хэмээн Илон Маск үзсэн байна.

"Их сургуульд сурах гэж биш хөгжилдөх гэж ордог"

2 "Ямар ч зүйлийг эхнээс нь сур"

Илон Маск бол цахилгаан машин, пуужин зэрэг хамгийн төвөгтэй ухаанд мэргэшсэн. Тэрээр энэхүү шинжлэх ухаанд хэрхэн амжилттай суралцсан нууцаа хуваалцаж, би ямар ч ажилд "үндэс ба мөчир" гэсэн зүйлийг баримталдаг. Сурагчид том, ээдрээтэй сэдвийг судлахын өмнө хамгийн түрүүнд үндсийг нь олох хэрэгтэй. Хүн бүр өөрийн бодож байгаагаасаа илүүг хийж чадна. Тэд оролдож ч үзээгүй байж өөрсдийгөө үнэлдэг. Мэдэж, сурах гэж буй зүйлээ мод тарих гэж байгаатай л адилтга. Үндсийг нь судлахгүй бол тэнд навч, иш, мөчир гээд бүгд ургахгүй" гэжээ.

"Ямар ч зүйлийг эхнээс нь сур"

3 "Юу хэрэгтэй түүндээ л анхаар"

Илон Маск ирээдүйн манлайлагчдад зориулж "зөвхөн өөрийн чинь амьдрал, кареерийг өсгөх зүйлд л бүхнээ зориул" гэжээ. Тэрээр өөрийн бүх эрч хүч, цаг заваа "Tesla" машиныг сайжруулахад зарцуулсан.

"Бид Tesla компанийг сурталчлахад ямар ч хөрөнгө зарцуулаагүй. Хамгийн сайн машин бүтээхийн тулд санхүүжилтийг бүхэлд нь инженерчлэл, загвар, үйлдвэрлэлд зориулсан. Бид мөнгө үрэх тоолондоо 'Энэ манай бүтээгдэхүүнийг илүү сайн болгох уу' гэж асуудаг. Хэрэв хариулт нь үгүй бол тэр зүйлд хөрөнгө оруулдаггүй гэжээ.

"Юу хэрэгтэй түүндээ л анхаар"

4 "Шүүмжлэлийг таатай хүлээж ав"

Амжилттай манлайлагч нар үргэлж шүүмжлэлийг сургэмж болгож хүлээж авдаг. Сул талаа мэддэг байх нь зорилгодоо хүрэхэд сайнаар нөлөөлнө. "Чиний буруу л бол буруугаа хүлээж байх хэрэгтэй. Энэ арга зорилгынхоо төлөө алдаа бага гаргахад тустай. Би Tesla компаний Tesla Model S загварын талаар хэн нэгэнтэй ярилцахдаа энэ загварын юу нь сайн, зөв биш харин юу нь болохгүй, муу байгааг сонсохыг хүсдэг. Найзууд маань машиныг минь авахад би тэдэнд сайныг нь биш юу нь таалагдахгүй байгааг хэлэрэй гэдэг. Хэд хэдэн удаа тэгж хэлсний дараа тэд хамгийн түрүүнд муу талыг нь хэлдэг болсон." гэжээ.

"Шүүмжлэлийг таатай хүлээж ав"

5 "Эрсдэл хүлээхээс битгий ай"

"SpаceX", "Tesla" компаниудыг эхлүүлж байхад хөрөнгө оруулалт авахдаа хариуцлагаас зугтаж, айж байгаагүй. Айдас хүмүүсийг зорилгоос нь няцаах ёсгүй. "Хэрэв та орон сууцны зээлтэй, өсгөж, тэжээх ёстой үр хүүхэдтэй атлаа хариуцлагаас айж, ажлаа орхиход хүрвэл хэн гэр бүлийг тань тэжээх вэ? Та нар залуу, бас дөнгөж коллежоо төгсөж байна. Тэгэхээр та нарт ямар эрсдэл байгаа гэж? Өнөөгийн эдийн засагт та хэзээ ч өлсөхгүй. Амьдралаа залгуулж, хоол авах мөнгө олох амархан. Маш амархан. Тийм байхад хүмүүсийг юунаас айгаад байгааг ойлгохгүй байна. Тэдний ихэнх нь бүтэлгүйтэхээс айдаг. Ямар ч эрсдэлгүй үед тэд эсрдэлд орж, хариуцлагад унах вий гэж айдаг" гэжээ.

"Эрсдэл хүлээхээс битгий ай"

21
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()