Дэлхийн түүхэнд гарсан хамгийн аймшигтай 10 хядлага

Хоморголон устгах гэдэг нь аливаа хэсэг бүлэг хүмүүсийг яс үндэс, гарал үүсэл, шашин шүтлэг зэргээс нь хамааран бөөнөөр нь устгах үйл ажиллагаа юм. Энэ төрлийн аймшигт явдал хүн төрөлхтний түүхэнд олон удаа тохиолдож байсан, одоо ч оршсоор байгаа бөгөөд газар нутаг олж авах, ашигт малтмал, эдийн  засгийн, хэн нэг хүний бусдыг үзэн ядах үзэл зэрэг олон шалтгаанаар гарсаар иржээ. Зарим судлаачдын үзэж байгаагаар неандертальчуудын устан алга болсон нь хүртэл энэхүү үйл ажиллагаатай холбоотой байх магадлалтай аж. Ингээд түүхэн дэх хамгийн хэрцгий үй олноор хоморголон устгах 10 ажиллагааг танилцуулъя. 

Дэлхийн түүхэнд гарсан хамгийн аймшигтай 10 хядлага
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

10 Анфаль ажиллагаа

Ираны эртний нэгэн угсаатан болох Курдууд нь Иракийн нийт хүн амын 20 орчим хувийг эзэлдэг ба нутгийн хойд хэсгээр амьдардаг байна. Түүхийнхээ туршид Иракийн эрх баригчидтай дайсагнасан шинжтэй байгаад энэ нь 1980 онд болсон Иран-Иракийн дайны дараагаас бүр ч хурцаджээ. Энэ үед Иракийн эрх баригч БААС нам, түүний тэргүүлэгч Саддам Хусейн нь Курдуудын эсрэг Анфаль хэмээх ажиллагааг явуулахаар шийдсэн байна.

Уг ажиллагаа нь Саддам Хусейны ойрын хамаатан, “Химийн Али”-ийн нэрээр алдаршсан юм.  Али Хасан аль-Мажид ажиллагааг удирдан явуулах үедээ химийн зэвсэг хэрэглэн 180 000 гаруй Курдуудыг устгаснаас гадна олон мянган хүн сураггүй алга болсон юм. Химийн Алиг Америкийн цэргийнхэн баривчлан цэргийн гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө, курдуудыг хомроголон устгаж байсных нь төлөө дүүжлэн хороосон байдаг.

Анфаль ажиллагаа

9 Мориори овгийнхныг устгасан нь

Шинэ Зеландын уугуул иргэд нь 500 гаруй жилийн өмнө зэргэлдээ орших Чатем гэдэг арал руу нүүдэллэн очжээ. Тэдгээр нь Маори нараас гаралтай боловч тусгаар арал дээр очоод өөрсдийгөө Мориори хэмээн нэрлэсэн байдаг.

Шинэ Зеландад үлдсэн Маоригийн дайнч овгууд Европоос ирэх хүмүүстэй зөрчилдөн дайтаж байсан боловч харийн орны зэвсэг хэрэгслийг ихээр шүтэн биширч олноор худалдан авч байв. 1835 онд сайтар зэвсэглэсэн Маоричууд Чатем арал руу довтолж тэндэх хүмүүсийг алахыг нь алж, идэж, үлдсэнийг нь боол болгон авч байжээ. Маоричуудын энэ довтолгооноос хойш 30 жил болоход ердөө 101 мориори овгийн хүн үлдсэн гэдэг. Хамгийн сүүлийн цэвэр цусны мориори хүн 1933 онд нас барсан байна.

Мориори овгийнхныг устгасан нь

8 Руандад болсон хоморголон устгах ажиллагаа

Руандад амьдрах хуту болон тутси нар нь үнэндээ банту хэмээх нэг л омгийн үр сад. Тэдний хооронд ямар нэг ялгаа байгаагүй боловч Бельги, Германы эзлэн түрэмгийлэгч нар ирснээс хойш байдал өөрчлөгдсөн байна. Европчууд нутгийн баян хүмүүсийг тутси (10-аас дээш малтай хүмүүс), бусдыг нь хуту гэж нэрлэснээс ийм хоёр тусдаа овог бий болсон гэдэг. Хуту нь гэнэт баяжвал тутси болж хувирдаг байжээ.

Тутси нар улс орноо олон арван жилийн турш удирдаж байхдаа цөөнгүй удаа хуту нарыг хүч хэрэглэн дарлаж байсан ба 1990-ээд оны эхээр үүнийг эсэргүүцсэн хуту нар бослого гарснаар тутси нарыг бөөнөөр хядаж эхэлсэн байна. Олон зуун мянган хүнийг алахдаа ихэнхдээ мачете буюу том хутгаар цавчин алж байсан нь бууны сум үнэтэй, ховор байснаас шалтгаалсан хэрэг. Хүчиндэх, тахир дутуу болгох, санаатайгаар халдварт өвчин тараах нь хуту нарын хэрэглэж байсан аргууд бөгөөд судлаачдын тооцоогоор энэ үйл явдлын улмаас 500 000-сая гаруй хүн амь эрстжээ. 

Руандад болсон хоморголон устгах ажиллагаа

7 Ирландын өлсгөлөн

19-р зууны дунд үеэр Их Британийн уршигтай гадаад бодлогын улмаас төмсний ургац алдсанаар “Ирландын төмсний өлсгөлөн” хэмээх үйл явдал болжээ. Энэ үед Английн засаг захиргаанаас үүний  эсрэг ямар нэг арга хэмжээ аваагүйг хоморголон устгах үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үздэг түүхчид олон бий. Учир нь олон зууны туршид энэ хоёр улсын хооронд шашинтай холбоотой гүнзгий зөрчил байсан бөгөөд энэ нь одоо хүртэл үргэлжилсээр байгаа юм.

Ирланд нь үржил шим сайтай хөрстэй учир Англид газар тариалангийн бүтээгдэхүүн нийлүүлдэг байгаад тухайн жилийн өлсгөлөнгөөр өөрийн хэрэгцээг хангах төмс, үр тариа нөөцөлж чадаагүй байна. Энэ байдлаас болж 1846-1852 оны хооронд олон зуун мянган хүн өлбөрч үхэж байхад Англид гаргах хүнсний хэмжээг багасгах арга хэмжээ аваагүйгээс болж сая гаруй хүн өлбөрөн үхэж, бас төдий хэмжээний хүн нутгаа орхин дүрвэсэн байдаг.

Ирландын өлсгөлөн

6 Пигмечүүдийг устгасан нь

Төв Африкийн нутагт орших хэд хэдэн угсаатан нь өөрийн биеийн хэмжээнээс болж пигмей хэмээх нэр авчээ. Тэдний өндөр нь дөнгөж 1,5 метр бөгөөд үүний шалтгааныг янз бүрээр тайлбарладаг боловч одоогоор шинжлэх ухааны батлагдсан хариулт үгүй.

Конгод болсон иргэний дайны үеэр тус ойн овог аймгийнхан хамгийн ихээр хэлмэгдсэн гэдэг. Конгог чөлөөлөх хөдөлгөөн нэртэй босогчдын бүлэглэл эдгээр хүмүүсийг яг л зэрлэг амьтан алж байгаа адил авлан устгадаг байсан учир аргаа барсан тэд нь НҮБ-д хандаж байсан билээ. Одоо 500 000 гаруй пигмейчүүд үлдсэн боловч олноор болох аллага, ойн модыг бөөнөөр нь тайрч бэлтгэж байгаагаас болж энэ тоо улам бүр багассаар байна.

Пигмечүүдийг устгасан нь

5 Америкийн уугуул иргэдийг хядсан нь

Христофор Колумб Америкт ирэхээс өмнө энэ нутагт хичнээн Индианчууд амьдарч байсныг тооцох боломж байхгүй. 1492 оноос хойш Европоос ирэх нүүдэлчид их хэмжээний газар нутгийг эзлэн авч хяналтаа тогтоож байсан бөгөөд тэдний энэ ажилд зөвхөн Индианчууд л саад болж байлаа.

Өмнөд Америкт Франсиско Писарро нь ихэнх Инкчүүдийг устгасан бол, Эрнан Кортес нь Мексик дэх Ацтекуудыг бөөнөөр хядаж дуусаж байлаа. Гэхдээ нутгийн индианчуудын олноор үхсэн гол шалтгаан нь Европчуудын дэлгэрүүлсэн өвчин байсан гэдэг. Үүнийг санаатай хийсэн эсэх тухай түүхчид маргалддаг боловч энэ халдварт өвчний учруулсан хор хохирол нь дэндүү их байжээ.

Сая сая индианчууд үхэж байсан ба бүр чоно суурин газар ирж үхэж байгаа хүмүүсийг иддэг байсан тухай түүх байдаг нь эдгээр махчдыг хөөн тараах хүн үлдээгүйтэй холбоотой юм.

Америкийн уугуул иргэдийг хядсан нь

4 Аборигений “бүтэн үеийг хулгайлсан нь"

Абориген бол дэлхий хамгийн эртний угсаатны нэг гэдэг. Тэдний ДНХ-ийг судалсан сүүлийн судалгаагаар энэ хүмүүсийг 50 000 жилийн өмнө Азиас уг нутагт нүүдэллэн ирсэн гэж тогтоосон байна. 1909-1970 он хүртэл Австралийн засаг захиргаа эдгээр аборигений хүүхдүүдийг эцэг эхээс нь салган авдаг бодлого баримталж байсан билээ.

Үүний шалтгааныг олон янзаар тайлбарлах боловч ихэнхдээ уг хүүхдүүдийг зэрлэг бүдүүлэг амьдралаас нь салгах гэсэн зорилготой байсан гэж хамгаална. Өөр бусад нь цагаан арьстны цэвэр цусыг зэрлэгүүдийн цустай холихгүй гэсэн бодлого байсан гэж үзэх нь бий. Энэ явдлыг хомроголон устгах үйл гэж үзэх тухайд маргалдсаар байгаа ба 2008 онд Австралийн засгийн газар эдгээр хулгайлагдсан хүүхдүүдээс албан ёсоор уучлал хүссэн билээ.

Аборигений “бүтэн үеийг хулгайлсан нь"

3 Армянчуудыг устгасан нь

Османы эзэнт гүрний хийсэн олон гэмт хэрэг дотроос 20-р зууны эхэн үеэр Армян үндэстнүүдийг бөөнөөр алж хядаж байсан явдал нь хамгийн хүнд нь юм. Дэлхий дахин 1-р дайнд анхаарал хандуулж байх тэр үед Туркууд загалмайн шашинтан Армянчуудыг устгаж эхэлсэн байна.

Энэ явдлын тухай баримт материал ховор боловч аймшигтай явдал болж байсныг дараа нь олон хүн бичсэн байдаг. Ажлын чадвартай эрчүүдийг шууд алж, эмэгтэй болон бага насны хүүхдүүдийг алс хол газар луу цөлөхдөө явган алхуулж байсан ба тэднийг хүрэх газраа хүрэлгүй замдаа үхэж дуусна гэж анхнаасаа тооцож байсан гэдэг. Олон тооны суурин газрыг оршин суугчидтай нь хамт шатаан устгаж,  дүүрэн Армянчуудыг чихсэн хөлөг онгоцыг далайд живүүлж байв. Бяцхан хүүхдүүдэд хортой тариа тарьж, халдварт өвчин тарааж байсан гэдэг бөгөөд энэ явдлын уршгаар 600 000-1,8 сая хүн үхсэн гэж үздэг. 

Армянчуудыг устгасан нь

2 Боснийд болсон аллага

ЗХУ бутран унаснаар хуучин Югослав улс ч задарч өмнө нь нэг улсад багтаж байсан өөр үндэс угсаатай хүмүүс хоорондоо дайтаж эхэлсэн билээ.

Шинэхэн бий болсон Босний улсад Сербийн Ратко Младчийн цэргүүд орж, мусулман шүтлэгт хүмүүсийг бөөнөөр алж байсан бөгөөд эдгээрийн дунд уг шашныг шүтэх Сербүүд ч байсан юм. Хорь гаруй мянган хүнийг алж, олны өмнө толгойг нь авч, хүчиндэж, буудаж байсан энэ явдал 1995 онд дууссан юм.

Боснийд болсон аллага

1 Холокост

Еврейчүүд эрт дээр үеэс Египет, Ромчуудад дарлуулж байсан боловч Гитлерийн Германы үед хамгийн их устгагдсан бөгөөд энэ явдлыг түүхэнд Холокост хэмээн тэмдэглэсэн байдаг. Гитлер энэ ажиллагаагаа “еврейн асуудлыг нэг мөр шийдэх ажил” гэж нэрлэсэн гэдэг.

Дэлхийн 1-р дайны дараа Герман улс эдийн засгийн гүн хямралд нэрвэгдэн байх үед Гитлер энэ бүх хямралын шалтгааныг еврейчүүд гэж үзэж тэдний эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Еврейчүүдийг бөөнөөр нь гетто-д хорьж, дараа нь тэдэнд зориулсан хорих лагерийг байгуулан олон зуун вагоноор еврейчүүдийг зөөж аваачин шатааж, хөнөөж байсан түүх маш их. 1945 онд Гитлерийн Германыг ялж хорих лагерийг чөлөөлөх үед 6 сая гаруй еврейчүүдийг устгаж амжсан байсан гэдэг.

Холокост

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()