Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод буй алдартнууд

Барууныхан одоо л коронавирусийн жинхэнэ аюулыг мэдэрч, нухацтай шийдвэрүүдийг гаргаж эхлээд байна. Дэлхийн бодлогыг тодорхойлдог улс төрчдөөс эхлээд спортын одод, алдартай жүжигчин энэхүү вирусээр өвчилж эхэлсэн нь аюулын хэмжээ ямар байгааг хангалттай илэрхийлж чадна. Ингээд COVID-19-ын халдвар авсан нь тогтоогдсон дэлхийн хэмжээний алдартнууд хэн хэн байгааг харцгаая.

Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод буй алдартнууд

1 Том Хэнкс болон эхнэр Рита Уилсон

Алдарт жүжигчин Том Хэнкс, түүний эхнэр, дуучин, жүжигчин Рита Уилсон нар коронавирусээр өвчилсөн хамгийн анхны Холливудын төлөөлөл болцгоосон. Одоогоор тэд Австралийн Алтан Эргийн эмнэлэгт тусгаарлагдаад байна.

Том Хэнкс болон эхнэр Рита Уилсон

2 Хөлбөмбөгийн "Арсенал" клубын дасгалжуулагч Микель Артета

Английн Премьер лигийн "Арсенал" клубын ахлах дасгалжуулагч Микель Артета өчигдөр тус вирусээр өвчилсөн нь тодорхой болсноор тус багийн Манчестер Сити-тэй хийх тоглолт цуцлагдаж, тамирчид хөл хорионд орсон.

Хөлбөмбөгийн "Арсенал" клубын дасгалжуулагч Микель Артета

3 "Челси" клубын тоглогч Каллум Хадсон-Одой

"Челси" -ийн жигүүрийн довтлогч Каллум Хадсон-Одой мөн коронавирусийн халдвар авчээ. Ингэснээр Английн премьер лиг болон бусад цомын тэмцээнүүд 4-р сарын 3 хүртэл хойшлогдоод байна.

"Челси" клубын тоглогч Каллум Хадсон-Одой

4 "Ювентус" багийн хамгаалагч Даниел Ругани

Италийн хөлбөмбөгийн дээд лигээс тус вирусын халдвартай нь тогтоогдсон анхны тоглогч Даниел Ругани болжээ. Одоогоор түүний биеийн байдал сайн байгааг тэрбээр мэдэгдсэн байна. Италийн "Сери А" лиг тодорхойгүй хугацаанд хойшлогдоод байгаа.

"Ювентус" багийн хамгаалагч Даниел Ругани

5 "Юта Жазз" багийн тоглогч Рүди Гобер

Франц тоглогч Рүди Гобер тус вирусээр өвчилсөн нь тодорхой болсны дараа NBA гэнэтийн шийдвэр гаргаж, улирлын тоглолтуудыг бүрэн цуцалсан билээ. Рүди Гобер нь шинжилгээний хариу гарахын өмнө хэвлэлийн хурлын үеэр наргиан болгон сэтгүүлчдийн микрофонуудад албаар хүрсэн нь маш их шүүмжлэлд өртсөн юм.

"Юта Жазз" багийн тоглогч Рүди Гобер

6 "Юта Жазз" багийн тоглогч Донован Митчелл

Рүди Гоберын багийн анд Донован Митчеллийн шинжилгээний хариу мөн адил эерэг гарсан.

"Юта Жазз" багийн тоглогч Донован Митчелл

7 Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэр Софи Трюдо

Канадын төрийн тэргүүний эхнэрийн шинжилгээ эерэг гарснаар Жастин Трюдо 14 хоногийн турш хөл хорионд ороод байна.

Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэр Софи Трюдо

8 Францын соёлын сайд Франк Ристер

Францын засгийн газрын бүрэлдэхүүнээс коронавирусын анхны хохирогч болсон тэрбээр гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа аж.

Францын соёлын сайд Франк Ристер

9 Ираны дэд ерөнхийлөгч Эшак Жахангири

Ираны эрх баригчдаас хэд хэдэн хүн вирусээр өвчилсний дунд дэд ерөнхийлөгч Эшак Жахангири, Массуме Эбтекар, эрүүл мэндийн сайдын орлогч Ираж Харарчи нар байна. Хэдхэн цагийн өмнө Ираны хувьсгалт гвардын бригадын генерал Нассер Шабани коронавирусээр нас барсан билээ.

Ираны дэд ерөнхийлөгч Эшак Жахангири

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()