Киану Ривзийн найз бүсгүй өөрийг нь шүүмжлэгчдэд хариу өгчээ

2020-03-14, 14:04
4,007

Сайхан зан араншин, царайлаг төрх, мөнхийн залуу байдлаараа гайхагдсан жүжигчин Киану Ривз өөртэйгээ л адилхан хүнийг насны хайраараа сонгох байх гэж фэнүүд нь найддаг. Гэтэл Киану Ривз хайртай хүнээ олонд харуулсны дараа тэдний урам хугарсан гэхэд болно. Даруухан хувцасладаг, буурал үс, үрчлээгээ нуудаггүй энгийн бүсгүй Александрагийн байгаа байдал олон хүний сонирхлыг татсан нь мэдээж.

Киану Ривзийн найз бүсгүй өөрийг нь шүүмжлэгчдэд хариу өгчээ
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Сүүлийн арван жилийн турш алдарт жүжигчин өөрийн хувийн амьдралаа огтхон ч дэлгээгүй тул хүмүүс түүнийг ганц бие хэвээр гэсэн бодолтой үлджээ. Гэхдээ тэд эндүүрсэн байлаа. 

Өнгөрсөн арван нэгдүгээр сард Киану маань Александра Грант хэмээх бүсгүйтэй хэдэн жилийн турш үерхэж байгаагаа зарласан юм. Энэ мэдээ гарсан даруй бүсгүй алдаршиж, үүнтэй зэрэгцэн түүний гадаад төрхийг шүүмжлэгчид олноороо гарч ирсэн.

Александра гоо үзэсгэлэнгийн тогтсон шалгуурт нийцдэггүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг, гэхдээ үүнд санаа зовдоггүй болохоо Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.

"Миний үс бууралтсан, бас би 184 см өндөртэй. Ким Кардашиан шиг харагдахыг хүсвэл би эхлээд хөлөө богиносгох хэрэгтэй болно" хэмээн хошигносон байна.

Тэрбээр алдарт жүжигчинтэй танилцаад 10 гаруй жил болж байгаа гэнэ. Зураач мэргэжилтэй Александра тэр үед нэгэн зохиолын номны зургийг зурж байсан бөгөөд хэвлэгдсэнийх нь дараа Киануд бэлэглэснээр тэр хоёрын романс эхэлсэн аж.

Хос хоёрын хувьд одоогоор гэрлэх бодолгүй байгаа гэнэ. 

"Хайр дурлалыг ямар ч үед үнэ цэнэтэй байлгах хэрэгтэй. Байнга хол зайтай байх нь мэдээж сөрөг үр дагавартай. Миний мэргэжлийн онцлогоос шалтгаалж заримдаа бид хоёр тусдаа байдаг, тийм болохоор гэрлэлтийн талаар төлөвлөх нь эрт байна" гэсэн байна.

Гадаад төрхийг нь шүүмжилдэг хүмүүст тэрбээр өөрийнхөөрөө байх замаар л хариу барьдаг байна. Александра нүүрээ төдийлөн буддаггүй, зургаа огт янзалдаггүй, фильтер ч хэрэглэдэггүй болохоо ярьжээ.

36
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()