"The Simpsons" цуврал дээрх зөгнөл биеллээ олсон 9 тохиолдол

Зурхай, орд, Нострадамусыг түр мартаад  "The Simpsons" цуврал хүүхэлдэйн кинон дахь томоохон зөгнөлүүдийг үзээрэй. 1989 онд анх цацагдсанаасаа хойш 31 бүлэг, 600 анги гаргажээ. Энэхүү цувралд 9-р сарын 11-ний террорист халдлага,  Уолт Дисней кино компани 20-р зуун фокс кино компанийг худалдаж авсан явдал гэх мэт дэлхийн томоохон үйл явдлуудыг эртнээс зөгнөсөн үйл явдлуд гарч байжээ.  

"The Simpsons" цуврал дээрх зөгнөл биеллээ олсон 9 тохиолдол
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Коронавирусын дэгдэлт

Анги : 4-р бүлэг, 21-р анги "Marge in Chains", 1993 он
Биелсэн он : 2019 оны 12-р сар, 2020 он

"The Simpsons" цуврал хүүхэлдэйн киноны уг ангид "Осакагийн ханиад" Спрингфильд хотод тархаж буйг харуулсан нь биднийг айдаст автуулаад буй Коронавирусын дэгдэлтийг зөгнөсөн байж магадгүй ажээ. Хүүхэлдэйнд гарч буй Япон улсаас гаралтай Осакагийн ханиад нь Японы нэгэн үйлдвэрийн ажилтан тээш руу ханиалгаж, АНУ-руу илгээснээр АНУ-д вирусын халдвар дэгддэг байна. 

Коронавирусын дэгдэлт

2 Коби Брайантын үхэл

Анги : 4-р бүлэг, 21-р анги " Marge in Chains". 1993 он
Биелсэн он : 2020

Хамгийн хачирхалтай нь Осакагийн ханиад дэгдсэн ангид нисдэг тэрэг хяналтаа алдан, газарт унаж буйгаар гардаг байна. Фенүүд нь энэхүү ангид нэрт сагсан бөмбөгийн тамирчин Коби Брайант ба түүний 13 настай охины үхлийг таамагласан гэж үзэж байгаа юм.

Коби Брайантын үхэл

3 Дональд Трамп

Анги : 11-р бүлэг, 17-р анги " Bart to the Future" , 2000 он
Биелсэн он: 2016 оны 11-р сарын 09-нд Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав

"The Simpsons" томоохон зөгнөлүүдийн нэг нь Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсон явдал байв. Цувралын уг ангид АНУ-ын ерөнхийлөгч улс орноо өрийн хямралд оруулж буйгаар гардаг. Кино зохиолчдын нэг Ал Жан "Зарим хүмүүс мартсан байх. Гэхдээ энэ ангид ерөнхийлөгчийн тухай зөгнөсөн. Зүгээр ч нэг хэн нэгэн байгаагүй, амбиц, хүсэл эрмэлзэлтэй, хошин дүртэй залуу гардаг" гэсэн байна.

Дональд Трамп

4 Алдаа засагч

Анги : 6-р бүлэг, 8-р анги, 'Lisa on Ice', 1994 он
Биелсэн он : 2005 он

Цувралын нэг дүр Дельф анхны алдаа засагчийг хэрэглэжээ. Тэрээр таблет дээрээ "Beat up Marthin" гэж бичсэн ч автоматаар "Eat up Martha" гэж засагддаг байна.
 

Алдаа засагч

5 9-р сарын 11-ний террорист халдлага

Анги : 9-р бүлэг, 1-р анги 'The City of New York vs Homer Simpson' , 1997 он
Биелсэн он : 2001.09.11

Цувралын энэ ангид Хомерын барьж буй Нью-Йорк хотыг харуулсан сурталчилгааны зурагт Дэлхийн Худалдааны цамхаг болон террорист халдлага болсон сар өдөр /09.11/ харагдаж байна.

9-р сарын 11-ний террорист халдлага

6 Лондонгийн шилэн цамхаг

Анги : 6-р бүлэг, 19-р анги 'Lisa's Wedding' , 1995 он
Биелсэн он : 2009

Энэ ангид нэлээн маргаан дагуулан баригдсан Лондонгийн шилэн цамхагийн өндөр, хэлбэрийг яг таг гарган харуулсан нь үнэхээр итгэмээргүй юм. Кинон дээрхтэй яг ижил цамхаг 14 жилийн дараа 2009 онд Лондон хотноо сүндэрлэсэн билээ.

Лондонгийн шилэн цамхаг

7 "Уолт Дисней" компани “21-р зуун Фокс” компанийг худалдаж авсан нь

Анги: 10-р бүлэг, 5-р анги 'When You Wish Upon a Star' , 1998 он

Биелсэн он : 2019 оны 03-р сарын 20

Дэлхийд томоохонд тооцогддог дээрх кино компаниуд хоорондоо өрсөлдсөөр ирсэн ч 2019 онд Уолт Дисней "The Simpsons" цувралыг бүтээсэн "20-р зуун Фокс" кино компанийг 52.4 сая ам.доллараар худалдаж авчээ.

"Уолт Дисней" компани “21-р зуун Фокс” компанийг худалдаж авсан нь

8 Грек улс Европын Холбооноос гарах тухай дуулиан

Анги : 23-р бүлэг, 10-р анги 'Politically Inept, with Homer Simpson' 2013 он
Биелсэн он : 2017 он

2007-2008 онд тохиосон дэлхийн санхүүгийн хямралын дараа 2009 онд Грек улсын засгийн газар өрийн дарамтад орж эхэлсэн. 2012 онд нөхцөл байдал улам хурцдаж, Олон улсын валютын сан 8.2 тэрбум еврогийн зээл олгожээ. Тодруулбал, Европын Холбоо хэзээ ч Грек улсыг холбооноос гарахад хүргэж байсангүй. Гэсэн ч 2017 онд ХБНГУ-ын Чөлөөт Ардчилсан Намын дарга Кристиан Линднер Грек улс гадаад өрийн байдлаа үндэслэн, Европын Холбооноос гарах тухай бодож эхлэх хэрэгтэй гэж мэдэгджээ.

Тэгвэл Симпсоны анги дээр гарч буй мэдээний доогуур "Европ Грек улсыг Ebay дээр зарна" гэсэн бичиг урсаж байгааг харуулдаг.

Грек улс Европын Холбооноос гарах тухай дуулиан

9 Лэди Гагагийн агаар дээрх үзүүлбэр

Анги : 23-р бүлэг, 22-р анги, 'Lisa Goes Gaga' 2012 он
Биелсэн он : 2017

2012 онд гарсан энэ ангид Лэди Гага өөрийн тоглолт дээрээ мөнгөлөг хувцас өмсөн, агаар дээр үзүүлбэр үзүүлдгээр гардаг.  Гэтэл 5 жилийн дараа "Super Bowl" тэмцээний завсарлагааны үеэр Лэди Гага жинхэнээсээ агаар дээрх үзүүлбэр үзүүлсэн юм. Мөн тэрээр мөнгөлөг хувцас өмссөн байжээ.

Лэди Гагагийн агаар дээрх үзүүлбэр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()