Сошиал орчинд цацагдсан "Коронавирусээс сэргийлэх" тухай худал зөвлөмжүүд

Дэлхийн олон оронд хурдацтайгаар тархаж өнөөг хүртэл эмчлэх арга нь бүрэн олдоогүй байгаа корона вирусээс урьдчилан сэргийлэх аргуудыг бүхий л мэдээллийн суваг, сошиал орчноор дамжуулан олон нийтэд түгээсээр байгаа билээ. Тэдгээрийн дундаас ор үндэсгүй, буруу ташаа зөвлөгөөнүүдийг эрдэмтдийн санал бодолтой хамтатган хүргэе.

Сошиал орчинд цацагдсан "Коронавирусээс сэргийлэх" тухай худал зөвлөмжүүд
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Сармис

Сармис идвэл халдвараас урьдчилан сэргийлнэ гэсэн утгатай постууд Фейсбүкээр дүүрэн байгааг та анзаарсан байх. Тэгвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас “Сармисанд зарим төрлийн микробийн эсрэг үйлчилгээ байдаг ч шинэ төрлийн корона вирусээс хүмүүсийг хамгаалж чадна гэсэн баталгаа байхгүй” гэж албан ёсоор мэдэгдсэн. Саяхан The South Morning Post сонинд 1.5 кг түүхий сармис идэж хоолойгоо түлсэн эмэгтэй эмнэлгийг тусламж авахаар ирсэн гэсэн нийтлэл гарсан юм. Мэдээж хэрэг жимс, ногоо идэж, ус сайн уух нь эрүүл байхад тустай гэдгийг бид бүгд мэднэ.

Сармис

2 "MMS" эрдэс бодисууд

YouTuber Жордан Садер өөрийн мянга мянган дагагчиддаа корона вирусыг үгүй хийх MMS хэмээх нэртэй “ид шидтэй эрдэс бодисууд”-ыг танилцуулсан. Үүний найрлагад хлорын давхар исэл буюу хувцас цагааруулагч агуулагддаг. Садер короно вирусыг Америкт тархахаас өмнө энэ эрдэс бодис хорт хавдрын эсийг устгана хэмээн сурталчилж байжээ. 2019 онд АНУ-ын Хүнс, эмийн хэрэглээг хянах газраас MMS бэлдмэлийн эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийн талаар анхааруулж байсан юм. Уг бэлдмэлийг хэрэглэснээр дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, бие махбодь шингэний дутагдалд орох гэсэн шинж тэмдгүүд илэрдэг байна.

"MMS" эрдэс бодисууд

3 Өөрөө хийсэн гар ариутгагч

Сүүлийн үед дэлхий даяар гар ариутгагч хомсдож, өөрсдийн ариун цэвэртээ санаа нь зовнисон хүмүүс байгаа гэхэд болно. Италид үүссэн гар ариутгагчийн хомсдолын улмаас олон хүн гэрийн нөхцөлд гар ариутгагч гелийг хийж үзжээ. Тэгвэл химичид энэхүү гэртээ хийсэн гар ариутгагч нь гэр ахуйн хэрэгсэл, тавилгыг ариутгахад тохиромжтой гэж үзэж байгаа юм. Үйлдвэрт хийгдсэн гар ариутгагч 60-70 хувийн спиртийн агууламжтай байдгийн зэрэгцээ арьсыг зөөлрүүлэх үүрэгтэй зөөлрүүлэгчийг найрлагадаа агуулдаг байна. Лондонгийн Эрүүл ахуй, Топикийн анагаах ухааны сургуулийн Профессор Сэлли Блүмфиелд “Архин дахь спиртийн агууламж ердөө 40% байдаг учраас энэ нь гар ариутгах найдвартай бүтээгдэхүүн болж чадахгүй” хэмээн мэдэгджээ.

Өөрөө хийсэн гар ариутгагч

4 Коллоидын мөнгө

Америкийн Номлогч Жим Беккирөөрийн шоу нэвтрүүлгээрээ коллоидын мөнгө хэрэглэхийн ач холбогдлыг таниулж байсан. Коллоидын мөнгө гэдэг нь шингэн биетэд агуулагддаг металийн жижиг ширхгүүд юм. Шоунд уригдан оролцсон зочин коронавирусийн зарим төрлийг хагас өдрийн дотор устгасан хэмээн батлан хэлж байлаа. Мөн коллоидын мөнгийг үржлийн эсрэг бэлдмэл болгон ашиглаж болдогоос гадна дархлааг дэмжихэд тустай хэмээн үзэгчдэд сурталчилж байсан юм. Зарим нэг өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй гэдгийг үгүйсгэхгүй ч бөөрний дутагдалд орох, таталт өгөх, биеийн арьсыг хөх өнгөтэй болгох зэрэг олон сөрөг шинж тэмдэг илэрдэг байна.

Коллоидын мөнгө

5 15 минут тутамд ус балгах

“Япон эмч” нэртэй хаягны постолсон “15 минут тутамд ус ууснаар амны хөндийд орсон аливаа бактери устаж үгүй болдог” гэсэн постыг маш олон мянган хүн шейрлэсэн байгаа юм. Тэгвэл Оксфордын Их сургуулийн Профессор Труди Ланг үүнийг үгүйсгэжээ. Корона вирус шиг халдварт өвчнүүд хүний биед орохдоо шууд амьсгалын зам руу ордог байна. Байнга ус ууснаар бактериудыг өөрийн биеэсээ гаргана гэсэн ойлголт хаа ч байхгүй ажээ. Гэхдээ мэдээж хэрэг байнга ус уух нь бие махбодыг шингэнээр дутагдахгүй байхад чухал гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ.

15 минут тутамд ус балгах

6 Халуун орчинд байх

Халуун орчин нь коронавирусийг хөнөөдөг учир халуун ус ууж, халуун усанд орж, үс хатаагч ашигла гэх зэрэг сонирхолтой зөвлөмжүүдийг өгөх болжээ. Халуун ус байнга ууж, наранд биеэ ил гаргаж, зайрмаг идэхгүй байх нь коронавирусийг устгахад нөлөөтэй гэсэн пост Фейсбүк орчинд нэлээдгүй тархсан нь худал мэдээлэл гэж Камбожийн UNICEF-ийн Төлөөлөгчийн газар өөрийн хуудсандаа мэдэгджээ. Одоогийн байдлаар халуун дулаан орчин хүний биед орсон корона вирусийг устгадаг гэх баталгаатай мэдээлэл байхгүй байгаа юм. Хүний биед нэгэнт энэ вирус орсон бол тухайн хүний дархлаа л вирустэй тэмцэхээс өөр замгүй гэдгийг бид мэдэж байгаа. Харин бидний эргэн тойронд байгаа коронавирусийг 60 градусаас илүү өндөр температур л устгах ажээ.

Халуун орчинд байх

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()