30 жилийн дотор 145 диплом авсан эрийн амьдрал

Энэтхэгийн Ченнай хотод багшилдаг профессор Партибан нь бүх насаараа суралцсан нэгэн бөгөөд тэрээр сүүлийн 30 жилийн хугацаанд нийт 145 диплом авчээ. Тэрээр цаашид ч үргэлжлүүлэн суралцах бодолтой байгаа аж. 

30 жилийн дотор 145 диплом авсан эрийн амьдрал
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

Партибан маш олон чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд Ченнай хотын өөр өөр коллежуудад 100 гаруй төрлийн хичээл заадаг байна. Мэдээж түүний мэргэжлийн тодорхойлолтыг уншвал хэний ч толгой эргэхээр урт жагсаалт гарна. Тэрээр хууль эрх зүй, худалдаа, урлаг, бизнесийн удирдлага гэх мэт 100 гаруй чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. 

Өдгөө 50 настай профессор маань үргэлж шинэ зүйл сурахыг хүсдэг гэнэ. Эхний дипломоо авах үедээ тэрээр нэлээд зохион байгуулалтгүй оюутан байсан учир урьдчилсан шалгалтад унаж байжээ. Тэрээр их сургуульд судлах боломжтой бүхий л шинжлэх ухааны чиглэлийг сонирхож байсан учир дахин сурч хоёрдох дипломоо хамгаалсан байна. Үүнээс хойш түүний хувьд эрдмийн зэрэг хамгаалж, диплом авна гэдэг хэцүү зүйл байхаа больжээ. 

Тэрээр хэд хэдэн сургалтад зэрэг сурж, цаг үргэлж шалгалтад бэлдэж явдаг байна. Тэрээр "сүүлийн 30 жилийн турш байнга судалгаа хийж, шалгалт өгсөөр ирсэн. Ням гараг бүр бичгийн шалгалт өгөх эсвэл судалгааны ажил хамгаалдаг учир намайг "мөнхийн оюутан" гэж хүмүүс хочилдог" хэмээн ярьжээ. 

Гэхдээ энэ олон чиглэлээр суралцах нь багагүй сул талтай. Партибан хүмүүсийн царайг тогтоож чаддаггүйгээс гадна байнга явдаг замаа ч санахгүй болчихдог гэнэ. Үүнээс гадна өөр өөр коллежид олон төрлийн хичээл заах нь ч амаргүй бөгөөд профессор маань зарим үед будилж орхидог байна. Партибаны эхнэр банкны ажилтан бөгөөд 8 дипломтой. Харин хүү охин хоёр нь инженерийн чиглэлээр суралцдаг байна. 

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()