Судлаачдыг төөрөгдөлд оруулсан археологийн 10 олдвор

Хүн төрөлхтний түүхийг археологийн олдворуудын тусламжтайгаар судалдаг. Гэхдээ заримдаа эрдэмтдийн таамаглалуудыг няцаасан ер бусын, хачирхалтай олдворууд ихээхэн олддог аж. Ингээд эрдэмтдийг төөрөгдөлд оруулаад байгаа хачирхалтай олдворуудын тухай мэдээллийг хүргэе. 

Судлаачдыг төөрөгдөлд оруулсан археологийн 10 олдвор
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Колумбийн өмнөх үеийн Ика чулуунууд

20-р зууны 50-иад онд Перугаас Ика чулуунууд олдсоноос хойш ийм төрлийн олдворууд эрдэмтдийн анхаарлыг татсаар иржээ. Чулуунууд дээр үлэг гүрвэл, дуран барьсан хүмүүс зэрэг олон төрлийн дүрс сийлэгдсэн байдаг. Зарим чулуун дээр Америкт хүн төрөлхтөн үүсэхээс өмнөх үеийн үлэг гүрвэлийн төрх ч сийлээстэй байдаг аж. Энэ явдал нь эрдэмтдэд Ика чулуу бий болсон үед хүн төрөлхтөн, соёл иргэншил өндөр түвшинд хөгжсөн байж магадгүй гэсэн таамаглалыг төрүүлж байгаа юм. 

Колумбийн өмнөх үеийн Ика чулуунууд

2 Учир битүүлэг Клерксдорпын бөмбөрцгүүд

Өмнөд Африкаас олдсон эдгээр бөмбөрцөг хэлбэрт чулуунуудыг 3 тэрбум жилийн тэртээ бий болсон гэж үздэг. Эрдэмтдийн үзэж буйгаар байгаль өөрөө ийм нарийн бүтэц, гадаргуутай бөмбөрцгийг бүтээж чадахгүй гэнэ. Бөмбөрцгийн дотор тал нь шилэн бүтэцтэй бол гадна тал нь их хатуу. Шинжлэх ухааны хэлээр ч энэ чулууг тайлбарлах аргагүй бөгөөд бөмбөрцөг дээр сийлбэр сийлж, зураг ч зурах боломжгүй тийм хатуу ажээ.

Учир битүүлэг Клерксдорпын бөмбөрцгүүд

3 Энэтхэгээс олдсон цацраг идэвхт араг яснууд

Энэтхэгээс эртний цацраг идэвхт араг яснууд олдсон нь эрдэмтдийн анхаарлыг ихэд татаад байна. Эрт үед болсон гамшгийн улмаас хэдэн сая хүн амиа алдсан гэх домог тус улсын ард иргэдийн дунд яригдсаар байдаг. Тодруулбал, тус домгийн зарим хувилбарт тэнгэрээс сүйх тэрэг бууж ирсэн, эсвэл урьд хожид харагдаж байгаагүй зэвсэг хүмүүсийг устгасан гэж гардаг ажээ.

Энэтхэгээс олдсон цацраг идэвхт араг яснууд

4 Сумны нүхтэй гавлын яс

Таны мэдэж байгаачлан балар эрт үед буу зэвсэг байгаагүй. Хүн төрөлхтөн чулуу, саваагаар л зэвсэг хийдэг байсан. Харин археологичид сумны нүхтэй гавлын яс олдсон ба  эрдэмтэд тэдгээрийг 125 мянган жилийн настай гэдгийг баталсан. Заримдаа ийм төрлийн амьтны яс ч олддог байна. 

Сумны нүхтэй гавлын яс

5 Акамбарогийн чулуун ба шавар дүрсүүд

Ер бусын эдгээр олдворууд эртний хүмүүс үлэг гүрвэл, амьтадтай нөхөрсөг харилцаатай байсан гэдгийг баталж байна. Мексик улсад Акамбаро хотын ойролцоо 33000 гаруй чулуу, шавраар хийсэн дүрс, баримлууд олджээ. Эрдэмтэд эдгээр баримлуудыг 2,5 мянган жилийн настай гэж үзэж байгаа ч түүхчид үлэг гүрвэлийг 65 сая жилийн өмнө оршиж байсан гэж үздэг.

Акамбарогийн чулуун ба шавар дүрсүүд

6 300 сая жилийн настай шураг

Чулуунд бэхлэгдсэн энэхүү шураг 300 сая жилийн настайг археологчид тогтоожээ. Харь гаригийнхны бүтээл мөн гэж зарим хүмүүс үздэг ч эртний далайн ёроолын амьтны чулуужсан үлдэгдэл гэсэн таамаглал нь арай үнэнд нийцдэг юм.

300 сая жилийн настай шураг

7 Колумбиас олдсон генетикийн диск

Колумбиас  олдсон энэ дискийн хоёр талд өндгөвч дээр үр хөврөлөөс ураг бий болж, бүрэлдэх бүх үйл явцыг дүрсэлсэн  байна. Гэхдээ хэдэн мянган жилийн өмнө хүн төрөлхтөн ямар ч нарийн шинжлэх ухаан, хэрэгсэлгүйгээр хүүхэд бүрэлдэж төрөх явцыг мэддэг байсан нь хамгийн хачирхалтай.

Колумбиас олдсон генетикийн диск

8 Египет дэх эртний нисдэг тэрэг

Эртний Египетийн талаар хүн бүр мэддэг ч хэрэв та Сети сүмийн ханын бичээсүүдийг харах юм бол нисдэг тэрэг, тээврийн хэрэгслүүдийг дүрсэлсэн байдаг. Магадгүй Египетчүүд бидний бодож байснаас хамаагүй илүү ухаалаг байсан байх.

Египет дэх эртний нисдэг тэрэг

9 Техасаас олдсон алх

Эрдэмтэд энэхүү алхнаас болж геологийн бүх номыг дахин бичих шаардлагатай гэжээ. 400 сая жилийн настай энэхүү алхыг юунд хэрэглэж байсныг одоог хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа юм. Хэдий үүнийг эрдэмтэд байж боломгүй, хуурамч гэж үзэж байгаа ч геологийн мэдээллүүд нь үнэн гэдгийг баталж байгаа аж.

Техасаас олдсон алх

10 Хаан харх

Археологичид "хаан харх" хэмээн нэрлэгддэг сүүлээрээ холбогдож, сүлжигдсэн хархуудыг ихээр олж байжээ. Зарим биологичид хүйтэн цаг уурт хархууд олноороо цугларч, үүрэндээ ийн бөөгнөрдөг байсан гэж үздэг байна. Ихэвчлэн 5-6 хархны цугларал олддог ч эрдэмтэд 50-аас илүү хархаас бүрдсэн олдвор ч олсон байна. 

Хаан харх

18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()