Гватемалын булш цэвэрлэгчдийн амьдрал

2020-03-17, 14:31
3,395

Гватемалд нийтийн оршуулгын газарт тодорхой зай түрээслэн авч талийгаачаа нутаглуулдаг байна. Тухайн талбайг түрээслэх хугацаа дууссан эсвэл түрээсийн төлбөрөө төлөөгүй бол булш цэвэрлэгч нар авсыг нээж, цогцсыг гарган өөр газарт шилжүүлэх ба үүний өмнө ар гэрийнхэнд нь мэдэгдэж, гэрийнхнээс нь хүн ирж аваагүй бол цогцсыг гялгар уутанд хийж, зохих тэмдэг тавиад бөөнөөр оршуулах газар хийнэ. Энэхүү булш түрээслэх газар нь газар дор биш газар дээр, хайрцагнууд байдлаар байдаг учир цогцоснууд задрахаасаа илүү хатаж, мумми болдог аж. Ингээд Гватемалын нийтийн оршуулгын газрын нөхцөл байдлыг та бүхэнд сонирхуулъя. 

Гватемалын булш цэвэрлэгчдийн амьдрал
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Гватемалын хамгийн том оршуулгын хоёр газарт сул зай үлдээгүй учир нас барсан хүнээ оршуулах газрыг түрээсэлдэг болжээ. Хэрвээ төлбөрөө цагтаа төлөөгүй бол цогцсыг гарган бөөнөөр оршуулах газарт шилжүүлнэ.

Булш цэвэрлэгч хатсан цогцсыг гаргаж ирэн гялгар уутанд ороож байгаа нь 

Ингэж оршуулгын талбай түрээслэх нь шинэ зүйл биш юм. Сүүлийн үед улам бүр их хэмжээний цогцос ирдэг болсноор хотын хогийн цэгтэй зэрэгцэн орших оршуулгын газар  ачааллаа дийлэхгүй болж байгаа аж. 

Өөрийн зорин ирсэн булшинд цэцэг тавьж буй эмэгтэй хажууд байх цогцсыг огт хараагүй мэт. 

Булш цэвэрлэгчийн царайг харахад их л хөгжилтэй байгаа бололтой. 

Оршуулгын талбай түрээслэх, цогцос гарган шилжүүлэх зэрэг нь улсын нөхцөл байдлын талаар олон зүйл өгүүлж байгаа юм.   Хүчирхийлэл, баян хоосны ялгаа, ажилгүйдэл гэм мэт асуудлууд бол эл улсын нэн тэргүүнд тулгамдаж буй хүчин зүйлс юм. 

Католик шашинтай энэхүү улс орны баян хүмүүс хувийн оршуулгын газрыг илүүд үзэх бол нийтийн оршуулгын газарт цогцос тавих ядуувтар хүмүүс эхний жилдээ 25 орчим доллар төлдөг. Дараагийн дөрвөн жилд 23 доллар. Үүнээс хойш 4 жил тутамд мөнгө төлөх ба хоол хүнсэндээ зориулах мөнгө дутагддаг энэ газарт ийм хэмжээний мөнгө гэдэг бол өндөр төлбөр билээ.

Гватемалын оршуулгын газарт эмэгтэй хүний цогцсыг ил гаргаж байгаа нь

Энэ нийтийн оршуулгын газарт тавьсан ихэнх хүмүүс нь ядуучууд бөгөөд баячууд бол бүтэн мавозлей худалдаж аваад талийгаачаа оршуулна. Харин бидний ядуучууд энд л ясаа тавина даа хэмээн оршуулгын газрын ажилтан Кармен Лопес ярьсан юм.

Оршуулгын газрын зохицуулагчийн ярьснаар бол саяхан засгийн газраас булш задлан цогцос шилжүүлэх тухай 3600 мэдээллийг ар гэрийнхэнд нь явуулсан бөгөөд энэ дунд 1500 орчим хүүхдийн оршуулга байгаа юм байна. 

Булш ухан, цэвэрлэх ажлыг жилдээ хоёр удаа хийнэ.  Гялгар уутанд ороосон болон авсанд хийсэн цогцсыг зөөж бөөнөөр оршуулах газарт шилжүүлнэ. 

Булш ухаж цэвэрлэх нь мөн л шинэ ажил биш бөгөөд одоо нийтийн оршуулгын газарт улам олон хүн оршуулдаг болсноор төлбөрөө төлөөгүй булшийг ухаж гаргах ажил бүр л их болжээ.

Булш цэвэрлэгч булшнаас гарсан хүний гавлын ясыг харуулж байгаа нь

Оршуулгын газрынхан энэ бүх ажлаа талийгаачийн цогцост аль болох хүндэтгэлтэй хандаж хийхийг хичээдэг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()