Хойд Солонгосын бодит амьдралыг харуулсан "Crash landing on you" цуврал хэрхэн бүтсэн бэ?

"Crash landing on you" буюу "Чам дээр буух хайрын буулт" нэртэй СОАК гарсан даруйдаа Солонгостоо төдийгүй бусад Азийн орнуудад ч өндөр амжилт үзүүлжээ. Нэгэн баян айлын охин шүхрээр бууж байгаад хүчтэй хуй салхинд туугдан Хойд Солонгост газардах бөгөөд тухайн үед хилийн манаанд гарч байсан ахлагчтай хайр сэтгэлийн холбоотой болно. Тэгвэл Хойд Солонгосын тухай олон сонирхолтой баримт дэлгэх уг  киноны зураг авалтад Хойд Солонгосоос оргосон иргэн туслан, найруулагчид зохиол бичихэд зөвлөгөө өгснийг мэдэх үү?

Хойд Солонгосын бодит амьдралыг харуулсан "Crash landing on you" цуврал хэрхэн бүтсэн бэ?

Хэрвээ уг кинонд Хойд Солонгосын амьдралыг гайхалтай бодитойгоор өгүүлээгүй байсан бол энгийн л нэг солонгосын савангийн дуурь мэт харагдах байсан юм. Гэхдээ Хойд Солонгосын удирдагчийн гэр бүлийн хамгаалалтын албанд зүтгэж байсан Квак Мун Ваны ачаар ийнхүү бодит мэт киноны зураг авалт хийж чаджээ. 

2004 онд Квак Мун Ван нь Хойд Солонгосын удирдагчийн гэр бүл болон хамгийн ойр дотны хүмүүсийг хамгаалдаг тусгай элит албаныханы нэг байсан юм. Тэрээр хамгийн шилдгүүдийн нэг байсан учир хүссэн үедээ гадагшаа гарах эрхтэй байжээ. Гэхдээ Хойд Солонгост түүний гэр бүл нь барьцаа болж үлдэж байсныг хэлэх хэрэгтэй.

Квак Мун Ван

Квакийг нэг удаа гадаад валют авчруулах зорилгоор ОХУ руу томилолтоор явуулж байсан аж. Тэрээр Москва хотод 2004 оныг хүртэл ажил үүргээ сайн гүйцэтгэж байтал түүнийг гэнэтхэн эргэн Пёньян руу дуудсан байна.

Мэдээж, ийнхүү гэнэт дуудсан байдал нь сайнаар дууссангүй. Пёньян руу явахын өмнө Квак түүний хамтрагч нь нууц мэдээлэгч болохыг ойлгосон бөгөөд тэрээр Квакийн ярьж байсан зарим зүйлсийг удирдлагад дамжуулсан болохыг мэдсэн байна.

Энэ нь Кимийн гэр бүлийн талаар яриа байсан учир Квак Мун Ван гэр рүүгээ буцаж болохгүй гэдгийг ойлгожээ. Тэрээр амьдралдаа хамгийн хариуцлагатай хүнд шийдвэрийг гаргасан бөгөөд гэр бүлээсээ татгалзаж Өмнөд Солонгос руу дүрвэж, амьдралаа шинээр эхэлсэн байна.

Кино ертөнцөд Квак санаандгүй байдлаар хөл тавьжээ. Цэргийн хүн болохоосоо өмнө тэрээр 90-ээд оны үед кино зураг авалтыг ихээхэн сонирхдог байсан бөгөөд Хойд Солонгост энэ тал дээр нэлээд алдартай байсан гэнэ. Тухайн үеийн Хойд Солонгосын удирдагч болох Ким Чен Ил нь кино урлагт дуртай байсан учир багагүй чанартай кино зураг авалтыг хийдэг байжээ.

Квак Пёньяны Их Сургуульд найруулагчийн чиглэлээр суралцаж байсан бөгөөд энэ нь түүний ирээдүйн амьдралд хэрэг болсон аж. Нэг удаа алдартай найруулагч Өмнөд Солонгосын тагнуулын газраас тусламж хүссэн бөгөөд түүнд хойд солонгосын талаар сайн мэдэх хүн хэрэгтэй байсан юм.

Ингээд түүнд Квакийг санал болгосон байна. Хойд Солонгост бие хамгаалагч байсан тэрээр кино урлагт хүч үзэх саналыг шууд хүлээж авсан бөгөөд энэ нь түүний мөрөөдөл байсан юм. Зөвлөгч нэрийн дор Квак хэд хэдэн кино зураг авалтад ажиллаж, өөрийгөө Хойд Солонгосын жинхэнэ амьдралын талаар шилдэг мэргэжилтэн гэдгээ баталж чадсан юм.

Тиймээс ч 2018 онд Пак Чи найруулагч Квакт хандаж түүнээс зөвлөгөө хүссэн байна. Түүнд Хойд солонгосын амьдрал төдийгүй цэргийн амьдралын талаар нарийн мэддэг хүн хэрэгтэй байсан юм.

Ингээд Квакын зөвлөхөөр ажилласан шинэ олон ангит кино Өмнөд Солонгост тэсрэлт хийж чаджээ.. Тансаг амьдралтай бизнес эрхлэгч бүсгүй болох Юн Се-ри болон Хойд Солонгосын армийн ахлагч Ли Чон Хекийн хайрын түүхийг сая сая хүмүүс шимтэн үзэж байна. 

Квакын ачаар киноны үйл явдал тааварлашгүйгээр өрнөж байсан бөгөөд түүний Хойд Солонгосын цэргийн хүчний талаарх мэдлэг нь энэ бүхэнд нөлөөлсөн байна. Жишээлбэл: Хойд Солонгосын цагдаагийн албаныхан Се-риг тосгонд байхад олдог. Гэхдээ Чон Хек түүнийг Хойд Солонгосын тагнуул хэмээн хэлдэг байна.

Ингээд Хойд Солонгосын ард иргэдийн дунд асуудалгүй амьдрах болсон бүсгүй тосгоноор чөлөөтэй зугаалж, нутгийн иргэдтэй хамт амьдрах боломжтой болно. Бодит мэт үйл явдлыг Квак Мун Ваны ачаар найруулагчид бүтээж чаджээ.

Үүнээс гадна Хойд Солонгосын чанга хатуу дэглэмийн талаар  ч харуулсан болно. Үзэгч цахилгааны саатлаас болж унтарсан галт тэрэг, гудамжны хүүхдүүдийн амьдрал, хоол хүнсний оронд намын түүхийг хадгалсан хөргөгч зэргийг харна.

Мөн өөр нэгэн Хойд Солонгост нууцаар оршиж буй Өмнөд Солонгос хүний тухай өгүүлсэн нь Гу Сын-Жун хэмээх залуу юм. Тэрээр Се-ригийн ахаас их хэмжээний мөнгө залилан, гадагшаа зугтах бөгөөд Хойд Солонгост Интерпол нөлөөлдөггүй учир гэмт хэрэгтний хувьд нуугдахад хамгийн аюулгүй газар байлаа. Энэхүү мэдээллийг мөн л  Квак найруулагчид өгчээ. 

Квакийн ачаар Хойд Солонгос гэмт хэрэгтнийг мөнгөөр халхалдаг болохыг мэдсэн аж. Энэ үнэн үү хэмээн Квакаас асуухад тэрээр: “Үүнээс илүү үнэн гэж үгүй” хэмээн хариулжээ. 

Гэхдээ энэхүү алдартай олон ангит кино багагүй шүүмжлэлд өртсөн байна. Тэд Хойд Солонгост тохиолддог үйл явдлыг хэтрүүлэгтэй ашигласан хэмээн кино бүтээгчдийг буруутгажээ. Жишээлбэл: Хойд Солонгос улсад хоол хангалтгүй байдаг атал нутгийн оршин суугчид хоолыг хангалттай хэмжээгээр идэж байсан юм.

Хойд Солонгосоос 19 насандаа дүрвэсэн Чон Хе Жин киноны анги бүрийг гарсны дараа өөрийн найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ холбогдож киноны үйл явдлыг таамаглаж ярилцдаг гэнэ. Түүний ойр дотны хүмүүс ч гэсэн дүрвэгсэд юм.

Олон ангит кинонд Өмнөд Солонгосын киног маш эрсдэлтэйгээр нууцаар үзэж буй Хойд Солонгосын залуусын талаар гардаг. Квак Мун Ван: Уг киног Хойд Солонгосын иргэд үзсэн эсэхийг би мэдэхгүй байна” гэжээ. Гэхдээ тэрээр уг кино Хойд Солонгосын үзэгчдийн анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байгаа аж

Бонус

Дашрамд дурдахад, киноны хэд хэдэн зураг авалтыг Монголд хийжээ. Гол дүрийн жүжигчдийн Пхенянруу галт тэргээр явж буй хэсгийг, мөн  Пхеньяны галт тэрэгний буудал дээрх хэсгийг Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр авчээ. 

Бонус

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()