"Зууны луйвар" - Дэлхий дээр хэзээ ч оршин байгаагүй зэрлэг омгийн түүх

1970-аад оны эхэн үед хэвлэл мэдээлийн хэрэгслээр филиппиний Минданао арал дээр, агуйд амьдардаг "тасадай" омгийнхны тухай яриа шуугиан тарьж байсан. Тэд орчин үеийн соёлоос хоцрогдсон, жимс ургамал идэж, модноос модны хооронд дүүлэн явдаг гэх яриа дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Тэднийг оюун санаа чулуун зэвсгийн үедээ үлдсэн хэмээн тодорхойлж байлаа. Гэвч тэдний цаана өөр түүх нуугдаж байсан юм. 

"Зууны луйвар" - Дэлхий дээр хэзээ ч оршин байгаагүй зэрлэг омгийн түүх
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Тасадайчууд ширэнгэн ойн агуйд 1000 гаруй жилийн турш амьдарч байсан гэнэ. Гэтэл тэдний хөрш омгийнхон занга тавьж байх үедээ тасадайчуудыг мэддэг болсон аж. Ингээд уг омгийнхныг олж илрүүлсэн анчин Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркосынн бага зөвлөх Мануэл Элисальде-д хэлсэн байна.

Гайхшралд автсан Элисальде өөрийн биеэр ширэнгэн ойг зорьжээ. Удалгүй антропологич, сурвалжлагчид, болон Чарльз Линдберг, Жина Лоллобрижида гэх мэт алдартнууд уг омгийнхонтой танилцахаар очсон байна. Ердөө нэг хоногийн дотор хэний ч мэддэггүй байсан омгийнхон дэлхий даяар алдартай болжээ. Тасадайчуудын гэрэл зураг дэлхийн бүхий л сонин сэтгүүл дээр гарч, тэдний талаар баримтат киног хүртэл зурагтаар гаргах болсон аж. Навчин олсоор дүүлж буй тасадай омгийн хүүгийн зураг National Geographic сэтгүүлийн нүүрийг чимэглэсэн байна.

Гэхдээ дэлхийн дахины гайхшралыг төрүүлсэн зүйлсийн нэг бол тасадайчуудын амгалан тайван байдал гэнэ. Тэд хоорондоо огт маргалддаггүй бөгөөд дайн, тулаан гэсэн үг үгсийн санд нь байдаггүй аж. 1971 онд Вьетнамын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасадайчуудын талаар мэдээлэл газар авах болжээ.

Тасадай омгийнхийг нээж илрүүлснээс хойш Элисальде өөрийгөө уг омгийн хамгаалагч хэмээн зарлаж, дэлхий ертөнцтэй харьцах тэдний харьцааг маш чанга хатуу хянаж байсан юм.

Элисальде нэлээд нууцлаг, асуудалтай нэгэн байжээ. Тэрээр бизнесийн сонирхол, улс төрийн өндөр хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн нэг байлаа. Гэхдээ тэр өөрийгөө үндэсний цөөнхийн хамгаалагч гэж зарладаг байсан. Олон хүмүүст Элисальдегийн хорио огтхон ч таалагдаагүй байна. Учир нь тэрээр тасадай омгийнхонтой бараг л хэнийг ч уулзуулахгүй байсан бөгөөд Маркосыг уг ширэнгэн ойг хамгаалалтын бүсд авахыг ятгаж чадсан байна. Харин ард иргэд түүнийг хувийн ашиг хонжоо хайсан байх магадлалтай хэмээн буруутгаж эхэлжээ. 1976 онд Маркос “Тасадай омгийнхон болон бусад судлагдаагүй өв хөрөнгийг хамгаалах” зарилгыг гаргаснаар тасадай омгийнхон бүр мөсөн алга болсон аж.

1986 онд Маркосын засгийн газар огцорсон бөгөөд Швейцарийн сэтгүүлч Освальд Итен болон Филиппиний сэтгүүлч Жои Лозано нар энэ боломжийг ашиглаж, тасадайн талаар судлахаар ширэнгэн ойг зорьсон байна. Итены харсан зүйл түүний гайхшралыг төрүүлсэн юм.

Омгийнхны амьдарч байсан агуй хоосорч, харин эргэн тойронд нь жийнс, футболка өмссөн иргэд урцанд амьдарч байсан гэнэ. Тэд хэзээ ч чулуун зэвсгийн үеийн омгийнхон байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, Элисальде тэднийг дарамтлаж агуйд амьдрах шаардлагыг тавьж байсан бөгөөд хувцасны оронд навч зүүхийг тулгаж байжээ. Харин үүний оронд тэрээр бидэнд мөнгө болон аюулгүй байдлыг амласан гэжээ. 

Итенийг явсны хэд хоногийн дараа германы сэтгүүлчид тасадай омгийнхныг зорьсон юм. Гэтэл тэд навч өмссөн, агуйд амьдарч буй тасадайчуудтай таарсан байна. Сайн ажигласны үр дүнд германчууд навчны доороос хувцас харагдаж байгааг олж харсан бөгөөд энэ бүхэн нь тасадай омгийнхон чулуун зэвсгийн үеийн тоглоомыг үргэлжлүүлэхийг хүссэн мэт санагдана.

Энэхүү хачирхалтай зүйлийг тодорхойлохын тулд судлаачид маш олон зүйлийг хайж эхэлсэн бөгөөд уг түүхэнд хариултгүй асуулт их байгаа болохыг олсон байна. Жишээлбэл: Омгийнхон мянган жилийн туршид хүн амаас тусгаарлагдсан гэж бодоход итгэхэд бэрх. Учир нь тэд хажуугийн тосгоноос хэдхэн км-ийн зайд  оршиж байсан. Үүнээс гадна тэд орчин үеийн өвчинд дархлаа сайтай байгаа юм.

Энэ мэтчилэн олон асуулттай тулгарсан судлаачид тасадай омгийнхныг зүгээр л домог, цуу яриа хэмээн зарласан байна.

Хэдийгээр Маркосын засаглал үгүй болсон ч Элисальде Филиппинд нөлөөлж чадаж байсан учир тасадай омгийнхныг дэмжих хөдөлгөөнийг зохион байгуулжээ. 1988 онд тэрээр тасадай омгийнхон гэж бодит байдал дээр оршдоггүй, цуу яриа гэж зарласан филиппиний эрдэмтдийн эсрэг шүүхэд гомдол гаргахаар тасадай омгийнхны хэд хэдэн хүмүүсийг цуглуулж, Манил руу явсан байна.

Гэхдээ үүний ачаар шинжлэх ухааны үндэслэлтэй хэд хэдэн дүгнэлтэд хүрч чаджээ. Жишээлбэл: Хавайн их сургуулийн хэл судлаач Лоуренс Рид тасадай омгийнхонтой 10 сарын турш амьдарсан байна. Гэхдээ түүний энэхүү туршилтаас харахад тасадайчууд ширэнгэн ойд 150 жилийн турш амьдарсан болох нь тогтоогджээ. Үүнээс гадна тэд 1950-аад оны үед хөрш омгийнхонтойгоо харилцаж байсан бөгөөд үүний ачаар ган багаж хэрэгсэл, хөдөө аж ахуйн чадвар үүссэн гэнэ. Тиймээс 1971 онд тасадайчуудын талаар мэдээлэл гарах үед тэд анх зарласан шиг тийм ч их тусгаарлагдсан биш байсан аж. Гэхдээ маш даруухан, энгийн амьдралаар амьдарч байсан учир тэднийг цуу яриа гэж нэрлэхэд хэцүү.

1970 онд энэ талаар мэдээлэл гарч эхлэхэд л эрдэмтэд үл итгэсэн байдалтай хандсан бөгөөд тэднийг чулуун зэвсгийн үеийн хүн төрөлхтөн бус харин ойр орчныхонтойгоо төдийлөн харьцдаггүй алслагдмал хүмүүс гэж хүлээн авсан байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()