Долоон настай "архичин" хүү

Хятад улсын Аньхуй мужийн оршин суугч Ченг-Чен хэмээх хүү 2 настайгаасаа эхлэн архинд донтжээ. Харамсалтай нь, энэ бүхэн эцэг эхийн шууд оролцоотой байсныг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. 

Долоон настай "архичин" хүү
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Нярай байхдаа хүү үргэлж уйлж уурлан, тогтворгүй байдалтай байдаг байсан учир эцэг эхэд нь хүүгээ унтуулахад маш хүндрэлтэй байжээ. Нэгэн баярын үеэр хүү 10 сартай байсан бөгөөд хүүгээ унтуулахын тулд эцэг эх нь жүүсэн дээр нь хэдэн дусал дарс хийж уулгасан байна. Хүү тэр дороо унтаад өгчээ. Тэр цагаас эхлэн хүүхдийнхээ хоол болон уух зүйлсэд нь байнга дарс хийдэг болсон байна.

1 ой гарантай буюу бараг л хөлд орж байх үедээ хүү 0,5 гр шилтэй шар айраг ууж тайвшраад унтахаас гадна маргааш нь шартдаг ч үгүй болсон байв. Эцэг эх нь тухайн үедээ нэг их санаа зоволгүй, харин ч эгдүүцэж түүнд бага хэмжээний архи өгч үзсэн аж. 2 нас хүрэх үедээ хүү архинд маш их донтож, архи л уухгүй бол унтаж чадахгүй болжээ. 

Нэгэн хүүхдийн баяраар Ченг-Чен томчуудын ширээнд сууж архинаас нь хэд балгаж орхисноор олон нийтийн анхааралд өртжээ. Ингээд нийгмийн халамжийн ажилчид гэрт нь очиж, ээж аавд нь хүүгээ эмнэлэгт үзүүлэх шаардлага тавьжээ. Эмч жоохон хүүхдэд архи хэрхэн сөргөөр нөлөөлөх тухай зөвлөжээ. Мөн хүүхдээ архинаас гаргахгүй бол тэдний эцэг эх байх эрхийг хасна гэж хэлсэн байна. 

Тэд хүүгээ архинаас гаргана гэж амласан ч амлалтаа биелүүлэхэд маш хүнд байжээ. Бяцхан Ченг-Чен түүнд ядаж жаахан дарс уухыг зөвшөөрөхгүй бол унтахаас эрс татгалзав. Хүү уйлж, жинхэнэ галзуу хүн шиг ааш гаргах болжээ. 

Хүү одоо 7 настай бөгөөд эцэг эхийн хамт хяналтан дор амьдарч байгаа аж. Мөн эцэг эхийн шаргуу хичээл зүтгэл, орон нутгийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хүүг архинаас гаргаж чаджээ. Одоо хүү үеийнхээ хүүхдүүдийн адил сургуульд явж, төлөвшиж байгаа гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()