Ойрын ирээдүйд "дахин төрөх" магадлалтай 10 мөхсөн амьтан

Та 150 жилийн өмнө устан үгүй болсон тал бие нь судалгүй тахийн тухай сонсож байсан уу? Гэтэл энэхүү амьтныг дахин сэргээх боломжтой болж байгаа аж.  Генийн хувьд адил төстэй амьтад болон ДНХ загварыг нь ашиглан устан үгүй болсон олон арван амьтдыг эргэн сэргээх ажлыг эрдэмтэд хийсээр байна. Стюарт Бренд хэмээх Америк иргэний байгуулсан тусгай фондод эдгээр амьтдыг бүртгэсэн бөгөөд тэдгээрийн зарим нь хэдхэн жилийн өмнө устсан бол нөгөө хэсэг нь үгүй болоод олон мянган жил болж байгаа юм. Ингээд “дахин төрөх” өндөр магадлалтай байгаа амьтдын тухай мэдээллийг хүргэж байна. 

Ойрын ирээдүйд "дахин төрөх" магадлалтай 10 мөхсөн амьтан
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Үсэрхэг хирс

Энэ амьтны үлдэгдэл мөнх цэвдэгт хадгалагдан үлдсэн учир эргэн бий болох магадлал өндөр юм. 14000 жилийн өмнө үсэрхэг хирс Евроазийн уудам нутагт амьдарч байгаад цаг агаарын өөрчлөлтийн улмаас, дулаан сайн арьсыг нь авах, махыг нь идэх гэж шунах хүний нөлөөнөөс болж устан үгүй болжээ. 

Үсэрхэг хирс

2 Цагаан хошуут хаан тоншуул

Энэ амьтны үлдэгдлийг олсон хүнд 50000 доллар өгнө гэж Корнелийн лабораторийн амьтан судлаачид амлаж байсан. Өмнө нь энэ шувуу АНУ-ын зүүн урд хэсгээр нутаглаж байгаад өнгөрсөн зууны дундуур гэнэт алга болсон байна.

Цагаан хошуут хаан тоншуул

3 Пиренейн нурууны янгир

Францын урд хэсэг, Пиренейн хойд хэсгээр амьдарч байсан энэ янгирын хамгийн сүүлийн төлөөлөл нь 2000 онд үхсэн гэдэг. Колонийн аргаар энэ амьтныг эргэн сэргээх гэсэн боловч гарсан ишиг нь удалгүй бас үхсэн юм. Гэхдээ ДНХ нь үлдсэн учир дахин сэргэх магадлал бий.

Пиренейн нурууны янгир

4 Эпиорнис

Хагас тонн жинтэй, гурван метр хүрэх өндөртэй энэ шувууг заан шувуу гэж нэрлэдэг бөгөөд Мадагаскар аралд нэгэн цагт амьдарч байсан тус амьтны өндөг нь цацагт хяруулын өндөгнөөс 6 дахин том байсан гэдэг.  Тэмээ шүүрэн авдаг Рух хэмээх шувуу нь энэ амьтны үлгэрийн хувилбар гэж үздэг судлаачид олон бий. Энэ шувуу нь XVII зууны үед хүний нөлөөнөөс болж устсан байна.

Эпиорнис

5 Додо (Мавритан додо)

Маврикий аралд хүний хөлийн мөр гарах хүртэл энэ амьтанд дайсан гэж байсангүй. Тийм учраас энэ шувуу нь гэнэн, хүнд итгэмтгий  авлаж агнахад тун амар байжээ. Мах нь бас амттай.. Хамгийн сүүлийн амьтныг бараг 400 жилийн өмнө л харсан гэдэг ба 2007 онд уг амьтны муугүй хадгалагдан үлдсэн араг ясыг олж судлан ДНХ загвартай болсон тул эргэн сэргэх найдлага байгаа билээ.

Додо (Мавритан додо)

6 Квагга

Тал нутгийн энэ тахь нь Өмнөд Африкийн нутгаар сүрэглэн явж байсан гэдэг. Энэ бол хүнд гаршсан боловч устан үгүй болсон бараг цорын ганц амьтан юм. Хамгийн сүүлчийн квагга нь 1883 онд Амстердамын амьтны хүрээлэнд үхсэн гэдэг ба хэдэн жилийн өмнөөс уг амьтныг дахин сэргээх ажлыг хийж Генри хэмээх азарга гарган авсан. Гэхдээ Генри нь өвөг дээдсээсээ ихээхэн ялгаатай байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Квагга

7 Хятадын голын дельфин

Энэ амьтан нь олон зууны турш Янзцы голд нутаглаж байгаад 10-аад жилийн өмнөөс огт байхгүй болжээ. Гэхдээ өнгөрсөн оны сүүлээр уг амьтныг олж харсан гэх хүмүүс байдаг. Үнэхээр амьд үлдсэн дельфин байгаа бол амьтан судлаач нар маань түүнийг авран үлдээхийн төлөө бүхнийг хийх нь тодорхой.

Хятадын голын дельфин

8 Тилацин

Тилацин буюу Тасманийн бар нь энэ жагсаалтад байгаа цорын ганц уутат амьтан. Австрали, Тасмани болон шинэ Гвинейн нутагт энэ амьтан өнгөрсөн зууны 60-аад он хүртэл харагддаг байгаад алга болжээ. Энэ амьтантай тун ойрхон төрөл болох Тасманийн чөтгөр нь адил төстэй ДНХ агуулдаг учир тилациныг эргэн сэргээх боломж байгаа юм байна.

Тилацин

9 Карибын лам нарын далайн хав

Далайн чоно гэж туршлагатай далайчныг төдийгүй бас Карибын далайн хавыг нэрлэдэг байжээ. Маш үнэтэй өөхийг нь авах гэсээр энэ амьтныг устган үгүй болгосон байна. Энэ амьтны ойрын төрөл зүйл болох олон далайн хав одоогоор байгаа учир эргэн сэргээх боломж бий.

Карибын лам нарын далайн хав

10 Бядан явагч тагтаа

Тагтаа шиг их юм байхгүй мэт. Цагтаа энэ шувуу нь асар их тоогоор сүрэглэн явдаг байсан учир суусан мод нь олон амьтны жинг нь даахгүй хугарч нурж байсан үе бий. Хамгийн сүүлийн ийм тагтаа нь 1914 онд үхжээ.

Бядан явагч тагтаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()