Мөнхийн залуу Тайвань эгч дүүс

2020-03-18, 16:14
2,496

Залуугаараа өтөлнө гэдэг хүн бүрийн, ялангуяа эмэгтэй хүн бүрийн туйлын хүслэн билээ. Тэгвэл "Хөгширдөггүй Сю-гийн гэр бүлийн бүсгүйчүүд" хэмээн алдаршсан Тайванийн нэгэн бүлийн тухай сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэе. Нүдэндээ итгэхэд ч бэрх юм. Гэхдээ энэ бүхэн амьдралын зөв хэвшил, зөв хооллолт, арьс арчилгаатай холбоотой гэдгийг тэд анхааруулсан шүү. 

Мөнхийн залуу Тайвань эгч дүүс
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Луер Сю хэмээх Тайвань бүсгүй 20 настай мэт харагддаг ч үнэндээ 43 настай гэнэ. Тэрээр интерьер дизайны чиглэлээр ажилладаг бөгөөд нэгэн тэмцээнд оролцож ялагч болсноор олны танил болжээ. Бүсгүй шагналаа авахын тулд паспортоо үзүүлэхээс өөр аргагүй байсан нь түүнийг хэвлэлийнхний анхаарлын төвд оруулжээ. 

Хамгийн сонирхолтой нь, Луэр ганцаараа залуухан харагддаггүй байв. Түүний эгч FeiFei (42 настай) болон Sharon (38 настай) нар ч залуу охид шиг харагддаг аж. 

Гэхдээ охидын ээжийг харсныхаа дараа олон нийт арга ч үгүй юм байна гэж бодоход хүрчээ. Учир нь тэрээр 65 настай гэхэд 30 настай мэт залуухан, үрчлээгүй, туранхай хэвээр байсан юм. Ингээд тэдний гэр бүлийг "Хөгширдөггүй Сю-гийнхэн" хэмээн нэрлэх болжээ. Тэд цахим орчинд маш их алдартай аж. 

Тэдний хөгширдөггүйн нууц юу байв?

Тэд үүнд онцгой зүйл байхгүй гэж хариулжээ. Тэд цэвэр ус их хэмжээгээр ууж, жимс ногоогоор хооллон, арьсаа зөв арчилхаас гадна тогтмол цагт хооллож, унтдаг байна. 

Баримт! Залуу насыг уртасгадаг бүтээгдэхүүн: төрөл бүрийн самар (бүйлс, газрын самар), тослог загас (тарга, туна), хатуу бяслаг, өөх тос багатай мах (цацагт хяруул, гахайн хаа)...

Тэдний хөгширдөггүйн нууц юу байв?

Сюгийн гэр бүлийн эмэгтэйчүүд Зүүн Азийн орнуудад наснаасаа залуу харагддаг хүмүүсийн цор ганц төлөөлөл биш юм. Лю Елин хэмээх 50 настай Хятад эмэгтэй шүхрээр хичээллэж, 40 градусын хүйтэн Байгал нуурын усанд бикинитэй орж байсан удаатай. 

Мөн Шанхай хотын оршин суугч 68 настай Ху Хай нь орчин үеийн өвөө гэдгээрээ нутагтаа алдартай. Тэрээр залуу хүмүүс шиг хувцаслаж, тэшүүрээр гулгаж, иого, бэлхүүсний бүжиг ч хийдэг байна. 

Сингапурын иргэн 53 настай Чуандо Тан бол алдартай гэрэл зурагчин, загвар өмсөгч юм. Тэрээр  мөн л 20 настай залуу шиг харагддаг бөгөөд тэрээр ямар ч муу зуршилгүй, хөнгөн хооллож, их хэмжээний ус уудаг гэжээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()