Таны биед "А" аминдэм хэрэгтэй байгааг илтгэх 7 шинж

Бидний биеийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулахад олон төрлийн витамин шаардагдаж байдаг. Витамин А нь нүдний хараа, нөхөн үржихүйн систем, эрүүл арьстай байхад  тусалдаг. Бид идэж ууж буй олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээсээ энэхүү витаминыг нийлэгжүүлж авдаг ч жирэмсэн эмэгтэй, нялх болон бага насны хүүхдүүдэд а витамин дутагдах тохиолдол их гардаг. Харин биед тань А витамин дутагдаж байвал дараах шинж тэмдгүүд илэрнэ. 

Таны биед "А" аминдэм хэрэгтэй байгааг илтгэх 7 шинж
Илүү дататай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Хуурай арьс

А витамин нь арьсны эдийг нөхөн сэргээхэд нэн шаардлагатай элементүүдийн нэгт тооцогддог ба арьсыг чийгшүүлэх үүрэгтэй байдаг юм. Экзема нь А витамин дутагдаж байгааг илтгэх ба улмаар арьс хуурайшиж, улаан өнгөтэй болох тохиолдол элбэг байдаг. Мөн үргэлж загатнаж тавгүйтүүлнэ.

Хуурай арьс

2 Шөнө муу харна

Шөнө болохоор хараа муудаж, юмсыг сайн харж чадахгүй болох нь мөн л А витамин дутагдсантай холбоотой. Үүнийг бүдэг гэрэлтэй орчинд нүдний аппарат сайн харахаа болих гэж энгийнээр тайлбарлаж болох юм.

Шөнө муу харна

3 Батга гарна

А Витамин нь арьсны эдийг нөхөн сэргээдэг томоохон хүчин зүйл болохыг өмнө нь дурьдсан. Үнэхээр ч витамин А дутагдсанаар арьс хуурайших юмуу эсвэл илүүдэл тос ялгаруулж нүүрэн дээр батга гардаг байна.

Батга гарна

4 Жирэмслэхэд асуудалтай болно

Үр тогтож өгөхгүй байгаа бол энэ нь магадгүй А витамин дутагдсаны шинж ч байж болох юм. Нөхөн үржихүйн системээ хэвийн байлгая гэж байгаа бол эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүхэн витамин а-г хэрэглэх нь зүйтэй. Витамин а-гаар баялаг хоол хүнс хэрэглэж үр тогтоох чадвараа дэмжээрэй.

Жирэмслэхэд асуудалтай болно

5 Шарх удаан эдгэнэ

Коллаген үйлдвэрлэж байдгийн ачаар бидний биед үүссэн шарх, зүсэлт түргэн хугацаанд эдгэж байдаг билээ. Түүнээс гадна коллаген хэмээх уургийн ачаар бидний арьс, цус эрүүл байдаг байна. Хэрэв таны бие дэх шарх удаан эдгэрч байгаа бол лууван, мандарин, сүү, өөхгүй мах зэрэг витамин а-гаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэж эхлээрэй.

Шарх удаан эдгэнэ

6 Өсөлт удааширна

Хүүхдийн өсөлтийг анхаарч, ажиглаж байх нь тун чухал юм. Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний 3 сартайгаасаа эхлэн төртлөө витамин а-г тохирсон тунгаар тогтмол зөв хэрэглэх, цаашлаад хүүхдээ төрсний дараа ч витамин а-г уулгаж байх нь хүүхдийн нүдний хараа, дархлааны систем, өсөлт хөгжилтөд нь чухал нөлөөтэй.

Өсөлт удааширна

7 Нүд аргана

Витамин а дутагдаж байгааг илтгэх хамгийн чухал шинж тэмдэг бол нүд нулимс ялгаруулах чадвараа алдсанаасаа болж нүдний алимыг чийглэж чадахаа болих байдаг. Нүд байнга аргаж хуурайших нь яваандаа эвэрлэг бүрхэвч асуудалтай болж, хараа муудах нөхцөлийг бүрдүүлдэг юм.

Нүд аргана

8 Бонус: А витаминаар баялаг хүнс

Хэрэв та витамин а-гийн дутагдлаа нөхөж, дээрх сөрөг шинж тэмдгүүдээс өөрийгөө хамгаалахыг хүсч байгаа бол өндөг, сагамхай загас, бууцай, чихэрлэг төмс болон лууванг тогтмол хэрэглэж хэвшээрэй. 

Бонус: А витаминаар баялаг хүнс

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()