Инстаграмын "стори"-г татаж авах аргууд

Дэлхий нийтээр инстаграмыг идэвхтэй ашиглах болсон өнөө үед уг сүлжээгээр дамжуулан төрөл бүрийн сонирхолтой, зугаатай, хэрэгцээтэй мэдээллийг авах боломжтой болсон. Ялангуяа ихэнх хэрэглэгчид сонирхолтой мэдээ мэдээлэл, зураг, дуу хөгжим, бичлэг зэргээ постлохоосоо илүүтэй сторидоо оруулах хандлагатай болжээ. Иймд та бүхэнд хэн нэгний инстаграмдаа оруулсан сториг хэрхэн татаж авах зааварчилгааг хүргэе. 

Инстаграмын "стори"-г татаж авах аргууд
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Андройд утасны аппликейшн

"Story saver"

Андройд утастай хүмүүс "Story saver" аппликейшны тусламжтайгаар инстаграмын зураг, бичлэг, сториг хялбархан татаж авах боломжтой. Мөн энэ аппыг ашиглан та дуртай зураг бичлэгээ татаж авч чадахаас гадна өөрийн контентоо байрлуулж болно.

Андройд утасны аппликейшн

Аппыг татан, өөрийн инстаграм хаягаар нэвтэрч орсны дараа хамгийн сүүлд хийсэн сториноос эхлээд бүх стори харагдана. Татах гэж буй хэрэглэгчийн стори дээр дарвал "save" буюу хадгалах товч гарч ирнэ.

"Story saver for instagram"

Инстаграмын ямар ч контентыг татаж авч болох өөр нэг андроид утасны  аппликейшин.

Сториг нь татаж авах хүнийхээ хаяг руу ороод, стори хэсгийг нээнэ. 

Оруулсан сторигоос нэгийг сонгоод дэлгэцний дээд хэсэгт байрлах сум дээр дарна. 

2 "iPhone" хэрэглэгчид

"Reshare story"

iPhone утастай хүмүүс энэ аппыг ашиглан стори хадгалж бас нийтэлж болно. Инстаграм хэрэглэгчийн хаягаар эсвэл линкийг нь хуулж хайх товчийг дарна.

"iPhone" хэрэглэгчид

Татаж авах хүнийнхээ хаяг руу ороод, сторигоо татна. 

Сториг үзэхэд гарч ирж буй "options" цэс рүү ороод, "save" товчыг дарна.

3 Компьютероор стори татах

"IG Stories for Instagram"

Google Chrome хөтөч ашигладаг хүмүүс инстаграмын стори татахад хамгийн тохиромжтой "extension" юм. 

Компьютероор стори татах

Chrome-ын "web store"-оос IG Stories for Instagram гэж хайн татаж авна.

Татагдсаны дараа хөтчийн зүүн дээд буланд гарч ирэх суман дээр дарж, дурын хүний сториг хайн, нүдний зураг дээр дараарай

Сторигоо үзэн, Download товч дээр дарна.

"Downloader for Instagram"

Mozilla Firefox хэрэглэдэг бол Dowloader for Instagram гэсэн нэмэлт цэсгийг суулгаж, инстаграм дахь бүх зураг, бичлэг, түүхийг татаж болно.

"Instagram Web"

Opera, Yandex, Browser хэрэглэгчдэд "Instagram web" хамгийн тохиромжтой.

Татах гэж буй сторигоо сонгоод дээр нь гарах сум дарж татна.

4 Screen Recording/ Дэлгэц бичих

Инстаграмын түүх болон шууд дамжуулалтыг хадгалах өөр нэг энгийн арга бол screen recording буюу дэлгэцийг бичиж авах юм. Энэ нь гар утас, таблет, компьютер гээд бүх хэрэгсэлд суурилагдсан байдаг ба үнэгүй программуудыг татаж авах боломжтой.

Screen Recording/ Дэлгэц бичих

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()