Нөхрөөсөө салсны "ачаар" асар их хөрөнгөтэй болсон бүсгүйчүүд

Хэрвээ нөхрөөсөө салахаар болсон бол маш ухаалаг хандах хэрэгтэй. Жишээлбэл бидний танд танилцуулах гэж байгаа одууд салахдаа маш ухаалаг байдлаар хандаж, өөртөө ашигтайгаар шүүхийн талыг эргүүлж чадсан байна.

Нөхрөөсөө салсны "ачаар" асар их хөрөнгөтэй болсон бүсгүйчүүд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

8 Деми Мур

Деми Мур өөрийнхөө үнэ цэнийг мэддэг бололтой. Үүнээс гадна тэрээр гэрлэлтийн хугацаанд зарцуулсан хүч хөдөлмөр, сэтгэл зүйгээ ч хүртэл үнэнлсан байна. Бүхий л амьдралынхаа туршид тэрээр 2 удаа том салалтыг хийж байсан бөгөөд 2000 онд Брюс Уиллис түүнд 40 сая доллар өгсөн бол, 2013 онд Эштон Катчер хөрөнгөө хуваахаас гадна нэмэлтээр мөнгө төлсөн байна. Ингээд Деми 300 сая гаруй долларын ашигтайгаар салж чаджээ.

Деми Мур

7 Эмбер Херд

Жонни Деппийн дотны найзууд Эмберийг түүний мөнгөнөөс болж Депптэй гэрлэсэн гэдэгт итгэлтэй байгаа аж. 2016 онд бүсгүй салах өргөдөл өгсөн бөгөөд уг өргөдөлдөө Деппийг гэр бүлийн хүчирхийлэгч хэмээн бичжээ. Шүүх хурал урт удаан хугацааны туршид үргэлжилж эцэст нь Херд ялсан байна. Депп экс эхнэртээ 7 сая долларыг өгсөн боловч Херд бүх мөнгийг сайн дурын тусламжийн санд хандивлажээ. Гэхдээ энэхүү маргаан эцэслээгүй бөгөөд Депп Эмберийг гэр бүлийн "жинхэнэ" хүчирхийлэгч хэмээн шүүхэд өгөөд байгаа юм.

Эмбер Херд

6 Даша Жукова

Даша Жукова болон Роман Абрамович нар хэрүүл маргаангүйгээр чимээгүй салсан юм. Тэрбумтан эр Ирина Маландинагаас салахдаа түүнд 300 сая долларыг өгсөн бол Forbes-ийн мэдээлснээр тэр 9.2 тэрбум еврог дараагийн эхнэр Дашадаа өгсөн байна.

Даша Жукова

5 Робин Мур

Робин Мур болон Мел Гибсоны салалт тухайн үедээ Холливудын хамгийн үнэтэй салалт байсан юм. Нөхрийгөө төгөлдөр хуурч Оксана Григорьеватай хайр сэтгэлийн холбоотой болсонд бухимдсан эхнэр нь түүнээс 400 сая доллар, хөрөнгөнийх нь талыг нэхэмжилсэн байна. Гибсон хуучин эхнэрийнхээ саналыг хүлээж авахаас өөр аргагүй болжээ. Хэдийгээр тэд салах өргөдлөө 2006 онд өгсөн ч 2011 онд албан ёсоор салсан аж.

Робин Мур

4 Оксана Григорьева

Оксана Григорьева ч Гибсоноос хоосон салаагүй байна. Хосууд салалтынхаа талаар 2010 онд зарласан бөгөөд анхандаа эв найрамдалтайгаар салах төлөвлөгөөтэй байжээ. Гэтэл гэнэтхэн төгөлдөр хуурч Гибсоныг түүнийг зоддог байсан хэмээн зарласан бөгөөд мөн эхнэрээ харааж, загнаж, арьс өнгөөр нь доромжилж байсан утасны бичлэгийг шүүхэд мэдүүлсэн байна.

Энэ бүхэн нь асуудал Оксанагийн талд шийдэгдэхэд нөлөөлж Гибсон 750 мянган долларыг түүнд төлсөн аж.  Ээлжит салалтын дараа Гибсоны карьер уруудаж эхэлжээ.

Оксана Григорьева

3 Жанет Жексон

Жанет Жексон тэрбумтан Виссам аль-Манагаас дундын хүү Иссагаа төрмөгц шууд салсан байна. Хосууд салалтынхаа шалгааныг төдийлөн тодорхой зарлаагүй бөгөөд шашин, соёл нь таарч тохироогүй тул салсан хэмээжээ. Бүсгүй нөхрөөсөө гэрлэлтийн гэрээнд дурдсан 200 сая долларыг авсан байна.

Харин одоо Жексон хүүтэйгээ хамт Лондонд амьдарч байгаа бол Аль Мана тогтмол хүүгээ эргэж, санхүүгийн тусламж үзүүлдэг аж.

Жанет Жексон

2 Елена Рыболовлева

Энэхүү салалт түүхэн дэхь хамгийн үнэтэй салалтын нэгд багтах бололтой. 2014 онд Женевийн шүүх тэрбумтан, хөлбөмбөгийн "Монако" багийн эзэн Дмитрий Рыболовлевын экс эхнэртээ 4.5 тэрбум доллар болон 500 сая долларын эд хөрөнгө, гоёл чимэглэл өгөх шийдвэрийг гаргасан байна.

Гэхдээ Елена бүх зүйлийг анхнаасаа төлөвлөсөн бололтой. Тэрээр салалтын дараа 80 сая доллар ноогдох гэрээнээс татгалзаж, асуудлыг хялбар замаар шийдвэрлэх Дмитрийгийн саналаас хүртэл татгалзжээ.

Елена Рыболовлева

1 МакКензи Безос

Өнгөрсөн оны зун "Амазон"-ы үндэслэгч Жефф Безос эхнэрээсээ салах шийдвэр гаргаснаар дэлхий нийт түүхэн дэх хамгийн үнэтэй салалтын гэрч болсон билээ. 

Шүүхийн шийдвэрийн дагуу Маккензи Безос нөхрийнхөө эд хөрөнгийн ихээхэн хэсгийг буюу 38 тэрбум долларыг гар дээрээ авахаар болсон. Ингэснээр Маккензи дэлхийн 4 дэх баян эмэгтэй болсон ч өөрийн авсан хөрөнгийн багагүй хувийг буяны ажилд зориулахаа мэдэгдсэн юм.

МакКензи Безос

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()