Гэрийн хамгийн бохир хэсгүүд хаана байдаг вэ?

Гаднах орчноос илүүтэй амьдарч буй гэр орон дотор илүү их бохирдол байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Хэдийгээр бид тогтмол гэрээ цэвэрлэдэг ч хамгийн ихээр нян бактери үржих магадлалтай хэсгүүдийг төдийлөн анзаардаггүй байна. Тэгэхээр дараах хэсгүүд гэрийн хамгийн бохирт тооцогддог учир нэн тэргүүнд анхаарал хандуулж, цэвэрлэж хэвшээрэй. 

Гэрийн хамгийн бохир хэсгүүд хаана байдаг вэ?

1 Дэрний уут

Дэр болон дэрний уут нь төрөл бүрийн нянгийн эх үүсвэр болдог. Жишээлбэл: харшил үүсгэх, нян бактери тараах гэх мэт. Энэ бүхэн нь амьсгалын зам болон нүдний хараанд сөргөөр нөлөөлж уушгины багтраа үүсгэх магадлалтай. Үүнээс сэргийлэхийн тулд долоо хоногт 1 удаа дэрнийхээ уутыг угааж байгаарай. 

Дэрний уут

2 Тоос сорогч

Гэрийн бүх тоос, шороог тоос сорогчоор цэвэрлэдэг гэж бодоход л ойлгомжтой байгаа биз. Тиймээс тоос сорогчийг хүн ордоггүй өрөөнд буюу харанхуй өрөөнд хадгалах нь илүү тохиромжтой бөгөөд тогтмол цэвэрлэх хэрэгтэй.

Тоос сорогч

3 Тоглоомын гар

Бараг л айл бүрт тоглоомын гар байдаг байх. Та хэдэн удаа тоглоомын гар барьж тоглосон бэ? Хэр их хэмжээний нянг хуванцар гарт үлдээсэн бол?

 

Тоглоомын гар

4 Хаалганы бариул

Та олон нийтийн газрын хаалганы бариулын цэвэр байдлыг хянаж чадахгүй. Гэхдээ гэрийнхээ хаалганы бариулд тогтмол анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд цэвэрлэгээ хийж байх үедээ хаалганы бариулуудыг арчиж байгаарай.

Хаалганы бариул

5 Хөргөгчний зөөлөвч

Хөргөгчний дээд хэсэгт байрлах зөөлөвч нь нянгийн эх үүсвэр болдог. Энэ хэсэгт харанхуй, чийглэг, хоолны хэсгүүд заримдаа ордог учир мөөгөнцөр, нян хуримтлагдах таатай нөхцөлд бүрддэг байна. Тиймээс цаг гаргаж уг хэсгийг цэвэрлээрэй. 

Хөргөгчний зөөлөвч

6 Компьютерын гар

Мэдээж, компьютерын ард суухдаа та гараа тогтмол угаадаггүй шүү дээ. Ингэж бодохоор л аймшигтай санагдаж байгаа биз. Тиймээс компьютерынхоо гарыг нойтон салфеткаар арчиж, ажлаа хийж дуусгаад гараа тогтмол угааж байгаарай. 

 

Компьютерын гар

7 Аяга таваг угаагч зөөлөвч

Зөөлөн, чийглэг бамбалзсан орчин нь нян хуримтлагдах хамгийн таатай нөхцөл бүрдүүлдэг. Тиймээс гал тогооны алчуур, аяга таваг угаагч зөөлөвчийг тогтмол сольж байгаарай. 

Аяга таваг угаагч зөөлөвч

8 Махны мод

Сальмонелл, бүдүүн гэдэсний нян, туузан хорхой гэх мэт энэ бүх нянг та махны модноос авах боломжтой. Энэ бүхэн нь махан дотор агуулагддаг бөгөөд ялангуяа модоор хийгдсэн бол ихээр хуримтлагддаг байна. Хэрэглэсэн даруйдаа шууд угааж, ногооны, махны гэх мэт тус бүрд нь ангилж байгаарай. 

Махны мод

9 Суултуурын ард тал

Ариун цэврийн өрөөний нян нь бүх төрлийн газраас орж ирдэг. Суултуурын тагийг таглахгүйгээр усаа татсан уу? Тэгвэл энэ бүх нян суултуурын ард, эргэн тойронд хуримтлагдсан гэсэн үг. Гэрийнхээ энэ хэсэгт нэлээд анхаарал хандуулж, суултуурын тагийг тогтмол таглаж байгаарай. 

Суултуурын ард тал

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()