Хамгийн өндөр зардлаар бүтсэн киноны зураг авалтууд

Орчин үеийн кино урлагт найруулагчийн хүссэн зүйл болгоныг амьд бодитойгоор гаргах тийм өндөр боломжтой болсноор бид олон сайхан динозавр, луу, сансрын сүртэй тулаан, ид шидтэний ер бусын тэмцлийг киноноос үздэг болжээ. Кино урлаг хөгжихийн хэрээр компьютерын зураглал ч бас өндөр төвшинд хүрч, онцгой сайн эффект бүхий  уран зөгнөлт кино бүтээлүүд улам олноор үзэгчдийг байлдан дагуулсаар байна.

Хамгийн өндөр зардлаар бүтсэн киноны зураг авалтууд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Олон хүний сэтгэлд хүрсэн сайн кино бүтээл хийхийн тулд зуугаар тоологдох сая долларын хөрөнгө зарж байгаа ба энэ нь зөвхөн алдартай одуудад зардаг хөрөнгө төдий биш бас орчин үеийн технологи ашиглах өртөг зардал билээ. Зарим нэг киноны нэгхэн хэсгийг хийхэд уг киноны ихэнх зардлыг гаргадаг явдал бий бөгөөд 10-хан секундийн төлөө санаанд оромгүй их хөрөнгө зарсан тухай энэ удаа сонирхуулъя.

 

5 "I Am Legend": Бруклиний гүүр нурах хэсэг - 5 сая ам.доллар

Энэ киног бүр 1990-ээд оны үед хийх санаатай байсан боловч 2004 оноос жинхэнээрээ ажиллаж эхэлсэн гэдэг. Кино зохиолч нар нь олон удаа зохиолоо дахин бичиж, сайжруулж байх тэр үед гол дүрийн жүжигчнээ сонгож чадахгүй удсан билээ. 2007 онд үзэгчдэд хүрсэн Френсис Лоуренс (Francis Lawrence)-ийн энэ кинонд Арнольд Шварцнеггер тоглохоор яригдаж байсан ч Уилл Смит (Will Smith) гол дүрийг бүтээсэн байдаг. Хүнгүй хоосорсон Нью-Йорк хотод үйл явдал болох ба доктор Роберт Невилл ганцаараа амьд үлдэж, бусад хүмүүс бүгд аймшигт вирусийн халдвараас болон цус сорогч амьтад болон хувирсан байна.

Өнгөрсөн үйл явдлыг гол дүрийн баатрын эргэн дурсаж байгаа байдлаар харуулах ба хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх том ажиллагаа явагдаж, халдвар авсан хүмүүсийг хориотой бүсээс гаргахгүйн тулд Бруклиний гүүрийг бөмбөгдөн нураана. Энэ үед Невиллийн эхнэр хүүхдийн сууж явсан нисдэг тэрэг осолд орж, дотор нь байсан бүх хүн амиа алддаг.

Энэ хэсгийг хийхийн тулд 6 шөнө, мянга мянган хүн, жинхэнэ байлдааны техник оролцож, 5 сая ам.доллар зарцуулсан юм. Эргийн хамгаалалтын алба, Батлан хамгаалах яам, Үндэсний гвардийн цэргүүд бас оролцсон энэ хэсгийн зураг авах үед цаг агаар хүйтэн, нэгдүгээр сар байсан нь кино хийхэд ихээхэн хүндрэл учруулж байжээ.

"I Am Legend": Бруклиний гүүр нурах хэсэг - 5 сая ам.доллар

4 "Pearl Harbor": Цэргийн баазын бөмбөгддөг хэсэг - 5.5 сая ам.доллар

Найруулагч Майкл Бэй (Maichael Bay)-ийн хийсэн уг киноны нэг хэсэгт өмнөхөөс ч илүү их мөнгө зарцуулсан нь Америкийн цэргийн баазыг бөмбөгдөж байгаа хэсэг байв. Кинонд олон төрлийн байлдааны техник, дэлхийн хоёрдугаар дайны үеийн зэвсгийг ашигласан гэдэг. "Mitsubishi A6M Zero" онгоцыг жинхэнэ зургаар нь дахин хийж хэрэглэсэн бөгөөд киноны тухайн хэсэг нь яг л бодит мэт болсон юм. Зураг авч байсан Калифорни дахь хоосон цэргийн баазын дээгүүр янз бүрийн онгоц эргэлдэн байх үед нутгийн оршин суугчид жинхэнээрээ дайн эхэлж байна гэж айн сандарч байсан явдал бий.

Мөн тухайн киноны шийдвэрлэх тулалдааны хэсэгт ашигласан тэсрэх бодисын хэмжээ нь Гиннесийн номонд тэмдэглэгдсэн ба 6 ширхэг 182 метрийн урттай тэсрэлт гаргахын тулд 700 ширхэг динамит, 600 метр шатах олс, 15 мянган литр бензин, 12 камер ашигласан байна. Хөлөг онгоцонд тэсрэх бодис суурилуулахын тулд бүтэн хагас сар зарсан ба онгоц болгонд 500 тэсрэх бөмбөг тавьжээ. Мөн энэ бүх зүйлийг хийхийн тулд Хавайн засаг захиргаатай тохиролцох гэж нэлээдгүй цаг зарж байв.

Бодит байдал дээрээ тэсрэлт нь ердөө 8 сек үргэлжилсэн боловч монтажийн тусламжтайгаар 12 болгож сунгасан байна. Энэ хэсгийн зураг авалтад 5.5 сая ам.доллар зарсан бөгөөд нийт киноны төсөв нь 140 сая, дээр нь сурталчилгаанд бас 79 саяыг зарцуулсан билээ.

"Pearl Harbor": Цэргийн баазын бөмбөгддөг хэсэг - 5.5 сая ам.доллар

3 "Superman Returns": Супермэн Криптонд буцан ирж байгаа хэсэг - 10 сая ам.доллар

Супер баатрын тухай цувралыг 20 жилийн дараа дахин үргэлжлүүлэн хийхдээ "Warner Bros" нь 270 сая буюу рекорд хэмжээний их төсөв гаргажээ. Гэсэн ч кино маань бүрэн бүтэлгүйтэж ердөө 391 сая ам.доллар олсон байна. Найруулагчийн үзэж байгаагаар бол уг кинонд хэт их романтизм орж, харин “экшн” дутагдсанаас ийм байдалд хүрсэн гэнэ. Магадгүй бүтэлгүйтлийн нэг шалтгаан нь кино зураг авч дууссаны дараа эхлэлийг өөрчилсөн явдал ч байж болох юм. Анхны хувилбараар супермэн нь төрсөн гариг Криптонд буцан ирж байгаа 5 минутын хэсэг байжээ. 

Супермэн огторгуйгаар удаан явсаар өөрийн гаригт ирэх үедээ цацраг идэвхт солирын хэсэгтэй мөргөлдөн золтой  үхэлгүй өнгөрөх ба  хөлөг нь унах болох үед тэрээр хөлгийн удирдлагад дэлхийн байрлалыг оруулж буцахаар болгож амждаг байна. Ийм байдлаар супермэн нь яагаад удаан хугацаагаар дэлгэцэд гарахгүй байсныг тайлбарлах болно гэж тооцож байжээ. Гэсэн ч энэ нь киноны бусад хэсэгтэй сайн зохицохгүй байна гэж үзсэн учраас хасаж өөрчилсөн гэдэг. Гэтэл энэ хэсгийн зураг авахын тулд 10 сая ам.доллар зарцуулсан бөгөөд энэ нь кино урлагийн түүхэнд кинондоо ороогүй, хасагдсан хэсгийн дундаас хамгийн үнэтэйд нь тооцогдох биз ээ.

"Superman Returns": Супермэн Криптонд буцан ирж байгаа хэсэг - 10 сая ам.доллар

2 "Swordfish": Лос-Анжелесын дээгүүр нисэх автобус - 13 сая ам.доллар

Олон том одууд тоглосон энэ кино мөн л ашиг орлого байхгүй,алдагдал хүлээсэн юм. Доминик Сена (Dominic Sena)-гийн энэ кинонд Жон Траволта (John Travolta), Хью Жекман (Hugh Jackman), Хaлли Берри (Halle Berry) тоглосон бөгөөд нийт 102 сая ам.долларын зардлаар бүтээд ердөө 147 сая ам.доллар л олж, кино шүүмжлэгч нар ч энэ бүтээлийг олигтой үнэлээгүй, ихэнхдээ сул муу талыг нь ярьж байжээ. Киноны үйл явдал нь хакер байсан Стэнли Жобсон хоёр жил шоронд суугаад гарангуутаа банк дээрэмдэхэд оролцоно. Түүний үүрэг нь улсын чухал мэдээллийн санд нэвтрэх ёстой бөгөөд гэмт хэргийн энэ бүлэглэл 9 тэрбум долларыг улсын нууц фондоос хулгайлах зорилготой байжээ.

Энэ киноны хамгийн үнэтэй хэсэг нь "CH-54 Flying Crane" нисдэг тэрэг сургуулийн автобусыг өөрөөсөө дүүжлэн Лос-Анжелесын дээгүүр нисдэг хэсэг юм. Замдаа янз бүрийн байшин сав мөргөсөөр, автобус бэхэлсэн 4 тросын 2 нь тасарч, автобус босоо байдалтай дүүжлэгдэн явах ба замдаа зорчигч нараа алдаж асгасаар яваад нэгэн өндөр байрны дээвэр дээр бууна. Үнэндээ бол павилон дотор, ногоон фоны наана ,хэсэг хүмүүсийг автобусанд суулгаж өргөөд савлан байж энэ зургийг авсан гэдэг. Ганцхан энэ хэсгийн зураг авахад 13 сая ам.доллар зарцуулсан байжээ.

"Swordfish": Лос-Анжелесын дээгүүр нисэх автобус - 13 сая ам.доллар

1 "The Matrix Reloaded": Хурдны зам дээр хөөцөлдөх хэсэг - 40 сая ам.доллар

"Матрикс" цуврал киноны 2-р хэсгийг хамгийн амжилттай болсон гэж олон хүн үздэг. 750 сая ам.долларын ашиг олсон энэ киноны төсөв нь 150 сая байсан ба зөвхөн тусгай эффектэд 100 саяыг зарсан байна. Магадгүй ийм учраас уг бүтээл нь хамгийн шилдэг эффект бүхий кинонд олгох "VES Award" шагнал хоёрыг авсан байж болох юм. Киноны продюсерууд энэ бүх тусгай эффект нь олны сонирхлыг татаж чадах эсэхэд их эргэлзэж байсан гэдэг. Гол дүрд тоглосон Киану Ривз (Keanu Reeves) нь  кино амжилтад хүрэхгүй байж магадгүй гэж бодож байсан учир, бүтээлээ аврахын тулд билетийн орлогоос олох мөнгөнөөсөө татгалзсан гэдэг. Энэ нь 38 сая ам.доллар болох байсан юм.

Ихрүүд, Нео, төлөөлөгч нарын хооронд болох хөөцөлдөөнийг хийхэд бас энэ хэрийн мөнгө зарцуулсан байна. Энэ хэсэгт дараа нь ихэд алдаршсан, нисэн ирж буй сумыг гараараа барьж авдаг тэр үйл явдал гардаг билээ.

Иймэрхүү жижиг хэсэг нь өндөр үнээр бүтдэг нь түүний үргэлжлэх хугацаа, олон төрлийн тусгай эффект хэрэглэдэгтэй холбоотой юм. Жүжигчдийг энэ бүх хөдөлгөөнд сургахын тулд зураг авалт эхлэхээс 8 сарын өмнөөс бэлдэж эхэлсэн байдаг бөгөөд 17 минутын энэ хэсгийг авахын тулд 27 хоног зарцуулжээ. Харин нийтийн ашиглалтад байдаг авто замыг ийм удаан хугацаагаар ашиглах нь бэрхшээлтэй байсан тул Австрали дахь эзэнгүй болсон цэргийн баазад 2,3 км урт, 3 эгнээтэй зам барьж зураг авсан гэдэг. Мөн "General Motors" корпорац 300 машиныг хандив болгож өгснөөр ихээхэн хэмжээний зардал хэмнэж чаджээ. Хэрвээ энэ мэтийн тааламжтай нөхцөл байгаагүй бол найруулагч маань 40 сая ам.долларт ийм хэмжээний зүйл хийж чадах байсан нь юу л бол.

"The Matrix Reloaded": Хурдны зам дээр хөөцөлдөх хэсэг - 40 сая ам.доллар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()