Солонгосын "Армийн гоймон" хэмээх амтат хоолны жор

Солонгосчуудын дунд халуун тогоонд хийдэг хоол нь хамгийн түгээмэл жоруудын нэг юм. Ялангуяа хавар намрын улиралд энэ төрлийн хоол нь хүний биед хамгийн их илчлэг өгдөг аж. Энэ үүднээс та бүхэнд халуун тогооны жорууд дундаа хамгийн алдартай нь болох Солонгос "Армийн гоймон" хийх жорыг хүргэж байна.

Солонгосын "Армийн гоймон" хэмээх амтат хоолны жор

1 Орц:

  • Тахианы шөл - 1 л
  • Лаазалсан гахайн мах - 200 гр
  • Зайдас - 4 ш
  • Дүфү - 250 гр
  • Эноки мөөг - 200 гр
  • Хясаан мөөг - 200 гр
  • Шитакэ мөөг - 100 гр
  • Кимчи - 100 гр
  • Бэлэн гоймон - 110 гр
  • Усанд дэвтээсэн цагаан будааны боов - 50 гр
  • Ногоон сонгино - 30 гр
  • Бяслаг - 1-ээс 2 зүсэм

Сүмсний орц:

  • Солонгос чинжүү (Гочугару) - 2 хоолны халбага
  • Шар буурцагны цуу - 1 хоолны халбага
  • Татсан сармис - 1 хоолны халбага
  • Элсэн чихэр - хагас хоолны халбага
  • Солонгос чинжүүний нухаш - хагас хоолны халбага
  • Хар перц - хүссэн хэмжээгээр

Орц:

2 Хийх дараалал:

Ихэнх орцоо (гоймон, будааны боов, ногоон сонгино, бяслаг зэргээс бусад) хоолны саванд хийж тавина. Дунд хэсэгт сүмсээ нэмнэ. Савны булангаас тахианы шөлөө хийгээрэй. Тагийг нь тавиад дунд хэмжээний гэл дээр 8 орчим минут буцалгаарай.

Хийх дараалал:

Дараа нь үлдсэн орцуудаа хийгээд таггүйгээр нь гоймонгоо болтол нь (2-3 минут) буцалгана. Эцэст нь галаа аажим аажмаар буулгах хэрэгтэй.

Ингээд Солонгос армийн гоймон бэлэн боллоо. Сайхан хооллоорой!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()