Хөгцөрсөн хүнсийг идвэл таны биед юу болох вэ?

2020-03-22, 13:30
4,129

Хөгц бол энэ дэлхий дээр үүссэн хамгийн анхны амьдралын хэлбэрийн нэг нь юм. Энэ микроорганизмын группд олон янзын хортой болон хоргүй төрлүүд багтах ба хүний биед хоргүй хөгцийг нь эмнэлэг, хүнсэнд өргөн ихээр хэрэглэдэг байна. Хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалахад хөгц үүсэн бий болдог ба бид ийм болсон хүнсийг ихэвчлэн хог руу хаядаг билээ. Зарим нэг нь хөгцөрсөн хэсгийг зүсэж аван хаяад, үлдсэнийг идэж орхидог. Гэтэл энэ маань тун аюултай зүйл байж болох бөгөөд энэ тухай үргэлж санаж байх хэрэгтэй юм шүү.

Хөгцөрсөн хүнсийг идвэл таны биед юу болох вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Хөгц юугаараа аюултай вэ?

Хөгц нь хүний биед ихээхэн муу нөлөөтэй хорт бодис ялгаруулдаг ба эрдэмтэд хөгцийг бүр “чимээгүй алуурчин” гэж нэрлэдэг байна.

“Хүнсний бүтээгдэхүүн дээр үүсэн бий болсон хөгцийг хамгийн аюултай гэж үздэг бөгөөд ийм хүнс идсэнээр хөгц хэмээн нэрлэх тэрхүү мөөгөнцрийн бүхэл бүтэн систем, асар их хэмжээний хор тэр чигээрээ хүний биед орох болно.”

Ийм мөөгөнцөр бүхий хүнсийг идэж хэрэглэх байтугай зарим нэгэнд нь хүрэх төдийд ч хортой нөлөө үзүүлж экзем, дерматит, харшил зэрэг өвчний эх суурь болдог байна. Хөгцтэй хүнс удаан хадгалсан битүү савыг онгойлгон үнэрлэснээр та ринит өвчин тусах, ширүүн ханиалгах, эсвэл астма өвчтэй болох магадлалтай юм шүү.

Хөгц юугаараа аюултай вэ?

2 Хөгцөрсөн хүнсийг яах вэ?

Хүмүүс хөргөгчөөсөө хөгцтэй хүнс олоод зарим хэсэг нь шууд гаргаж хаядаг бол нөгөө хэсэг нь ямар ч аюулгүй гэж үзэн хүнсэндээ хэрэглэсээр байдаг.

Гэхдээ ийм хүнсийг идэж хэрэглэж огт болохгүй. Бид үнэндээ үндсэн аюулыг биш ердөө л мөөгөнцрийн дээд  хэсгийг л харж, түүнийгээ хөгц гэж нэрлэж байдаг бөгөөд энэ мөөгөнцөр хэмээх микроорганизмын нүдэнд үл харагдах нарийн хэсэг нь тухайн хүнсний бүтээгдэхүүний дотор маш уртаар, салбарлан тархсан байдаг байна. Тэгэхээр та хөгцтэй хэсгийг авч хаясны дараа үлдсэнийг идэхэд зүгээр гэж бодож байгаа бол энэ нь том андуурал юм шүү.

Хүний биед ашигтай мөөгөнцөр-хөгц болох пенициллин нь бусад хөгцөө бодвол хар өнгөтэй байдаг гэж ярьдаг. Энэ нь ерөнхийдөө үнэн боловч хүн өөрөө бие дааж сайн муу хөгц гэж ялгах гэж оролдох хэрэггүй болов уу. Учир нь та буруу таних өндөр магадлалтай, нэг хүнсний бүтээгдэхүүн дээр олон янзын группийн мөөгөнцөр зэрэг үүссэн байж болох билээ.

Ер нь хамгийн сайн арга бол хүнсний бүтээгдэхүүн дээр ямар нэг хар толбо төдий зүйл бий болсон л бол шууд хог руу хаях юм. Дараа нь ийм хүнс хадгалж байсан хэсгийг хүнсний содын уусмалаар арчиж цэвэрлэх хэрэгтэй.

Хөгцөрсөн хүнсийг яах вэ?

3 Хөгцтэй хүнс хэрэглэснээр ямар байдалд хүрч болох талаар

Энэ мөөгөнцөр нь хүний биед ороод хүчилтөрөгчийн дутагдалд орж, дээрээс ходоодны шүүсний хүчлийн нөлөөгөөр үхэж үгүй болно.Гэхдээ ингэж устахын өмнө хүний эрүүл мэндэд ихээхэн гай болж мэдэх хангалттай хор ялгаруулж амждаг билээ. Ингэж хордсон хүмүүст ихэнхдээ бөөлжих, толгой өвдөх, суулгах, тамиргүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Тийм учраас хэрэгдэх гэж байгаа хүнсээ сайтар анхаарч харж байх хэрэгтэй юм. Бас хөгц нь ихэнхдээ гурилан бүтээгдэхүүн дээр бий болдог гэдгийг санаж байх нь зөв. Ийм бүтээгдэхүүнийг худалдаж аваад 1-2 хоног хадгалсны дараа ажиглахад, олж харахад хэцүү жижигхэн хар цэгүүд бий болсон байдаг нь уг хүнсийг хэрэглэж болохгүй болжээ гэсэн үг юм. Хөгцтэй хүнс идээд хордож байж магадгүй шинж тэмдэг илэрч эхэлбэл дор дурдсан зүйлийг хийх хэрэгтэй:​

  • Бөөлжих. Ингэснээр та өөрийн гэдэс дотор орсон хорт бодисыг гадагшлуулан зайлуулах болно
  • Гарын дор байгаа абсорбент үйлчилгээтэй эм яаралтай уух
  • Ус ихээр уух хэрэгтэй боловч аль болох бүлээн ус уухыг бодоорой. Бүлээн ус ууснаар бөөрний үйл ажиллагаа идэвхжин хорт бодисыг хурдан гадагшлуулдаг байна.

Мөөгөнцөр - хөгцийн хордлоготой үед исгэлэн жимсний ханд уух нь бас сайн гэдэг билээ.

Хөгцтэй хүнс хэрэглэснээр ямар байдалд хүрч болох талаар

4 Хөгцтэй боловч хүний биед сайн нөлөөтэй хүнс гэж байдаг уу?

Хөгц, мөөгөнцөр гэж ямар аюултай зүйл болох тухай их ярьдаг боловч дэлгүүрт хөгцдөө хучигдсан олон хүнс байх бөгөөд сонирхолтой нь ийм бүтээгдэхүүнүүд нь бүр их үнэтэйг нь яана. Ийм хүнсийг хэрэглэж болох уу? Хүний биед ашигтай юу?

Хөгцтэй хүнс дотроос хамгийн алдартай нь бяслаг бөгөөд тэр дундаа Рокфор болон Бри төрлийн бяслаг нь маш их хөгцтэй байдаг билээ. Энэ хөгцөд хүний биед хэрэгтэй олон нэгдэл байж, ясны бэхжилтэд сайн нөлөө үзүүлэн, бодисын солилцоог эрчимжүүлнэ. Уураг бий болгох хөгцийн бодис нь хүний зүрхний үйл ажиллагаа, мэдрэлийн системд ихээхэн тустай .

Сало буюу гахайн давсалж бэлдсэн өөхөнд бас ихээхэн хэмжээний хөгц байдаг ба олон төрлийн хиам ч бас хөгцтэй байх нь элбэг. Сонирхолтой нь ийм төрлийн хөгц нь ямар нэг муу нөлөөгүй төдийгүй хүний биеийн дархлааг дэмжих шинж чанартай байдаг билээ.

Үйлдвэрийн аргаар хүнс үйлдвэрлэх явцад хүнд хэрэгтэй пенициллин ашигладаг учир дээрх бүтээгдэхүүнд хөгц бий болдог байна. Харин гэрийн нөхцөлд ийм пенициллин бий болохгүй учир гэртээ хадгалж байгаа хүнснээс ямарваа нэг хөгц үүсэн юм олдвол шууд л гаргаж хаях хэрэгтэй шүү. 

Хөгцтэй боловч хүний биед сайн нөлөөтэй хүнс гэж байдаг уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()