Оршуулган дээрээ гэнэт амь орсон хүмүүсийн итгэмээргүй түүхүүд

Гайхамшиг тохиолдож үхлээс мултарч чадсан хүмүүсийн түүхийг та бүхэн олонтаа сонсож байсан байх. Харин үхлээс эргэж ирсэн хүмүүсийн тухай сонсож байсан болов уу? Итгэмээргүй байгаа биз. Ойр дотны хэн нэгэн чинь оршуулах ёслол дээрээ гэнэт сэрвэл танд ямар санагдах бол, нэг талаар баярлах ч бас айж балмагдах нь дамжиггүй. Ингээд та бүхэнд үхлээс буцаж ирсэн хүмүүсийн түүхийг хүргэж байна. 

Оршуулган дээрээ гэнэт амь орсон хүмүүсийн итгэмээргүй түүхүүд

1 Хамди Хафез аль-Нуби

Хамди Хафез аль-Нуби нь Египтэд зөөгчөөр ажиллаж байжээ. Ийнхүү ажлаа хийж байхдаа аль-Нуби гэнэтхэн зүрхний шигдээс өвчнөөр нас барсан байна. Залуугийн гэр бүл түүнийг усанд оруулж, лалын шашинтны журмаар орой оршуулахаар бэлдэж байсан аж.  Хамди-д нас барсны гэрчилгээг авахын тулд тэд гэртээ эмч дуудсан бөгөөд эмч үзлэг хийж Хамдиг амьд байгааг тогтоосон байна. Ингээд аз жаргалаар бялхсан гэр бүл оршуулгын ёслолыг цуцлалгүйгээр, амьд гарсны баяр болгож тэмдэглэсэн гэнэ. Энэхүү үйл явдал 2012 онд Хамдиг 28 настай байхад тохиолджээ.

Хамди Хафез аль-Нуби

2 Людмила Стеблицкая

2011 оны 11 сард 61 настай Людмила Стеблицкая эмч нарыг нас барсан хэмээн тогтоосны дараа дахин амь оржээ. Тэрээр моргт 3 хоног өнгөрүүлснийхээ дараа сэрсэн байна.

Тэтгэврийн насны эмэгтэйн эрүүл мэндийн байдал таагүй байсан учир түүнийг Томскийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрээр хэд хоногийг эмнэлэгт өнгөрүүлжээ. Баасан гариг Людмилагийн охин Анастасия эмч рүү залгаж ээжийнхээ биеийн байдлыг асуухад эмч нар ээжийг нь нас барсан гэх таагүй мэдээг бүсгүйд дуулгасан байна. Анастасия оршуулгын ажилд бэлдэж, даваа гариг ээжийнхээ цогцсыг авахаар эмнэлэг очжээ. Гэвч задлан шинжилгээ хийх хэрэгтэй учир бүсгүйг хэд хоног хүлээхийг эмч нар хүссэн байна.  Харин хэсэг хугацааны дараа айдаст автсан эмч Анастасия дээр очиж “Ээж тань нас бараагүй, өөрийнхөө оронд амьд хэвтэж байна” гэсэн аж. Людмила юу ч санахгүй байсан бөгөөд эмнэлэгт хэвтэж байгаад нэг өглөө маш хүйтэн мооргын өрөөнд сэрснээ л санасан байна.

Людмила Стеблицкая

3 Брайтон Дама Занте

Зимбабын иргэн Брайтон Дама Занте 34 насандаа нас баржээ. Түүний биеийг хөнжилд боож, моорог руу аваачсан байна. Дараагийн өдөр нь Брайтоны гэрт нас барсан залуутай салах ёс гүйцэтгэхээр найз нөхөд, ойр дотныхон хүмүүс ирсэн аж.

Зантегийн авсны хажууд найз нөхөд болон хамаатан садангууд нь цуглах үед Зантегийн хөл гэнэтхэн хөдөлжээ. Энэхүү үйл явдлыг түүний дарга Лот Гака анх ажигласан байна. Оршуулгын ёслолд ирсэн хүмүүс нас барсан залуугийн биед муу ёрын сүнс шүглэсэн гэдэгт итгэж, айдаст автаж зугтсан байна. Ингээд айдас, шокын байдлаас гарсныхаа дараа тэд Зантег Гверд дахь эмнэлэгт хүргэж, амьсгалын аппарат залгасан аж. 2 хоногийн дараа залуу хэвийн байдалдаа эргэн оржээ. Занте мөн л юу ч санахгүй байсан бөгөөд дахин амьдрах болсондоо ихээхэн баяртай байна гэжээ. 

Брайтон Дама Занте

4 Мандло

Зимбабвын биеэ үнэлэгч Мандло 2013 онд үйлчлүүлэгчтэй хамт байхдаа “Манор” зочид буудалд нас барсан юм. Ингээд тусгай албаныхан ирж, бүсгүйг авсанд хийх мөчид тэрээр: “Та нар намайг алахыг хүсэж байна” гэж хэлсээр сэргэсэн байна. Гэрчүүд айдаст автаж зугтжээ. Албаны хүмүүс энэхүү үйл явдлыг жинхэнэ ид шид мэт хүлээж авсан юм. Учир нь тэд Мандлог нас барсан гэдэгт бүрэн итгэлтэй байсан гэнэ. Тэд бүсгүйг гэрт нь хүргэж өгч, харин түүний үхэлд буруутай гэх хүн хэргийн газраас зугтсан байна.

Мандло

5 Тони Яхле

Америкийн Охайо мужийн автомашины засварчин Тони Яхле нас барсныхаа дараа эргэн сэржээ. Тэрээр клиникийн үхэлд орсон байсан бөгөөд Тонигийн зүрх 45 минутын турш цохилохоо больсон гэнэ. Яхле 18 настай Лоуренс хүүтэй байжээ. Эмч нар Яхлег морг руу аваачих гэж бэлдэх үед Лоуренс: “Ааваа, та өнөөдөр нас барах гээгүй биз дээ” хэмээн хэлсэн аж. Энэ үед гайхамшигтай зүйл тохиолдож Яхле амьд байгаагаа илэрхийлж эхэлсэн байна. Эмч  нар маш ихээр гайхаж, түүнийг хэвийн байдалд шилжүүлэх тал дээр анхаарал хандуулж эхэлжээ. 

Зүрх судасны эмч Ража Назир ч болсон явдлын талаар тайлбарлаж чадаагүй гэнэ. “20 жилийн турш ажиллаж байхдаа нас барсан хүн эргэн ирж байхыг би огт хараагүй” гэжээ. Яхле нь Беллбрук дахь Христийн сүмийн итгэгч учир өөрийгөө үхлээс эргэж ирсэн гэдэгтээ итгэлтэй байгаа юм.

Тони Яхле

6 Уолтер Уильямс

Нас барагсдын дундаас амьд гарах үедээ Уолтер 78 настай байжээ. Миссисипи мужийн Холмс Каунтигийн хотоос сувилагч нарын хүсэлтээр эмч Декстер Ховард Уолтерыг гэрт ирсэн бөгөөд тэр Уильямсын зүрхний цохилтыг шалгаж, нас барсан болохыг тогтоосон байна.

Уильямсын цогцсыг цогцосны уутанд хийж “Портер болон түүний хүүд” хэмээх оршуулгын товчоо руу аваачсан аж. Маргааш өглөө нь оршуулгын товчооны ажилчид 5 цагийн турш уутанд байсан бие  гэнэтхэн хөдөлж эхэлснийг анзаарсан байна. Мэдээж, тэд гайхшралд автсан нь тодорхой.

Уильямсыг нэн даруй эмнэлэгт хүргэж, гэр бүлтэй нь холбогджээ. Уильямсыг нас барсан болохыг тодорхойлсон Ховард: Сүүлийн үгийг бурханд үлдээе гэж хэлсэн байна. Харамсалтай нь 2 долоо хоногийн дараа Уильямс үнэхээр нас барсан аж.

Уолтер Уильямс

7 Карлос Камехо

2007 онд Венесуэлийн иргэн Карлос Камехо зам тээврийн осолд орсон байна. Эмч нар түүнийг нас барсан хэмээн тодорхойлж, моргт хүргэсэн бөгөөд задлан шинжилгээ хийхээр болжээ.  Залуугийн нүүрийг зүсэхэд түүний нүүрнээс цус гарч эхэлсэн нь Карлосыг амьд болохыг илтгэж байсан юм. Үүнийг ойлгосон эмч нар шархыг шууд оёсон байна.

33 настай Камехо зүсэлтийн өвдөлт маш аймшигтай байсан учир би шууд сэргэсэн гэжээ. Нөхрийнхөө цогцсыг танихаар ирсэн бүсгүй нөхрөө амьд байгааг хараад маш ихээр баярласан аж. Камехог хүргэсэн эмнэлгийн ажилчид энэхүү хачирхалтай нөхцөл байдалд хариу өгөхөөс татгалзсан хэдий ч залуугийн нүүрэн дээр задлангийн сорви байгаа нь түүнийг нас барсан гэж тодорхойлсон болохыг баталж байгаа юм.

Карлос Камехо

8 Ясмина Гомес

2013 онд Женнифер да Силва Гомес нь Ясмина хэмээх охиныг төрүүлсэн байна. Эмч нар бяцхан охиныг амьгүй төрсөн гэж үзжээ. Ясминаг морг руу аваачих үед эмч Ана Клаудия Оливейра бяцхан охиныг эмнэлгийн сүмийн тахилын ширээн дээр тавьсан аж.

3 цагийн дараа Ясмина эргэн ирсэн байна. Үүний гэрч нь бяцхан охины эмээ Эльза болжээ. Тэрээр нас барсан зээгийнхээ цогцсыг авах гэж очоод ийнхүү зээгээ амьд болохыг харсан байна. Ингээд эмч нар охиныг асрах ажиллагаанд оржээ.

Охиныг нас барсан болохыг тодорхойлсон Аурелия Филипак эмч: “20 жилийн турш надтай ийм зүйл огт тохиолдож байгаагүй” гэсэн аж.

Ясмина Гомес

9 Ли Сюфень

Хятадын Бейлю тосгоны иргэн Ли 6 хоногийн турш авсанд хэвтэж амьд гарсныхаа дараа тосгоны бүх хүмүүсийг айдаст автуулсан аж. Түүний хөрш Сюфенийг сэргээх оролдлогыг хийсэн боловч чадаагүй учир түүнийг нас барсан гэж боджээ.

Сюфенийг онгорхой авсанд хийж, найз нөхөд, ойр дотны хүмүүст нь салах ёс хийх боломжийг олгосон аж. Оршуулгын ёслолын нэг хоногийн өмнө хөршүүд авс хоосон байгааг харж, айдаст автсан байна. Тэд нас барсан Сюфенийг хайж байсан боловч тэрээр галын өрөөндөө хоол хийж байсан гэнэ. Сюфень: “Би маш удаан унтсан бөгөөд маш өлссөн байдалтай сэрсэн юм. Авснаас гарахын тулд би тагийг маш удаан түлхсэн” гэж хэлжээ. Тухайн үед Ли 95 настай байсан аж.

Ли Сюфень

10 Таслима Рафик

Дахин амьдрах боломжийг олохдоо Таслиме Рафик 52 настай байжээ. 4 хүүхдүүдийн ээж тэрээр зүрхний шигдээс өвчнөөр Их Британийн Рединг дахь Хатан Хааны Беркшир дахь эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нар 45 минутын турш бүсгүйн зүрхийг ажиллагаанд оруулах гэж хичээсэн боловч чадаагүй учир түүнийг нас барсан хэмээн тодорхойлжээ.

Таслимагийн нас барсан болохыг гэр бүлийнхэнд нь хэлж, тэд салах ёс гүйцэтгэхээр ирсэн аж. Саяхан хийсэн адреналины улмаас Таслимагийн бие хөдлөх, татганах магадлалтай хэмээн эмч нар сануулсан бөгөөд үнэхээр Таслимагийн бие 2 цагийн турш хөдөлж байсан гэнэ.  Харин дараа эмч нар түүний лугшилтыг барьж үзэхэд бага хэмжээний лугшилт мэдрэгдэж байсан нь Таслима амьд гарахын төлөө тэмцэж байгаа болох нь тогтоогдсон байна. Гэхдээ эмч нар хүчилтөрөгчийн дутагдлаас болж түүнийг амьд гарч чадахгүй байх магадлалтай гэжээ.

Түүний гэр бүлийнхэн гайхамшиг байдаг гэдэгт итгэж залбирч байсан юм. Таслимагийн охин Шабана: "Ээжээ хэрвээ би таны урмыг хугалах зүйл хийсэн бол та надад энэ талаар хэлээч" гэхэд Таслима: "Чи миний урмыг хугалах юу хийсэн юм бэ" гэж хариулсан байна.

Маргааш өглөө нь гэхэд Таслимагийн биеийн байдал хэвийн болж тэрээр гэр бүлтэйгээ ярилцаж, аз жаргалтай нэгэн болжээ.

Таслима Рафик

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()