Хамгийн үзэсгэлэнтэй 10 буриад бүсгүй

2019 онд гоо бүсгүйн тэмцээнүүдэд ялалт байгуулж, загварын тайзыг эзэгнэж чадсан Буриадын гоо бүсгүйчүүдийн жагсаалтыг "Baikal-Daily" сайт гаргасныг та бүхэнд толилуулж байна. 

Хамгийн үзэсгэлэнтэй 10 буриад бүсгүй
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

10 Тунгалаг Дашиева

23 настай Тунгалаг Дашиева нь "Miss Ulan-Ude-2019" тэмцээний авьяаслаг миссийн шагнал хүртсэн бөгөөд  Хотс Намсараевын нэрэмжит Буриадын драмын театрын жүжигчин юм.

Тунгалаг Дашиева

9 Алтана Ангархаева

2019 оны "Буриадын гоо бүсгүй" тэмцээнд 20 настай Алтана Ангархаев хэмээх охин ялалт байгуулсан юм. Тэрээр  Тункинский дүүргээс гаралтай бөгөөд орон нутгийнхаа захиргааны байгууллагад ажилладаг. Түүнчлэн Буриадын "Хара Морин" волейболын багт тоглодог байжээ. 

Алтана Ангархаева

8 Елена Дактаева

Елена Дактаева 2019 оны Улаан-Үүдийн гоо бүсгүйн титмийн эзэн болжээ. Мөн тэрээр 2019 оны Оросын мисс тэмцээнд үзэгчдийн сонголт төрөлд шалгарсан байна. Бүжиглэх, иогоор хичээллэх, усанд сэлэх дуртай. 

Елена Дактаева

7 Виктория Дашиева

Буриадын гоо бүсгүй Виктория Дашиева нь “Miss Mongolian Nations-2019", “Miss Ulan-Ude-2015", “Miss Russia Water-2016” тэмцээнүүдэд ялалт байгуулж байжээ. Мөн тэрээр "Miss Asia Pacific International 2017" тэмцээнд оролцож шилдэг 15 гоо бүсгүйд багтсан байна. 

Виктория Дашиева

6 Оксана Куприянова

“Miss Ulan-Ude-2019” тэмцээний авьяаслаг миссийн эзэн болсон Оксана Куприянова нь 17 настай. 2019 онд Хоринскийн 2-р дунд сургууль төгссөн бөгөөд цагдаа болох мөрөөдөлтэй гэнэ. 

Оксана Куприянова

5 Гертруда Сагдеева

2019 онд загварын салбарт өөрийгөө тодоор харуулж, гэрэлтэж чадсан өөр нэг залуу загвар өмсөгч бол 19 настай Гертруда Сагдеева  юм. Тэрээр  Сицилид болсон Dolce & Gabbana Alta Moda шоунд оролцож,  Dolce & Gabbana намрын коллекцын сурталчилгаанд тогложээ. 

Гертруда Сагдеева

4 Сарюна Цыдыпова

Энэ жил загварын ертөнцөд хүч түрэн орж ирж буй залуу загвар өмсөгч бол 16 настай Сарун Цыдыпова юм.  Москвагийн загварын долоо хоногийн тайзан дээр алхаж, Валентин Юдашкин, Игорь Чапурин нарын загварын шоунд оролцжээ. 

Сарюна Цыдыпова

3 Алина Дансаровна

Хонконгийн "Model Genesis" агентлагт ажилладаг бас нэгэн бүсгүй бол Алина Дансаровна юм. 180 см өндөртэй тэрээр "Mongolia's next top model" шоунд оролцож байжээ.

Алина Дансаровна

2 Нарана Эрдынеева

Буриадын хамгийн алдартай моделуудын нэг болох Нарана Эрдынеевагийн хувьд анх Тайваньд моделийн гараагаа эхэлж, Сингапур, Хонконгийн загварын ертөнцөд хүч үзэж байжээ. "Panasonic" брэндийн нүүр царай болсон гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.

Нарана Эрдынеева

1 Арьяна Киплюкс

Тэрээр  Хонконгийн алдарт "Model Genesis" агентлагийн загвар өмсөгч болж чаджээ. Ахлах сургуулиа саяхан төгссөн залуу загвар өмсөгч маань өмнө нь Улаан-Үүдийн София Ни загварын агентлагтай хамтарч ажилладаг байсан байна. 

Арьяна Киплюкс

31
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()