Дэлхийн хамгийн өмхий 10 амьтан

Амьтад өөрсдийгөө ямар нэг аюул, махчин амьтдаас хамгаалахын тулд төрөл бүрийн арга хэрэглэдэг. Үүний нэг нь өөрсдийн биеэс ялгарах дотор муухайруулам үнэрийг дайснуудын эсрэг ашиглах явдал юм. Мэдээж тэднийг дэлхийн хамгийн өмий амьтад гэж нэрлэж болох бөгөөд хамгийн гол зорилго нь биеэ хамгаалах байдаг аж. 

Дэлхийн хамгийн өмхий 10 амьтан

10 Хаан хоржигнуурт могой

Хаан хоржигнуурт могой бол Хятадын өмнөд хэсэг, Хойд Вьетнамд өргөн тархсан, өөрөөсөө муухай үнэр гаргадаг могой юм. Тэд шулуун гэдэсний төгсгөл дэх булчирхайнаасаа хачин үнэр гаргаж өөрийгөө хамгаалдаг бөгөөд тэр нь ямарваа хор нөлөөгүй. Хамгийн хачирхалтай нь уг могойг хүмүүс тэжээх нь элбэг бөгөөд зарим төрөл н 2.4 метр хүртэл урттай байдаг байна.

Хаан хоржигнуурт могой

9 Чихүүр хорхой

Чихүүр хорхой нь Америк, Африк, Ази, Австрали тивд элбэг байдаг жижиг биетэй хар хорхой юм. Тэд шөнийн цагаар гарч ирж, өдрийн цагаар чулуун доор нуугддаг. Мэлхий, бах мэлхий, цох зэрэг аюулт амьтад ойртох үед чихүүр хорхойнууд зориулалтын булчирхайнаасаа хурц үнэртэй, шар шингэн ялгаруулж биеэ хамгаалдаг байна.

Чихүүр хорхой

8 Тасманий чөтгөр

Тасманийн чөтгөр бол зөвхөн Австрали улсын Тасмани аралд байдаг ховор төрлийн уутат амьтан юм. Жижгэвтэр нохой шиг биетэй энэ амьтны гадаад төрх хүмүүсийг айлгадаг ч үнэндээ ямар ч аюулгүй. Тэд хар үс, үнэр мэдрэх чадвар мөн маш чанга ульж хашхирдгаараа "чөтгөр" нэрийг авчээ. Тасманий чөтгөрүүд махчин амьтдаас өөрсдийгөө хамгаалахын тулд хурц, эвгүй үнэр гаргадаг.

Тасманий чөтгөр

7 Нохой зээх

Нохой зээх бол суусарын төрлийн амьтдын хамгийн том гишүүдийн нэг, бараг л жижиг баавгай юм. Тэд Хойд Канад, Аляска, Сибирийн сэрүүн бүст амьдардаг.

Тэд нутаглаж буй газар нутгаа тэмдэглэхийн тулд шулуун гэдэсний булчирхайнаасаа өмхий хүрнээс ч дутахгүй маш муухай үнэртэй шингэн ялгаруулна.

Нохой зээх

6 Өмхий цох

Аюулаас сэргийлж эвгүй үнэр гаргадаг учир тэднийг өмхий цох гэж нэрлэжээ. Хэвлийн булчирхайгаас ялгарах өмхий үнэр нь тэднийг элдэв гүрвэл, мөлхөгчийн хоол болохгүй байхад нь ихээхэн тусалдаг. АНУ, Хятад, Японд түгээмэл байдаг ч тэд зуны улиралд танай гэрт ч орж ирж мэднэ. 

Өмхий цох

5 Африкийн өвөөлж

Африкийн өмнөд нутгаар өргөн тархсан, гоёмсог өд сөдтэй, урт хошуут шувуу юм. Хэдий гаднаа харц булаам гоёмсог төрхтэй ч тэд маш муухай үнэртэй. Яг л муудсан өндөг шиг үнэр гаргадгийн учир нь үүрээ махчин амьтдаас хамгаалж байгаа хэрэг.

Африкийн өвөөлж

4 Заарт одос

Бараг туйлын бүслүүрт амьдардаг, том биетэй энэхүү амьтны шээс нь маш хүчтэй заартай учраас ийм нэрийг авчээ. Зөвхөн бухнууд нь ороо орсон үедээ өөрийн эзэмшил нутгаа тэмдэглэхийн тулд хурц заартай шээс ялгаруулна. Тэгэхдээ их биеийн доорх үс ноос, савагт шээс нь наалдаж хатдаг тул ойртохын аргагүй муухай үнэртэй болдог байна.

Заарт одос

3 Өмхий хүрэн

Өмхий хүрэн өөрт нь аюул учрахад маш эвгүй үнэртэй тосорхог шингэн ялгаруулдаг. Сүүлэн доор нь байх хоёр жижиг хэмжээтэй булчирхайнаас ялгарч, 3 метр хүртэл зайнд цацагддаг тэрхүү шингэн нь том биетэй амьтдын эсрэг маш үр дүнтэй хамгаалалт юм.

Гэхдээ тэдэнд аюул учирвал шууд энэ аргаа хэрэглэдэггүй. Эхлээд чанга дуугарч, үсээ сагсайлгаж, сүүлээ шарваад үр дүнд хүрээгүй тохиолдолд шингэнээ цацдаг байна. Тус шингэн нь химийн найрлагын хувьд хүхрийн хүчлээс голлон бүрддэг, эрүүл мэнднд аюулгүй ч хэдэн өдрийн турш тухайн газраас арилахгүй үнэртсэн хэвээр байдаг. Өмхий хүрэн ч тус шингэнээ ашиглах ихээхэн дургүй бөгөөд учир нь ялгаруулагч булчирхай нь буцаж дүүрэхэд 7 хоног шаардагддаг байна.

Өмхий хүрэн

2 Эрээн хүрэн

Эрээн хүрэн бол Африк, Ази тивд өргөн тархсан өмхий хүрэнтэй "ойрын хамаатан" амьтан юм. Тэдний гаргадаг аймшигтай үнэр нь салхин доороо хэдэн зуун метрийн цаанаас ч үнэртдэг.

Том биетэй амьтан байгаа тохиолдолд эхлээд архирч, дараа нь өмхий үнэрээ гаргадаг байна

Эрээн хүрэн

1 Шоргоолж идэштэн

Шоргоолж идэштэн бол өмхий хүрэнгээс 5-7 дахин хүчтэй үнэр гаргадаг амьтан юм. Бусад амьтдын адил өөрийгөө хамгаалахын тулд эвгүй үнэр гаргадаг. Тэдний хараа маш муу ч хүчтэй мөч, үнэрлэх мадрэмж, сайн сонсголоороо өөрсдийгөө бүрэн хамгаалж чаддаг.

Шоргоолж идэштэн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()