Сталин гаанснаас өөр хөрөнгөгүй байсан уу?

Иосиф Сталиныг нас барсны дараахан нь гаргасан, түүний үлдээсэн эд хөрөнгийн жагсаалтыг харахад энэ хүн маш даруухан амьдарч, аливаа материаллаг зүйлийг огт үл тоодог байсан мэт санагдана. Гэхдээ энэ нь Сталины бодит амьдралтай тэр болгон нийцэхгүй байгаа юм. Сталин ер нь хэр баян хүн байсан юм бол?

Сталин гаанснаас өөр хөрөнгөгүй байсан уу?
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

Сталин тухайн үед 10 000 рублийн цалин авдаг байсан нь  ЗХУ-ын нарийн мэргэшсэн ажилтнаас 10 дахин их хэмжээ боловч томоохон улсын тэргүүний хувьд тийм ч их тоо биш юм.  Тухайн үед Победа автомашин бараг л ийм хэмжээний үнэтэй байсан гэдэг. Гэхдээ Сталин маш их хэмжээний элдэв хангамж эдлэх эрхтэй байсан бөгөөд тэрээр үүнийгээ бүрэн хэмжээгээр эдэлж ашиглаж байлаа.

ЗХУ-д Сталины мэдэлд бараг 20 зуслан, зуны байр байсан нь ихэнхдээ Крым, Абхаз, Сочи зэрэг далай тэнгисийн эрэг газар байсан юм. Ийм  зуслангийн нэг болох Кунцевод Иосиф Виссарионович нас барсан байдаг.

3-р сарын 5-ны өглөө Сталиныг нас барсан байхыг олж, Лаврентий Бериягийн удирдах нууц цагдаагийн газраас Сталинаас үлдсэн эд хөрөнгийн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад их удирдагчид хэдэн гаанс, зургаан френч, арван өмд, есөн рубль бүхий хадгаламжийн дэвтэр байсан ба ямарваа нэг үнэд хүрэх эд хөрөнгө, алт мөнгө огт байгаагүй гэдэг. Мөн бэлэн мөнгө  ч олоогүй бөгөөд Сталины 30 жилийн турш амьдарч байсан бусад байрнаас ч ямар нэг мөнгө олдоогүй аж. 

Сталиныг хэмжээ хязгааргүй баян байсан гэж үздэг хүмүүс түүний нас барснаас дараахан нэгэн зуны байшингийн сейфнээс нь 3,6 сая рубль, их хэмжээний валют гарсан гэдэг яриа бий. Гэхдээ ямар ч баримт материалаар энэ нь батлагдаагүй бөгөөд ер нь Сталин өөрийнхөө цалин мөнгөө хаана хадгалдаг байсныг тогтоож чадаагүй юм. Ямар ч байсан тэрээр өмд гутал мэтийн ахуйн хэрэгцээнд мөнгө огт зардаггүй байжээ.

Сталины хамгаалагч Николай Власикийн ярьснаар генералиссмусыг унтаж байх хооронд хуучин гутлыг шинээр сольдог, удирдагч өглөө босоод тэрхүү гутлыг юу ч хэлэлгүй өмсдөг байсан гэнэ. Гэхдээ заримдаа яагаад ч юм өөрийнхөө хуучин гутлыг өгөхийг шаарддаг байж. Машинд бас л мөнгө зардаггүй байсан нь ойлгомжтой.

Түүний дуртай машин нь АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельтийн бэлгэлсэн "Packard 12" байсан бөгөөд Тегеран, Ялта, Подстамын уулзалтын үеэр Сталин энэ машинаа хөлөглөн явж байжээ. Сталины үед ЗХУ-ын автомашины үйлдвэрийнхэнд Зөвлөлтийн төр засгийн удирдагчид унаж хэрэглэх лиумузин бүтээх үүрэг өгч ЗИС үйлдвэр нь (Сталины нэрэмжит завод ) ЗИС-10 гэдэг тусгай загварын машин хийсэн байна. Дараа нь үүнийгээ Сталины хэрэгцээнд зориулан өөрчилж ЗИС-115 гэдэг машин хийжээ. Генералиссимус энэ машиныг унаж хэрэглэх боловч Packard-аасаа огт татгалзаагүй гэдэг.

Сталин цалин мөнгөө юунд зарж байсан, ер нь энэ талаар ямар нэг байдлаар анхаарч байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Их Удирдагч ЗХУ болон гадаадад олон хувиар хэвлэгдэж байсан ном бичсэний шагнал гэж их хэмжээний мөнгө авч байсан. Ямар ч байсан Гитлер "Майн Кампф” номынхоо төлөө асар их мөнгө авсан бөгөөд түүний ойр тойрныхноос хэн нь ч татвар төлөх тухай ам ангайж зүрхлээгүй гэдэг билээ.

Бидэнд мэдэгдэж байгаагаар бол Сталин өөрийн хамаатан садан,  үр хүүхдүүдээ ч эрхлүүлээд байсан баримт огт үгүй. Удирдагчийг нас барсны дараа үлдсэн 30 000 рублийг эдгээр хүмүүс бүгд хуваан авсан байдаг юм.

Орчин үеийн Орос улсад байдал бараг л адил гэж хэлж болох биз ээ. Ерөнхийлөгч Путин энэ дэлхийн хамгийн баян хүний нэг гэж их ярьдаг боловч үүнийг батлах боломж бараг үгүй. Ямар ч байсан энэ хүн ядуу биш, өөрийн мөнгөө хүнд анзаарагдахгүйгээр, янз бүрийн аргаар далд байлгадаг нь ойлгомжтой.  Магадгүй хэдэн жилийн дараа Путин нь бараг ямар ч эд хөрөнгөгүй байсан тухай албан ёсны мэдээ гарч, ерөнхийлөгч нь тамхи татдаггүй учраас бүр гаанс ч үлдээгүй гэж мэдээлж таарах биз. 

15
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()