"Хаадын тоглоом"-ын зураг авалт жүжигчин Эмилиа Кларкын аминд хүрэх дөхснийг дэлгэжээ

2020-03-24, 16:11
4,365

"Game of Thrones" цувралын гол дүрийн жүжигчин Эмилиа Кларк зураг авалтын үеэр үхлийн ирмэг дээр очиж байсан тухай хамтран тоглосон жүжигчин Жейсон Момоа ярьжээ. Эмилиа зураг авалтын явцад хэд хэдэн удаа цус харваж, амиа алдах дөхсөн байна. 

"Хаадын тоглоом"-ын зураг авалт жүжигчин Эмилиа Кларкын аминд хүрэх дөхснийг дэлгэжээ
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

2019 оны 3-р сард Хаадын тоглоом цувралын од Эмилиа Кларк тархины аневризм өвчтэй гэдгээ мэдэгдсэн. Эхний улирлын зураг авалтын дараагаас түүний биеийн байдал хүндэрсэн байна. 

Тэрээр эрүүл мэндийн асуудлаа олон нийтээс нууцалж байсан ч саяхнаас илэн далангүй хуваалцах болжээ. 2011 онд түүний тархинд цус харваж, хүнд төрлийн мэс засалд орсон ба энэ төрлийн хагалгаанд орсон 3 хүн тутмын нэг нь амиа алддаг юм. 

Түүний хамтран тоглогч Жейсон Момоа тухайн үед хүнд цохилтод орсон бөгөөд кино багийнхан түүнийг алдах нь л гэж айж байсан аж. Тэрээр Эмилиа Кларкын өвчний талаар эртнээс мэддэг байсан бөгөөд түүний тэвчээр, хатуужил, эрч хүчийг биширдэг байжээ. 

Момоа "Тэр маш удаан хугацаанд өвчинтэйгөө тэмцэж ирсэн. Тэр их зоригтой, огтхон ч айж, шантардаггүй. Бид түүнийг бараг л алдах нь гэж айж байсан. Би түүнд маш их хайртай" хэмээн  ET сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Өвчин гэдэг баян ядуу, алдартай хүчтэй гээд хэнийг ч ялгадаггүй учир эрүүл мэнд амьдралын хамгийн чухал зүйл юм. Кларкыг өвчнөө ялан дийлж, гайхалтай дүрүүдээрээ олон олон фенүүдээ баярлуулна гэж найдаж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()