Хамгийн үнэтэй зарагдаж байсан эртний зэвсгүүд

2020-03-30, 14:10
4,138

Дундад зууны үеинй дайн тулаан маш зэрлэг, цус урсгасан байсан учир зэвсэг нь хүртэл чанартай, бат бөх байсан билээ. Тэдгээр зэвсгүүд нь орчин үед маш үнэтэй, ховор зүйлсийн тоонд гарцаагүй багтаж байгаа аж.  Ингээд бидний үе хүртэл хадгалагдаж үлдсэн, дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр худалдаалагдсан зэвсэгтэй танилцацгаая.

Хамгийн үнэтэй зарагдаж байсан эртний зэвсгүүд

10 Камакурагийн сэлэм, 13-р зуун - 418 000 доллар

Катана сэлэм нь Японы самурай нарын олон зуун жилийн турш ашиглаж байсан нэг талдаа иртэй хүйтэн зэвсэг юм. Энэ үед сэлмийг хамгийн чанартай хайлшаар хийдэг байсан бөгөөд энэ төрлийн 125 ширхэг сэлэм нь Японы хамгийн үнэ цэнэтэй эртний олдвло болж байжээ.

1992 онд 1100 орчим япон сэлмийг Уолтер Эймс Комптоны цуглуулгаас дуудлага худалдаан оруулсан байна. Ингээд дуудлага худалдааны эхний өдөр л 8 сая долларын үнэ бүхий зэвсэг зарагдсан аж. Эдгээр сэлмүүдийн дунд 13-р зууны Камакурагийн үед хамаарах сэлэм байсан бөгөөд уг сэлмийг 418,000 доллараар үл таних иргэн худалдаж авсан байна. Өнөөдрийн байдлаар энэхүү сэлэм нь орчин үед зарагдсан хамгийн үнэтэй сэлэм юм.

Камакурагийн сэлэм, 13-р зуун - 418 000 доллар

9 Францын офицерийн илд - 541 720 доллар

Маш өндөр үнэтэй түүхэн дурсгалт зүйлс нь ихэнхдээ алдартай хүмүүст харъяалагддаг байсан бөгөөд тэдгээрийн нэг адмирал Нельсоны илд байсан юм. Уг илдийг 2001 онд бусад олдворуудын хамт олсон бөгөөд олдворууд дунд Нельсонд хамааралтай цаас, бичиг баримт, шагнал, үнэт эдлэл, зэвсэг зэрэг байжээ. Олдворыг Нельсоны найз Александр Дэвисан анх нууж байсан гэнэ. Ийнхүү 200 жилийн дараа хайгуулчид олдворыг илрүүлж, Sotby’s дуудлага худалдаанд 2 сая доллараар зарсан байна.  Олдворын талаар мэдээлэл анх 2004 онд “Нельсоны түрийвч” нэртэйгээр олон нийтэд нийтлэгдсэн аж. 

Францын офицерийн илд - 541 720 доллар

8 Энэтхэгийн 17-р зууны үеийн илд – 717 800 доллар

Хааны илдийг 2007 онд Sotby’s-ын дуудлага худалдаагаар зарсан байна. Энэхүү тахир илд нь алтан чимэглэл болон гар бичмэлтэй. Бадамлянхуа болон намуу цэцэгсийн дүрсээр чимэглэсэн уг илд өөрөө 17-р зуунд хамааралтай гэнэ.  Илдний эзэн нь Могулын удирдагч шах Жахан байжээ. Уг илдийг Жаханыг төр барьснаас хойш 10 жилийн дараа 1637-1638 оны үед хийсэн байна. Илдийг дуудлага худалдааны анхны үнээс 7 дахин их үнээр заржээ.

Энэтхэгийн 17-р зууны үеийн илд – 717 800 доллар

7 Тэнгэр тэтгэгчийн үеийн ангийн хутга - 1,24 сая доллар

Манж Чин улсын Цяньлун хаан уг хутгийг ан гөрөө хийхэд хэрэглэж байжээ. Хутганы ишийг ховор гөрөөсний эврээр хийсэн бөгөөд хуй дотроо шүдний чигчлүүр болон савх хийх зориулалттай нууц савтай ажээ.

Хутгыг алтаар хийж оюу, шүр болон лазуритаар чимэглэсэн байсан нь хаан хүний хутга гэдгийг батлаж байгаа аж. 2009 онд болсон Sotby’s дуудлага худалдааны үеэр уг хутгыг 9 620 000 Хонконг доллараар зарсан байна. 

Тэнгэр тэтгэгчийн үеийн ангийн хутга - 1,24 сая доллар

6 Иргэний дайны үеийн Үлисс С.Грантын сэлэм – 1.6 сая доллар

Генерал Үлисс С.Грантад хамаарах энэхүү сэлмийг тэрээр 1864 онд Иргэний дайны үеэр Нэгдсэн Улсын армийг удирдаж байхдаа Кентаккигийн иргэдээс бэлэг болгон авсан юм. Сэлэм дээр 26 ширхэг алмазаар Грантын нэрийн эхний үсгийг сийлсэн болно. Уг зэвсгийг 2007 онд Heritage Austion дуудлага худалдааны үеэр нэгэн үл таних хүн 1.6 сая доллараар худалдаж авсан байна.

Иргэний дайны үеийн Үлисс С.Грантын сэлэм – 1.6 сая доллар

5 "Дорнын сувд" хутга - 2.1 сая доллар

Алдартай дархан Бастер Варенски 20 насандаа буюу 1966 онд энэхүү хутгыг хийсэн байна. “Дорнын сувд” хутгыг нэгэн Японы иргэн захиалгаар хийлгэж байжээ. Хутганы ишийг 10 каратын 153 ширхэг маргад чулуугаар, 5 каратын 9 алмазаар чимэглэж болон 800гр алтаар ирийг нь хийсэн байна. Хутгыг урлахад 10 жил шаардагдсан аж.

"Дорнын сувд" хутга - 2.1 сая доллар

4 Шах Жаханы хувийн хутга - 3.3 сая доллар

Энэхүү хутга нь Шах Жаханд хамаарах 2 дахь хутга бөгөөд 2008 онд Лондонд 1 700 000 фунтээр зарсан нь анх дуудлага худалдаанд орсон үнээс 5 дахин өндөр үнэтэй байсан гэнэ. Шах Жахан 1627-1657 оны үед могулчуудыг удирддаг байсан юм. Түүний энэхүү тансаг хутган дээр алтан бичвэр болон хээ угалз бий. Энэхүү хутга нь азийн зэвсэг цуглуулагч бельги иргэний цуглуулган дунд байсан бөгөөд хутга дээр шахын нэр, хэргэм, урласан газар болон он сарыг сийлсэн байжээ.

Шах Жаханы хувийн хутга - 3.3 сая доллар

3 15-р зуун, Насридын үеийн хутга – 6 сая доллар

Хоёр иртэй, хүний чихний хэлбэртэй иштэй хутга нь Хойд Африкийн Насридуудын хамгийн үнэт дурсгалын нэг юм. Энэ төрлийн хутгыг 15-16-р зууны үед Испаничууд ихээр хэрэглэдэг байсан бөгөөд хожмоо Европ даяар тархсан байна. Арслан агнаж буй эрийг дүрсэлсэн энэхүү хутгыг 2010 онд дуудлага худалдаанд анх орсон үнээс нь 6 дахин их буюу 3,7 сая фунтээр зарсан байна.

15-р зуун, Насридын үеийн хутга – 6 сая доллар

2 Наполеон Бонапартын алтан чимэглэлтэй илд – 6,5 сая доллар

1800 оны Маренгогийн тулааны үеэр Наполеон уг зэвсгийг биедээ авч явж байсан бөгөөд тухайн үед тэрээр австрийн цэргийн хүчнийг Италиас хөөн зайлуулж байсан юм. Энэхүү зэвсэг нь Бонапартын үеэс үе дамжин уламжлагдаж ирсэн зүйл учир ард түмний бэлгэ тэмдэг болдог. Тиймээс эх орноос нь гаргах ёсгүй. 2007 онд Францад Наполеон Бонопартын удмын хүн болох Жером уг илдийг гэр бүлийнхээ бас нэгэн гишүүнд зарсан байна. Энэхүү чамин тансаг илдийг Николас Ноэл Бут бүтээжээ.

Наполеон Бонапартын алтан чимэглэлтэй илд – 6,5 сая доллар

1 18 зуун, Бао-Тенг-ийн илд — 7,7 сая доллар

Энэхүү илд 2 удаа зарагдсан бөгөөд эхлээд 2006 онд 5.93 сая доллараар зарагдсан бол 2 жилийн дараа 7.7 сая доллараар зарагдсан байна. Энэ бол Цяньлун хааны үед хамаарах бас нэгэн зэвсэг юм.  Хаш ишээр чимэглэсэн S хэлбэрийн бариултай энэхүү илд нь цэцгэн хээтэй, хайлш, алт болон зэсээр хийгдсэн болно. Энэхүү илдийг хааны ордонд бүтээж байсан бөгөөд 47 жилийн хугацаанд 90 ширхэг хийгдсэн байна.

18 зуун, Бао-Тенг-ийн илд — 7,7 сая доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()