Хувьслын нөлөөгөөр хүний биед өдгөө хэрэггүй болсон эрхтнүүд

Хүний биеийн эд эрхтнүүд бүгд л өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Гэхдээ амьдралын нөхцөл сайжирснаас шалтгаалан зарим эд эрхтнүүд төдийлөн ашиглагдахаа больсон байна. Өөрөөр хэлбэл, бидний өвөг дээдэст ихээр хэрэг болдог байсан зарим эд эрхтэн орчин цагийн хүмүүст хэрэггүй болоод зогсохгүй дийлэнхэд нь байхгүй болжээ. Тэдгээртэй танилцацгаая. 

Хувьслын нөлөөгөөр хүний биед өдгөө хэрэггүй болсон эрхтнүүд
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1. Агт араа

Өвөг дээдсээс маань үлдсэн хамгийн таагүй өв бол огт араа бололтой. Тэрээр ургаж эхлэхдээ маш аймшигтай өвдөлт, таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Гэтэл эрт дээр үед энэхүү шүдний тусламжтайгаар хүн төрөлхтөн хооллодог байв. Тэд ихэнхдээ хатуу мах иддэг байсан учир 20-25 насандаа бараг шүдгүй үлддэг байж. Мэдээж, тухайн үед шүдний эмч гэх ойлголт байгаагүй нь ойлгомжтой. Тиймээс нэмэлтээр ургаж буй хоёр шүд тэдэнд ихээхэн хэрэгтэй байсан юм. Харин цаг хугацаа өнгөрөх тусам бид хоолыг гал дээр болгож, хүнсний ногоо ургуулж, мал аж ахуй эрхэлж сурсан учир хатуу түүхий мах идэх хэрэггүй болсон. Тиймээс агт араа нь өөрийн үүргээ гүйцэтгэхээ болихоос гадна бусад шүдний ургалтад саад учруулах болжээ. Орчин үед дэлхийн хүн амын 15%-д нь агт араа ургахаа больсон байна.

2. Бугуйны булчин

Бугуйны урт булчингийн тусламжтайгаар бидний өвөг дээдэс модны мөчрөөс дүүжлэгдэж, харайж аюулаас зугтаж байсан юм. Тэд модны мөчир дамжин дүүлэхийн оронд газраар явах болсноор уг булчин хэрэггүй болжээ. Орчин үед дэлхийн хүн амын 15%-д энэ булчин байдаггүй. Харин танд байдаг уу? Үүнийг шалгахад маш амархан. Гараа алгаар нь дээш харуулж ширээн дээр тавиад эрхий болон чигчий хуруугаа нийлүүлээрэй. Хэрвээ жижиг гүдгэр харагдаж байвал танд энэ булчин байна гэсэн үг.

3. Үсний булчин

Хүний бие дээрх шар үсийг босгох үйлчилгээтэй булчин гэж бий. Хамаг бие арзас хийж, шар үс босох мэдрэмжийг хүн бүр мэдэрч байсан байх. Эрт үед амьтад үсээ хөвсийлгөн босгож биеийнхээ дулааныг хадгалдаг байжээ. Харин бидний өвөг дээдэс үсний булчингийн тусламжтайгаар биеэ хамгаалдаг байв. Хүн төрөлхтөн дулаан хувцас хэрэгсэл ашигладаг болсон цагаас энэхүү булчин хэрэгцээгүй болсон юм. 

4. Хамрын дайвар хөндий 

Энэхүү хамрын хажууд байрлах хөндий зай бидний хувьд таагүй үр дагавар авчрах болсон. Үүнээс болж хамрын төрөл бүрийн өвчлөл болох гайморит, синусит гэх мэт өвчин үүсдэг байна. Эмч нар энэ хэсгийн үүргийг тодорхойлохын тулд олон жилийн турш хичээж байгаа ч одоохондоо үр дүнд хүрээгүй аж.

Магадгүй өнгөрсөнд өвөг дээдсийн маань үнэрлэх мэдрэмжийг илүү сайжруулдаг байсан байж болох юм. Үүнээс гадна гүн рүү орох үед даралтны тэнцвэртэй байдлыг хянаж байжээ.

5. Чихний булчин

Дарвины овгор гэдэг нь чихний дээд хэсгийн илүү гарсан хэсгийг хэлдэг. Гэхдээ орчин үед энэ зүйл бараг л байхгүй болсон бөгөөд дэлхийн хүн амын 10%-д л ажиглагдана. Өнгөрсөнд энэ төрлийн хэлбэртэй чих нь холоос дайснаа сонсоход тусалдаг байсан юм. Чихний булчин бүр ховор тохиолдоно. Чихээ хөдөлгөж чаддаг хүн ховор байдаг шүү дээ. Харин бидний өвөг дээдэс ойртож буй аюулыг хурдан мэдрэхийн тулд ийнхүү чихээ хөдөлгөж сонсдог байжээ. Харин муур зэрлэг амьтан хэвээрээ үлдсэн учир чихээ хөдөлгөж чаддаг байна.

6. Гуравдугаар аньсага

Хөхтөн амьтад болон шувуудын хувьд энэ нь чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Нүдийг чийгшүүлж, тоос, салхинаас хамгаалдаг байсан гэнэ. Харин цаг хугацаа өнгөрөх тусам энэ хэсэг бидэнд хэрэггүй болсон учир хэмжээ нь жижигсэх болсон аж. Орчин үеийн хүн төрөлхтний хувьд үүний үүргийг дээд, доод зовхи гүйцэтгэх болжээ.

7. Зуурах рефлекс

Ихэнхдээ зургаан сар хүртэлх хүүхдэд энэ рефлекс илүү сайн хөгжсөн байдаг бөгөөд тэд нэг зүйлийг бариад хэсэг хугацааны туршид тавихгүй зуурах чадвартай. Харин нас ахих тусам энэ чадвар суларч эхэлдэг байна. Өнгөрсөнд энэхүү рефлекс нь амьд гарахад ихээхэн хэрэгтэй байжээ. Жаахан хүүхдүүд мэдээж алхаж чадахгүй байсан учир аюул тулгарах үед аав, ээжээсээ сайтар зуурч чадсанаар амьд гардаг байв. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()