Анжелина Жоли, Женнифер Энистон нарын зөрчил ширүүссээр...

Анжелина Жоли, Брэд Питт нарын хооронд хүүхдийн асран халамжлалтай холбоотой маргаан улам бүр ширүүсэж байх шиг байна. Жоли саяхан Женнифер Энистоныг хүүхдүүдтэйгээ ойр байхыг хоригложээ. Тэрээр салсан нөхрөө анхны эхнэртэйгээ нийлж байгаад дургүй байгаа бололтой. 

Анжелина Жоли, Женнифер Энистон нарын зөрчил ширүүссээр...
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

Энэ оны эхээр болсон "Guild Awards"-ын шагнал гардуулах ёслол дээр тааралдаж, сайхан яриа өрнүүлсний дараагаас Питт, Энистон нарын харилцаа дахин сэргэж, дотно болоод байгаа. Экс хосууд маань ийнхүү эргэн дотносож, ойр ойрхон уулзалдах болсон нь Жолид таалагдахгүй байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээлснээр Жоли нөхрөө 6 хүүхдээ ганцаараа өсгөхийг шаардаж байгаа гэнэ. Тиймээс Энистонг хүүхдүүдтэй ойртож дотносохыг албан ёсоор хориглох хүсэлтэй байгаа аж. Тэрээр хүүхэдийн асран хамгааллыг хянах тал дээр Питтийн эсрэг дахин өргөдөл гаргажээ. 

Брэд Питт, Женнифер Энистон  нар харилцаагаа сэргээсэнд хүүхдүүд маш их цочирдсон хэмээн Жоли ярьжээ. 

Харин Брэд Питтийн хувьд энэхүү салалтын дараах маргаан 5 сар гэхэд эцэслэн шийдвэрлэгдэнэ гэж найдаж байгаа гэнэ. Салалтаас хойш 3 жил үргэлжилсэн энэхүү дуулиант маргаан шийдэгдэж, амар тайван амьдрах цаг удахгүй ирнэ гэдэгт тэрээр итгэлтэй байгаа аж. 

Хүүхдүүдийг асран хамгаалахтай холбоотой шинэ маргаан "Guild Awards"-ын шагнал гардуулах ёслолын дараагаас үүсэн юм. 

Үүнээс өмнө Питтийг холливудын царайлаг жүжигчин Алия Шокаттай хайр сэтгэлийн холбоотой болсон гэх цуу яриа гарч байсан.Тэд болзож байгаад хэд хэдэн удаа папарацид өртсөн ч хэн нь ч тайлбар хийгээгүй байна. 

Женнифер Энистон, Брэд Питт нар 1998 оноос уулзаж 2 жилийн дараа гэрлэсэн ч 5 жил хамт амьдраад хоёр тийш болсон байдаг. Хосуудын салалтын шалгаан 2004 онд Жоли, Питт нарын хооронд үүсэн харилцаа байв. 

Брэд Питтийн хувьд Жолигоос салсан ч хүүхдүүдтэйгээ сайхан харилцаатай хэвээр үлдэх гэж хичээж байгаа. Харин Энистоны хувьд Брэд Питттэй дахин уулзсаныхаа дараа мартагдашгүй үдшийг хамт өнгөрүүлсэн тухайгаа дэлгэж, инстаграм хуудаснаа зургаа нийтэлж олон нийтийн анхаарлыг татсан юм. 

9
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()