Дэлхийн хамгийн ганцаардмал хүний түүх

Омгоосоо ганцаараа үлдсэн нэгэн уугуул иргэний тухай "Дэлхийн хамгийн ганцаардмал хүн" нэртэй маш ховор бичлэгийг Бразилын засгийн газрын харъяа Фунай агентлаг интернетэд байршуулжээ. Бразилын Амазон ойд 50 хүний бүрэлдэхүүнтэй аж төрж байсан нэгэн омгийн гишүүд бүгд алагдсаны дараа залуу ганцаараа үлдэж, 22 жилийн турш орь ганцаар амьдарч байгаа гэнэ. Нэгэн булчинлаг залуу сүхээр мод цавчиж буйгаар гарч буй бичлэгийг олон мянган хүмүүс шимтэн үзсэн ч түүнийг нүдээр харсан хүн бараг үгүй.  

Дэлхийн хамгийн ганцаардмал хүний түүх
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Түүнийг яагаад ажиглах болов?

1996 оноос хойш Фунай агентлаг түүнийг ажиглаж, Рондониягийн баруун хойд хэсэгт одоо ч уугуул иргэн амьдардаг гэдгийг харуулахыг хүсжээ. Түүний явдаг 4000 гаруй гектар талбайг хүрээлээд тариачид амьдардаг ч ой руу нэвтэрч түүнийг айлгахыг хориглодог байна.

Бразилын үндсэн хуулиар уугуул иргэд газар эзэмших эрхтэй байдаг. Уугуул иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг ашгийн бус "Survival International" компанийн судалгаа, сурталчилгааны албаны захирал Фиона Ватсон "Бид ийм хүмүүсийг ил гаргах хэрэгтэй. Энд улс төрийн нөлөө ч бий. Конгресс аргобизнесийн салбарыг өөрсдөө хянаж, эзэгнэж, ноёрхож байна. Уугуул иргэдийн эрх зөрчигдсөөр байна" хэмээн BBC-д ярилцлага өгчээ. 

Түүнийг яагаад ажиглах болов?

Түүний талаар хэр ихийг мэдэх вэ?

Маш бага. Тэрээр маш олон судалгаа, шинжлэх ухааны сэтгүүл, номын гол сэдэв болсон. Олон жил гадаад ертөнцөөс тусгаарлагдмал байсан тул хэнтэй ч харилцаж үзээгүй. 1995 онд тариаланчдын дайралтад өртөн овог нь мөхсөнөөс хойш ганцаараа амьдарч байгаа. Түүний овгийн нэр болон ярьдаг хэл нь одоо ч тодорхойгүй байна. Олон жилийн турш Бразилын хэвлэл мэдээллийн хэрэгслээр " Уугуул нүх" гэж нэрлэдэг байсан нь тэрээр амьтан агнаж эсвэл өөрөө нуугдахын тул маш гүн ухаж үлдээдэг байж. Мөн сум, давирхай бамбар зэрэг гар багаж хийж хэрэглэдэг. Өнөөг хүртэл түүний цор ганц бүдгэрүүлсэн зураг л бидэнд байна. Эрийг ажиглах хяналтын аялалд явсан Фунай агентлагийн зураглаач 1997 онд түүний зургийг дарж, Бразилын Корумбиара баримтат кинонд оруулжээ. 

Түүний талаар хэр ихийг мэдэх вэ?

Түүнд ямар аюул нүүрлэж байна вэ?

Түүний овог аймгуудын дийлэнх нь 1970-1980-аад оны үед үгүй болсон гэж тооцогддог. Үүнээс гадна түүний амьдардаг талбайгаас холгүй зам баригдсан учир газар эзэмших хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Тариаланчид хууль бусаар мод бэлтгэгчид түүний газарт шунах боллоо. Бразилын Амазоны ширэнгэн ойд дэлхийн аль ч өнцөг булан бүрт харьцуулшгүй олон овог амьдардаг. Гэтэл 2009 онд Фунай мужийн хянагчдын босгосон түр зуурын лагерийг зэвсэгт бүлэглэл барьцаалсан. Энэ мэтчилэн түүнд тулгарах аюул нэмэгдсээр байна. Омгийн иргэдийн дархлаа муу байдаг учир гадаад ертөнцтэй холбогдвол томуу улаан бурхан өвчнөөр нас барах өндөр эрсдэлтэй. "Бид түүнийг алдаж болохгүй хамгаалах хэрэгтэй. Тэр бол бидний алдаж буй хамгийн том зүйл" хэмээн Фиона Ватсон үргэлжлүүлэн ярьсан байна. 

Түүнд ямар аюул нүүрлэж байна вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()