Дэлхийн хамгийн олон ангитай 10 цуврал кино

Амьдрал богинохон ч урлаг урт настай гэж ярьдаг нь телевизийн олон ангит кинонд хамгийн сайн тохирох үг байх. Таны мэдэх хамгийн олон ангитай кино ямар кино вэ? Магадгүй таны толгойд 2 137 ангитай "Santa Barbara" гэсэн нэр орж ирж болох ч, дэлхий дээр 15 000 ангитай кино байдаг гээд бод доо. Зарим сериалууд 1950-аад оноос эхлэн өнөөг хүртэл үргэлжилж байгаа аж. Ингээд дэлхийн хамгийн олон ангитай 10 киног танилцуулъя. 

Дэлхийн хамгийн олон ангитай 10 цуврал кино
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

10 Underworld (1964-1999)

Нийт анги: 8891

Энэхүү цуврал нь "Бид зөвхөн энэ ертөнцөд амьдардаггүй, өөр мянга мянган ертөнц буй" хэмээх удиртгалаар 1987 он хүртэл шинэ улирал бүрээ эхлүүлдэг байснаараа онцлог. Үүгээр кино найруулагч Ирна Филлипс "бидний мэдэх бодит ертөнцөөс гадна хүн бүрд өөрийн гэсэн дотоод ертөнц бий, тэд бүгд давтагдашгүй, өөр өөр байдаг" гэсэн санааг үзэгчдэд хэлэхийг зорьсон байна. Уг кинонд хүний амьдрал дахь энгийн л нэг зөрчилдөөний тухай өгүүлж буй мэт боловч нийгмийн статус, итгэл үнэмшлийн хувьд тэс өөр хүмүүсийн хачирхалтай учрал, тэдний ертөнц хичнээн ялгаатай болохыг түлхүү харуулахыг зорьдог. 

Underworld (1964-1999)

9 "Search for Tomorrow" (1951-1986)

Нийт анги: 9130

1951 оны 9-р сард  анх гарч 35 жил үргэлжлэн 1986 оны 12-р сард дууссан байна. Энэ киноны спонсор нь одоо дэлхий дахинд алдаршсан "Procter & Gamble" компани буюу тухайн үеийн гал тогооны сав суулга угаах, тоос соруулах хэрэгслийн үйлдвэрлэгч байсан учраас энэ киног жинхэнэ савангийн дуурь гэж хэлж болно. 1967 оноос уг киног өнгөтөөр үзүүлж эхэлсэн байна.

Киноны үйл явдал нь янз бүрийн хүмүүсийн амьдралд тохиолдох олон янзын түүхийн тухай ба энд хошин шог, уйтгар гуниг, бүтэлгүй хайр дурлал, гэр бүл салах, мөнгөө алдах, хуурч мэхлэн урвах гэх мэт олон зүйл бий. Киноны үйл явдал нь нэрэндээ маш сайн таарсан бөгөөд бүх л баатрууд нь маргаашийн сайн сайхан өдрийн төлөө зүтгэж байгаа тухай билээ.

"Search for Tomorrow" (1951-1986)

8 Coronation Street 1960-…)

Нийт анги: 9,995

"Coronation Street" цуврал нь Британийн “шилдэг савангийн дуурь” шагналыг 4 удаа, “хамгийн алдартай цуврал драма” шагналыг мөн 4 удаа хүртсэн ба өөр бусад янз бүрийн шагналыг хөндөж буй нийгмийн асуудал, түүнийгээ хурцаар илэрхийлсэн зэргийнхээ төлөө хүртэж байжээ. Эхний анги нь 1960 онд гарсан бол 2016 оны намар 9000 дахь ангиа үзэгч олонд хүргэж байсан юм. 

Киноны утга санаа нь хүний амьдрал шиг энгийн гэж хэлж болно. Коронации гудамжинд амьдрах жирийн ард иргэдийн амьдралын тухай өгүүлэх бөгөөд тэдгээрийн олонх нь мөнгө багатай, гарал үүсэл нь ч энгийн даруу учир үзэгч олонд ойрхон байсан бололтой. Кинонд өвөрмөц хошин шог зүйлс их боловч жинхэнэ драм ч бас түүнээс цөөнгүй гарах билээ.

Coronation Street 1960-…)

7 All My Children (1970-2013)

Нийт анги: 10,712 

Киноны үйл явдал Пеньсильвань мужийн Филадельфии хотын ойролцоох нэгэн жижиг хотод өрнөнө. Агнес Никсон нь жирийн нэг савангийн дуурь төдийгүй маш чухал асуудлыг хөндсөн олон хошин өнгө аястай бүтээл хийхийг зорьжээ. Савангийн дууриуд дотроос анх удаа  Вьетнамын дайны тухай өгүүлсэн учир гэрийн эзэгтэй нарын үздэг киноны төрөлд маш том хувьсал хийсэн гэж үздэг. Энэ киноны ихэнх үзэгчид нь эрчүүд гэдэг. Анхны жилдээ л телевизээр гарч байгаа шилдэг 19 киноноос 17-р байрт шалгарч байсан бол 1972 онд энэ бүтээл нь Эмми шагналыг хүртэж байжээ. 

All My Children (1970-2013)

6 One Life to Live (1968–2012)

Нийт анги: 11, 136

1968 оны зун ABC сувгаар гарч эхэлсэн энэхүү цуврал нь тухайн үед хаалттай байсан олон сэдвийг хөндсөн анхны олон ангит драма байв. Арьс өнгөний үзэл, нийгмийн элдэв бэрхшээл, ЛГБТ нийгэмлэгийн тухай, залуу үеийнхэн хар тамхи мансууруулах бодис хэрэглэх талаар өгүүлэх тус кино нь 2002 онд Эмми шагналыг “шилдэг цуврал драма” төрлөөр хүртэж байжээ.

Сонирхолтой баримт: киноны зураг авах байрыг 1988 онд шинээр байгуулсан нь савангийн дуурьт зориулсан хамгийн том байр болсон бөгөөд олон давхар энэ барилгын өндөр 10 метр хүрдэг байна. Тэр ондоо зураг авалтад зориулж жинхэнэ өрөмдлөгийн машин худалдаж авсан гэдэг бөгөөд харин тэдгээр машиныг жүжигчид биш мэргэжлийн хүмүүс ажиллуулдаг байсан аж. 

One Life to Live (1968–2012)

5 The Young and the Restless (1973-…)

Нийт анги: 11,585 анги

1973 оны 3-р сарын 26 нд зохиомол хот болох Генуя Сити хэмээх үйлдвэрийн хотод болж байгаа үйл явдлын тухай савангийн дуурь гарч эхэлсэн юм. Эхний бүлгүүд нь тус хотын хоёр гэр бүл болох саятан Брукс болон ядуу Фостер нарын тухай л гарна.

Яваандаа жүжигчид нь ээлж дараалан солигдсоор киноны үндсэн санаа нь Эббот болон Ньюмэн хэмээх хоорондоо дайсагналцах гэр бүл дээр төвлөрч эхэлдэг байна. Мөн дундуур нь бас нэг жижиг хэсэг явдаг нь Жилл Кейн нарын хоорондох зөрчил юм.  Энэ нь жирийн нэг хумс засагч болон түүний дарга нарын хоорондох харилцааны тухай билээ.

The Young and the Restless (1973-…)

4 Days of Our Lives (1965-…)

Нийт анги: 13,777 

Дэлхий дахинд хийгдсэн хамгийн олон ангит киноны жагсаалтад 4-р байр эзэлсэн энэхүү савангийн дуурь нь 2003 онд 12 000 дахь ангиа түмэн олонд хүргэсэн байна. Үйл явдал нь зохиомол Салем хэмээх хотод болох бөгөөд бодит амьдрал дээр бүх л цаг үе, бүх л тив арал дээр хүнд ямар бэрхшээлтэй учирч, яаж баярлаж жаргаж, зовж байдаг тэр бүхэн энд газарт ч бас болох билээ.

Days of Our Lives (1965-…)

3 As the World Turns (1956-2010)

Нийт анги: 13,858

Энэ кино нь савангийн дуурьт нэгэн төрлийн хувьсгал хийсэн бөгөөд өмнөх үеийн кинонууд нь 15 минут орчим үргэлжилдэг байсан бол тус киноны нэг анги нь 30 минут үргэлжилдэг байв. 1956 оны 4-р сарын 2-нд анхны ангиа гаргах үед үзэгчид киноны нэг ангийн үргэлжлэх хугацаа уртассаныг нэг их дэмжихгүй байсан боловч удалгүй дасаж эхлэн, алдаршсаар 1958-1978 оны хоорондох бараг бүх л алдар хүндийн рекордыг шинэчилсэн гэдэг.

Үйл явдал бодит амьдрал дээр байхгүй, Америкийн нэгэн жижиг хотод болох ба хотын оршин суугч, хуульч, цагдаа, эмч нар нь өдөр болгон л ахуйн болон бусад янз бүрийн бэрхшээл, үйл явдалтай тулгарна.  Энэ бүтээл нь олон ангит кино дундаас анх удаа буюу  1980-аад оноос үр хөндөх тухай асуудлыг хурцаар гаргаж ирсэн байдаг.

As the World Turns (1956-2010)

2 General Hospital (1963-…)

Нийт анги: 14,318 

Энэ кино нь өөрийн урт удаан үргэлжилсэн хугацаагаараа Гиннессийн номд бичигдсэн байна. 1963 оны 4-р сарын 1 нд АВС сувгаар гарч эхэлснээс хойш одоо хүртэл үргэлжилсээр байгаа шоу билээ. Киноны санааг эхнэр нөхөр Херсли нар гаргахдаа зохиомол хот болох  Порт Чарьлз хэмээх хотод байх нэгэн эмнэлэгт янз бүрийн үйл явдал болж байхаар шийдсэн гэдэг. Энэ киноны рейтинг 1980-аад оноос ихээхэн өндөр авч эхэлсэн нь гол дүр болох Люк болон Лаура нартай холбоотой юм. Тэдний хурим болох үед телевиз үзэгч 30 сая хүн нь зочин нь болж байсан нь рекорд үзүүлэлт юм. 2003 онд Америкийн хэвлэлд энэ киног “бүх цаг үе, бүх ард түмний хамгийн шилдэг савангийн дуурь” хэмээн нэрлэсэн байдаг. 

General Hospital (1963-…)

1 Guiding Light (1952-2009)

Нийт анги: 15,762 

Энэ кино нь хамгийн урт үргэлжлэх кинонуудын жагсаалтыг тэргүүлдэг бөгөөд мөн л Гиннесийн номд бичигдсэн бүтээл юм. Кино анх 1953 оны 6-р сарын 20 нд нээлтээ хийсэн байдаг боловч радиогоор бүр 1937 оны 1-р сараас явж эхэлсэн гэдэг. Хамгийн сүүлийн ангийг 2009 оны 9-р сард үзүүлжээ. Кино нь Рутленж хэмээх санваартан хүн цонхон дээрээ асаалттай дэн тавьж байгаагаар эхлэх бөгөөд үүгээрээ тэрээр харанхуй шөнө төөрөн явж байгаа хүнд шууд болон шууд бусаар зүг чиг заах гэрэл гаргаж өгч байгаа гэсэн утгатай аж. 

Guiding Light (1952-2009)

10
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()