"Харри Поттер" - Драко Малфой үнэндээ сайн залуу байсан гэдгийг батлах зүйлс

Нэгэн удаа Жоан Роулинг “Харри Поттер” киноны бусдын дургүй, зэвүүг хүргэдэг Драко Малфойг маш олон эмэгтэй шүтэн бишрэгчидтэй болохыг мэдээд их гайхсан байна. Эцэст нь тэрээр охид бүсгүйчүүд муу залууст татагддаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ түүний таамаг буруу ч байж болох юм. Үнэн хэрэгтээ Драко гадаад төрхөөрөө төдийгүй өөрийн хийж буй үйлдлээрээ бусдын хайрыг татдаг байсан бололтой. Ингээд Драко Малфойг сайн залуу байсныг батлах баримтуудыг хүргэе.

"Харри Поттер" - Драко Малфой үнэндээ сайн залуу байсан гэдгийг батлах зүйлс
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Драко Харри Поттертой найзууд болохыг хүсэж байсан

Анхны уулзалтаасаа эхэлж Драко Харриг сонирхож түүнд найзууд болох санал тавьсан. Гэхдээ Харри энэ саналыг хүлээж авахгүй болохоо нэлээд бүдүүлгээр илэрхийлсэн. Ингээд Дракогийн бардам зан нь түүнийг Харритай таагүй харьцахад нөлөөлсөн байж болох юм.

“Harry Potter and the Cursed Child” зохиолд Малфой Харри Поттерд үргэлж атаархдаг байсан талаараа хэлжээ. Учир нь Харри жинхэнэ найзтай байсан юм. 

Драко Харри Поттертой найзууд болохыг хүсэж байсан

2 Хичээлдээ сайн

Драко хичээлдээ ч муугүй нэгэн байсан. Түүний сурч байсан Слизерин тэнхимийнхэн сургуулийн хамгийн анхны цомыг бусдаасаа хол давуу түрүүлж авсан байдаг. Дракогийн сурлагын амжилтыг профессор Снейп хүртэл дурьдаж байсан бөгөөд тэрээр магтаал хэлэх ихээхэн дургүй нэгэн гэдгийг хүн бүр мэднэ.

Хичээлдээ сайн

3 Хермионад аюулын тухай мэдэгдсэн

Квиддичийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Малфой Хермониад хандаж “Чи эндээс холдсон чинь дээр байх” хэмээн аюул нүүрлэж байгаа болохыг мэдэгдсэн байна. Харин дараа нь “Грейнжер тэд маглуудыг хайж байна. Хэрвээ дургүйцэхгүй бол тэдэнтэй нэгдэж болно шүү дээ” гэжээ.

Хэдийгээр энэ бүхэн дорд үзсэн утгатай сонсогдож байгаа ч Хермиона түүний үгийг дагаж найзуудынхаа хамтаар Уизлигийнхныг хайдаг.

Хермионад аюулын тухай мэдэгдсэн

4 Дамблдорын амийг хороохыг хүсээгүй

Киноны 6-р ангид Малфой Дамблдорын амь насыг хороох санааг гаргадаг юм. Хогвартсын захирал хэлэхдээ: “Би таныг энэ алхмыг зоригтойгоор хийж чадаж байгаа эсэхэд эргэлзэж байна” гэжээ. Дамблдортой ярилцсаны дараа Драко түүн рүү чиглүүлж байсан саваагаа буулгах үед Снейп эхэлсэн зүйлийг дуусгасан аж.

Дамблдорын амийг хороохыг хүсээгүй

5 Эцэг эхдээ санаа тавьдаг

Драко аав Люциус Малфойгийнхаа гаргасан алдаанаас болж гэр бүлээ аврахын тулд Волдемортын тушаасан аюултай даалгаврыг хийхээр болдог. “Надад сонголт алга. Би үүнийг хийх ёстой. Тэр намайг болон миний гэр бүлийг хороох болно” хэмээн Малфой Дамблдорт хандаж хэлдэг. 

Эцэг эхдээ санаа тавьдаг

6 “Бохир цуст”-тай найзалдаг байсан

6-р хэсэгт Малфой уйланхай Миртлтэй найзууд болдог. Миртл амьд байхдаа “бохир цуст” буюу шидтэнгийн бус энгийн гэр бүлд төрсөн аж.

Миртл: Драко маш өгөөмөр нэгэн гэж хэлж байсан. Харритай уулзах үедээ тэрээр өөрийн шинэ найзын талаар: “Тэр ганцаардмал, хэнтэй ч ярьдаггүй, өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж, уйлахаас санаа зовдоггүй” гэсэн байна.

“Бохир цуст”-тай найзалдаг байсан

7 Харри Поттер болон найз нөхдөө Волдемортоос аварсан

"The Deathly Hallows" хэсэгт Малфой шившлэгийн нөлөөгөөр царай нт өөрчлөгдсөн Харриг таниагүй мэт дүр эсгэдэг  бөгөөд энэ нь цаг хугацааг хожиж Волдемортоос түүнийг аврахыг оролдсон арга байсан юм. 

Харри Поттер болон найз нөхдөө Волдемортоос аварсан

8 Эхнэртээ хайртай байсан

Малфой сайн нөхөр байжээ. “Harry Potter and the Cursed Child” хэсэгт тэрээр эхнэрээ алдаж, хүүтэйгээ үлддэг. Ингээд тэр ганцаараа хүүгээ өсгөж, эхнэр Асторигаа маш ихээр санаж байна гэж байнга хэлдэг байв. “Ээж чинь миний ертөнцийг өөрийнхөө ертөнц болгож, харанхуйг гэрэлтүүлж чаддаг байсан учир” би түүнд маш их хайртай байсан хэмээн хүүдээ хэлжээ.

Эхнэртээ хайртай байсан

9 Сайн эцэг болсон

“Harry Potter and the Cursed Child” ангид Малфой Скорпиусыг байгаа чигээр нь хүлээн авч, түүнийг аз жаргалтай болгохын тулд бүхий л зүйлийг хийдэг. Үүнээс гадна эцэг Люциус шигээ хүүдээ ханддаггүй байсан гэнэ. “Хүүхэд байхдаа ч яаманд ажиллана гэж би төсөөлж байгаагүй. Харин аав маань үүнийг тогтмол мөрөөдөж байсан юм. Би гэхдээ аз жаргалтай байхыг л хүсэж байсан” гэсэн байна.

Сайн эцэг болсон

10 Драко Малфойн шидэт саваа

Дракогийн шидэт саваа нь түүнийг үргэлж сайн санаатай байсан болохыг илэрхийлнэ. Малфойн эзэмшдэг ганц эвэртийн үстэй шидэт савааг хар шидийн зүйлд ашиглах боломжгүй гэж зохиолд дурдагддаг.

Драко Малфойн шидэт саваа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()